Энэ хэдэн жилийн өмнөх ярилцлага. Дуучин маань хувийн амьдралын хувьд ч, уран бүтээлийнхээ хувьд ч нэлээд өөрчлөгдсөн. Гэхдээ хувь хүн Баясгалан хэвээрээ байгаа гэж найдна. Түүний амьдрал нь сүүлийн үед нэлээд сенсаацлаг байгаа. Японы сүмогийн дэвжээнээ барилдах олон аавын хүүд анхлан замчилсан Кёкүшюзан Д.Батбаяртай сүй тавьсан нь ийн олны хараанд улам гүнзгий ороход нь мэдээж хүргэсэн. Тэр гурван жилийн өмнө хэн байсан бэ гэдэгт энэ ярилцлага хариулт өгнө гэдэгт итгэж байна.

2006-09-04
“Би их адгуу хvн шиг байгаа юм. Эсвэл урлагийн амтанд орчихсон юм болов уу.” “Баясгаланг уйлах, хайрлах ч эрхгvй юм шиг л санах юм”, “Ээжийнхээ дэргэд л жирийн нэг охин гэдгээ мэдэрдэг...” Тэр ингэж хэлэв. Дуучин Т.Баясгалантай ийн ярицлаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тоглолтыг чинь сонирхлоо. Урилгаар ирсэн залуус өндөр сэтгэгдэлтэй тарах шиг санагдсан.
-Монголын залуучуудын холбооны 85 жилийн ойд зориулж ийм тоглолт хийгээч гэж Зоригтбаатар ах санал тавьсан. Өнгөрсөн сарын 27-нд тоглолтоо хийлээ. Арваад суудал хоосон байна даа гэж харж байсан юм. Тэгсэн тэргэнцэртэй хvмvvсийнх байж. Залуучууд минь тэр тоглолтыг ухаарч, уярч vзсэн гэдэгт итгэлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын холбооны хvмvvс “Бусдын төлөө хийсэн буян чинь буцаад өөрт чинь буян болж очиг”гэж ерөөл тавьж сэтгэлээ илэрхийлсэн нь надад хамгийн сайхан бэлэг болсон.
-Буяны тоглолт учир тасалбар тараагаагvй юv?
-Хөгжлийн бэрхшээлтэй залуучууддаа урам хайрлах, сэтгэлийн дэм өгөх тоглолт байлаа. Тоглолтод оролцсон “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ичинхорлоо, болон Үндэсний дуу, бvжгийн эрдмийн чуулга, “Улаан сарнай” хамтлагийн бvжигчид, “Хувьсал” продакшнын жvжигчид, Соёлын төв өргөөний захирал Байгалмаа, “Алтай халиун” группийн хамт олонд, “Сонор” студийн Томоо ахдаа баярлалаа гэдгээ танай сониноор уламжилъя. Энэ хvмvvсийн ачаар тоглолт боссон.
-”Ухаарлын vргэлжлэл” гэж ардын дуутай цомог гаргаж, тоглолт хийлээ. Ингэж нэрлэснийг бодоход цуврал цомог юм болов уу гэж бодсон?
-”Ухаарлын vргэлжлэл 2" цомгоо хэвлvvлэхээр өчигдөрхөн Солонгос явууллаа. Өнгөрсөн долдугаар сарын 11-нд ардын дуугаар мюзикль тоглолт хийснээ сая залуучууддаа сонирхуулсан юм. ”Бvvвэйн залбирал” тоглолтод багтсан, одоо хит болж байгаа бvтээлээсээ ч толилуулсан. Энэ хvмvvсийг илvv харж vзэх ёстой бол. Тэд миний тоглолт бvрийг vзэхгvй шvv дээ.
-Ингэхэд Баясгалан яагаад ардын дуу барьж авав?
-Гуравдугаар сард тавьсан “Бvvвэйн залбирал” тоглолтынхоо vеэр монгол vндэсний хувцастай тайзнаа гарч дууллаа. Үзэгчид маш сайхан хvлээж авсан. Зарим нь их гайхсан. Зохиолын дуу дуулдаг хvн гэнэт яагаад өөрчлөгдөв гэж бодсон байх. Олон хvн ардын дуу чиний хоолойд таарах юм байна гэсэн л дээ. Ингээд л өөрийнхөө хоолойд тохирох олон сайхан дууг сонгож аваад дууллаа. Дараа нь тоглолт хийлээ. Монгол тvмний өмч ардын дуугаа тааруухан, хайнга дуулах эрх байхгvй. Тиймээс их хичээсэн. Багш нарынхаа зааж зөвлөсний хvчинд ийм цомог хэвлvvлж, тоглолт хийлээ.
