2006-08-31
С.Соронзонболдын "Тэнгэрийн дуудлага" дэлхийн шилдэг 20 бvтээлд багтлаа

Дэлхийн хөгжмийн их наадамд 100 гаруй бvтээл өрсөлдсөнөөс монгол зохиолчийн бvтээл шилдэг 20-д тунажээ. Эдгээр бvтээлээс Гран-Приг шалгаруулах ёслолын ажиллагаа ирэх сарын эхээр Голландад болно. Тvрvvлсэн бvтээлийн эзнийг их хэмжээний мөнгөн шагналаас гадна асар их нэр хvнд хvлээж буй. Хөгжмийн зохиолч С.Соронзонболд есдvгээр сарын 4-нд замд гарна. Дэлхийн наадамд “сойсон” хөгжим болоод уран бvтээлийнх нь талаар ийн ярилцлаа. Уламжлалт биш шинэ хөгжмийн бvтээл дагнан туурвидаг хөгжмийн зохиолч С.Соронболд СУИС-д багшилдаг.
-Дэлхийн хөгжмийн наадамд амжилттай оролцож буй тухай сайхан мэдээ сонслоо. Шилдэг бvтээлvvд удахгvй дахин “уралдана” гэнэ.-Швейцарийн “Antipodes” гэж хамтлагийн ахлагч цөөхvvл хөгжимд зориулсан бvтээл хийж өгөөч, манай хамтлагийнхан тоглох гэсэн юм гэж надад санал тавьсан. Өнгөрсөн жил шvv дээ, 2005 онд. Оросын хөгжмийн зохиолын техник оруулахгvй. Бас хятад хөгжим дуугарч болохгvй. Жинхэнэ монгол хөгжим бичээрэй гэсэн болзол тавьсан.
-Захиалагчийнхаа бvтээлийг дэлхийн наадамд “уясан” хэрэг vv?

-Би энэ том наадмын тухай бодоогvй ээ. Захиалга өглөө, бичих ёстой л гэж санасан. Жил гаруйн хугацаа зарцуулж бичлээ.
-Удаан дуншиж төрсөн хөгжим байх нь?

-Тийм ээ. Монголд жинхэнэ монгол хөгжим алга. Манай хөгжмийн зохиолчид орос школтой. Бvтээлvvдээс нь монгол аялгуун дээр суурилсан орос маягийн vнэр гараад байдаг. Өөрсдөө ч хvлээн зөвшөөрдөг. Европод ийм эрлийз хөгжим хол явахгvй. Ингээд монгол хөгжмийн эрэлд гарсан. Монгол ардын уртын дуу арай эрлийзжиж амжаагvй байна. Бөө мөргөлийн хөгжимд бас хольц ороогvй. Монгол хvн байна даа, улсынхаа 800 жилийн ойд зориулаад Чингистэй холбоотой бvтээл хийхээр зориглолоо.

-Нэг сумаар хоёр туулай буудъя гэж боджээ.

-Яг тэгсэн. Чингистэй холбоотой, тэр vеийн бvтээл юу байна гэдгийг сураглалаа. Уртын дуу гэхэд тав зургаа байна.
-Заримаас нь нэрлэх vv, сонин байна?
-”Эртний сайхан”, “Богдугай”, найрын цэнгээний дуу гэх мэт. Мөн хар, цагаан сvлдний тахилганы аялгуу олсон. Чингисийн алтан ургийнхан л аялж дуулдаг ч vргэлж дуулаад байхгvй цээрлэдэг юм билээ. Үгийг нь сийрvvлэн бичиж авсан. Чингис хааны vеийн хөгжмөөр аялгууг нь өөрчлөөд захиалгын бvтээл хийчихье гэж зориглосон.
Харвасан сум байгаа олохгvй яваад л байгаагаар эхлvvлсэн юм. Хvмvvс уухайлаад, байгаа оноосой л гээд тvрээд. Уухайн дуу тасрахгvй, тэнэсэн сум яваад л байна.
Дараагийн хэсэгт сайн, муу зvгийн бvх бурхан нэг дор цуглана. Тэд эзэн сvлдээ дуудна. Чингисийн хар, цагаан сvлдийг дуудаж байгаа шиг л. Энэ vед монгол дайчдын эрэмгий, дайчин шинж харагдана. Их богинохон хэсэг л дээ. Ингэж сvлд дуудаж байгаагаар энэ хэсэг дуусна. Төгсгөлдөө найр наадам болно оо. Уртын дуугаа хадаана. Тэнгэр бурхан