-Залуучууд ардын дуу хэр сонирхож байна?
-Тэднийг сонсоосой гэж vнэхээр хvсэж байна. Тэгээд сураасай. Бидний vеийн залуучууд, хойч vеийнхэн минь ардын дуугаа битгий мартаасай гэж ийм цомог гаргаж байна. Буурлуудынхаа дэргэд өссөн хvvхдvvдийн сэтгэлд ардын дуу vлддэг юм шvv дээ.
-Найруулга, хоолойндоо тохируулах гэж өөрчлөлт хийсэн vv?
-Үгvй. Ард тvмний дуулдгаар л дуулсан. Цөөхvvл хөгжимтэй.
-Нэгэн vе болж гарч ирсэн зохиолын дуучдаасаа ялгарах гэж ардын дуу дуулаагvй гэж vv. Дуучин бvр л зохиолын дуу дуулдаг болж. Тиймээс зарим нь уран бvтээлдээ ингэж өөрчлөлт хийх хэрэгтэй л дээ.
-Дуучдаас өөр байя, ялгаръя гэж бодоогvй. Ардын дуундаа хайртай болоод л дуулсан. Бусадтай өрсөлдье гээгvй. Зvрх сэтгэлээ дагаж уран бvтээл туурвиж явна.
-Найдалмаа багш нь хэр vнэлэв?
-Маш сайхан болж байна гэсэн. Үзэгчдийн суудлаас эрхий хуруугаа гозойлгоод толгой дохисон. Буурал аав, ээж хоёр минь ч ардын дуу дуулахад дуртай байгаа. Урлагийн гавьяат зvтгэлтэн Ухнаа гуай “Ардын гурван дууны vг бvтэн мэддэг хvн цөөхөн болсон энэ ийм vед тун зөв тоглолт хийлээ” гэсэн.
-Баясгаланг, мөн бусад дуучдыг зохиолын дуунаас одоо жаахан зайгаа аваасай гэж боддог л доо.
-Сvvлийн vед би поп стилийн дуу дуулж байгаа шvv дээ. Тухайлбал, “Санах тусам”, “Хос хун” байна. “Унаган хайр” байна. Сvvлд “Зvрх мартахгvй” гэж сайхан дуу гаргасан.
-Яагаад цацахгvй байгаа юм бэ?
-Хайрлаад байгаа юм. Шинэ уран бvтээлээ хайрлаж, цагийг нь олж гаргахгvй бол сонсогчид хайхрахгvй өнгөрчих вий гэж болгоомжилж байна. Миний “Санах тусам”, “Чамруу л гэнэ дээ” зэрэг дуу хит болж байгаа. Тиймээс энэ сайхан дуу минь сонсогчдын чихний хажуугаар өнгөрчихөж магадгvй.
-Айхавтар юм аа?
-Миний бяцхан менежмэнт юм л даа /инээв/
-Баясгалан дуучин мэргэжлийн урлагийн гал тогоо руу өнгийх болов уу?
-Найдалмаа багштайгаа ажиллаад найман жил боллоо. Мэргэжлийн уран бvтээл хийнэ ээ. Баясгалан vvнийг хийнэ, чадна гэдэгт итгэлтэй байна. Оюутан ахуй цагтаа багштайгаа дуулдаг байсан ари, романсуудаа нэгтгээд сонгодог бvтээлийн цомог гаргана гэж төлөвлөсөн. Поп дуурь хэлбэрийн бvтээл болох юм.
-Дуу, цомог биш бvтээл гэж хэлэх гээд байна уу?
-Тийм ээ. Бvтээл болно.
-Хэзээ сонсож болох вэ?
-Сургууль эхлэг. Хичээл жигдрэг. Найдалмаа багштайгаа сургуулилалт хийнэ. “Сонор” студи удахгvй шинэ байрандаа орно. Тэд төвхнөчихөөд хамгийн тvрvvнд миний бvтээлийг бичнэ гэсэн.
-Бvтээлийнхээ заримаас нэрлээч?
-Нууц vлдэг. Ямартай ч хөлс vнэртсэн сайн бvтээл хийнэ. Миний дуунуудыг ард тvмэн сайхан хvлээж авч байгаа. Итгэлийг нь алдмааргvй байна.
-2006 онд л гэхэд хоёр цомог гаргаж, мөн ийм тооны тоглолт хийчих шиг болох юм?
-Үнэнээ хэлэхэд, жаахан ядарч л байна. Ийм vед багштайгаа “Хан шувуу” дуугаа нэг сайхан дуулчихвал сэргээд, хэдэн сар ажиллах цэнэгээ авдаг юм. Хичээл эхлэхээр багштайгаа дуулна аа.
-Хөвсгөл яваад ирсэн гэсэн?
-Тэгсэн. Сонгуулийн сурталчилгаагаар Хөвсгөлд ес хоног тоглолоо. Дөнгөж ирээд буяны тоглолтоо хийлээ. Дараа нь Дээрхийн Гэгээн XIҮ Далай ламд Монголын ард тvмнээс зориулсан шинэ дуу авлаа. Далай ламд зориулсан хvндэтгэлийн хvлээн авалтын vеэр дуугаа дуулсан.
-Өнгөрсөн ням гаригт (долдугаар сарын 27-нд) ийм хvлээн авалт болсон гэж дуулсан л даа. Хаана юм бэ?
-”Их тэнгэр”-т. Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Жанцанноровын аялгуу, яруу найрагч Ичинхорлооийн шvлэг сайхан дуу гарсан. Дууны нэр нь “Мөргөлийн тvрлэг”. Дууг сонсчихоод Далай лам баяр хvргэж, надтай гар барьсан.
Бурхан багшийн чандрыг манай улсад авчрах vеэр чандар залсан өрөөнд дуулсан ганц дуучин нь би. Иймд өөрийгөө их азтай дуучин гэж бодож явдаг аа. “Мөргөлийн тvрлэг”-ээ удахгvй төвд хэлээр дуулах гэж байгаа.
-Тэр vед мөн энэ дууг яагаад Баясгалан дуулсан юм бол?
-Хандмаа нар гуйсан. Эхийн тухай нэг сайхан дуу дуулж өгөөч. Бид харин мөнгө өгч чадахгvй гэж. Харин “Мөргөлийн тvрлэг” дууг Ганчин Ринбvvчий багш санал тавьсан. Энэ хvнийг би эрт мэднэ л дээ. Миний дуунд дуртай. Тvvний урилгаар би Италид 13 хоног аялсан. Тэнд байхдаа Бурхан багшийн зvрхэн тарни, Ногоон дарь эхийн зvрхэн тарнийг итали аялгуугаар сураад ирсэн. Европын орнуудад Буддаг их өөрөөр шvтдэг юм билээ. Лам нар нь тансаг сайхнаар шvлэглэсэн, сайхан аялгуутай ном уншина. Яг л дуу шиг. Өөрийн эрхгvй номыг нь сурах хvсэл төрнө.
-Баясаа хэр шvтлэгтэй вэ?
-Будда шvтдэг. Тvvнд өөрийгөө даатгадаг. Хамгаалагчтай ч юм шиг санагддаг.
-”Мөргөлийн тvрлэг”-ийг сvсэгтэн олонд сонсгоно биз дээ?
-Гандантэгчинлэн болоод бусад хийдэд бичлэгийг нь тараана гэсэн. Тиймээс сvсэгтнvvд удахгvй сонсох байх аа.
-Оюутан цагаасаа л дууллаа. Хэчнээн тоглолт хийчихээд байна?-140 удаа тоглолт хийжээ. Ийм олон удаа тайзны хөшгийг нээж, бас хаасан байна даа.
-Дөрвөн жилийн өмнө юм уу даа, уулзахад анхны тоглолтоо хийх гэж байсан. Тvvнээс хойш ихийг амжуулж шvv?
-Эх орноо хоёр бvтэн тойрчихсон байна. Гадаадад ч хэд хэдэн тоглолт хийж. Замд явж байхдаа л дараагийн тоглолтийнхоо хөтөлбөр, ямар онцлогтой тоглолт хийх гээд төлөвлөгөөгөө гаргадаг. Тэмдэглэлийн дэвтэр бариад л явж байдаг.
-Нарийн тооцоотой ажилладаг юм байна, тийм vv?
-Нэг аймагт очиход л vзэгчдийн хvсэлтээр 3-4 тоглолт хийдэг. Энэ бvгдийг оруулсан дvн л дээ.
-Урын сандаа хэчнээн дуутай вэ?
-Ардын дугаа оруулаад тоолбол зууд дөхөх байх аа. Энэ хугацаанд таван цомог хэвлvvлсэн. Хамгийн анхны “Сvvтэй зvvдэн” цомог минь одоо ч эрэлттэй байдаг. Урт наслах уран бvтээл хийнэ гэдэг дуучин бvрийн хvсэл биз дээ.
-Харин хувийн амьдралд чинь ямар өөрчлөлт гарав?
-Том өөрчлөлт гараагvй ээ. Ээжтэйгээ амьдрахаа больсон. Бие даасан. Өөрийгөө хэн бэ, юу чадах вэ гэдгээ шалгах гэж энэ алхмыг хийлээ.
-Нөхөр сvvдрийн талаар асууж болно биз дээ. Сонинд их л бичих юм?
-Бараг л цагаан толгойн vсгийн дэс дарааллаар л хvнтэй холбож бичих юм даа. Эхэндээ ч дургvйцдэг байлаа. Одоо больсон. Шаналаад байх ч юм алга. Угаасаа энэ хорвоод сайн, муу хоёр тэнцэж явах учиртай гэдэг биз дээ. Миний уран бvтээл хийх хvсэл иймэрхvv муу, сайн vгийн сvvдэрт хэзээ ч дарагдахгvй. Миний тухай элдвээр бичиж байгаа хvн ч миний дуунд дуртай. Тэр хvмvvст ч би дуугаа зориулдаг.
-Одоо хийх уран бvтээлээ мэргэжлийн урлагийн байгууллагын дуучны хувиар гаргавал яасан юм бэ?
-Аль нэг байгууллагад данстай дуучин боллоо гэхэд ийм олон сайхан дуу гаргаж, тоглолт хийх бололцоогvй болно. Би их адгуу хvн юм шиг байгаа юм. Зvгээр сууж чадахаа больсон. Магадгvй, урлагийн амтанд орсон байх.
-Урлагийн, олны танил хvний зовлон гэж байдаг гэнэ лээ. Мэдэрч байна уу?
-Мэдэхгvй. Заримдаа Баясгаланг уйлах, хайрлах, дурлах ч эрхгvй юм шиг л бичих юм. Дуучин хvн ядрах эрхгvй. Дисконд ч явж болохгvй. Урлаг хvнийг ийм болгодог бололтой.
-Бие дааж амьдраад хэр удаж байна?
-Жил гаруй боллоо.
-Ээжийн эрх охин байхаа больсон уу?
-Хэвээрээ. Цаашдаа ч байх болно. Ээждээ эрхлэхээр л жирийн нэг охин гэдгээ мэдэрдэг. Ээжийнхээ дэргэд л Баясгалан өөрийнхөөрөө байдаг даа. Ингэж бодохоор заримдаа өөрийгөө өрөвдөх гээд байдаг болж.
-Яагаад өөрийгөө адгуу гэв?
-Шинэ шvлэг авлаа гэхэд аялгуу хийлгэж байж санаа амарна. Аялгуугаа авчихаад хөгжмөө бичvvлэхгvй л бол сэтгэл тайван биш. Хөгжмөө бичvvлчихвэл дуулж байж сая санаа амрах юм. Миний амьдралын хэв загвар ийм болжээ. Яруу найрагч, хөгжмийн зохиолч нарт ийм чанар минь харин таалагддаг. Уран бvтээлч уран бvтээлээ зvрхнээсээ гаргаж, бусдын зvрхэнд хvргэх учиртай. Миний зорилго ч энэ.
-Дуунуудыг чинь сонсохоор нэг л гунигтай, гансарч ганцаардсан сэтгэлээр дуулаад байх шиг. Харин ардын дуу дуулсан хоолойн темп таалагдсан шvv?
-Ганцаардах vе гардаг. Ийм vед дуунууд минь надад хань болдог. Өөрийнхөө дууг сонсоод л... Заримдаа ч бvтэлгvй хайрын тухай дуу дуулахаар хит болоод байх шиг санагдах юм.
-Дууныхаа vйл явдлыг гvнзгий мэдэрч дуулснаас хvнд илvvтэй хvрээд байж ч болох юм?
-Хайр гэдэг сугалаа ч юм шиг. Хvсээд хvсээд тэр супер шагналыг авч чаддаггvйтэй адил. Хvнийг хамгийн ихээр баярлуулж чаддаг, бас хамгийн ихээр зовоож чадах зvйл юм шиг ээ.
-Хайрын сайхныг амталж, шаналалыг нь ч бас мэдэрсэн хvн шиг л ярьж байна?
-Туршлагатай байна гэж vv (инээгээд)?
-Тэгж санагдаж байна
-Хайрын тухай дуулахдаа уярч, уйлж дуулдаг. Яах аргагvй миний сэтгэлээс урссан дуунууд сонсогчдод минь хvрдэг. Яруу найрагч Эмvжин эгч дөнгөж өчигдөрхөн “Эр хvн” гэж шvлэг надад өгсөн. Шvлгээ аваад тэр чигээрээ хөгжмийн зохиолч Сэр-Од ахынд очлоо. Гурав хоногийн дараа аялгуу хийгээд өгнө гэсэн. Тэр өдрийг хуруу даран хvлээж байна даа. “Баясгалаан, чамайг энэ дууг дуулбал бvх эрчvvд хайрлах болно” гэж Эмvжин эгч хэлсэн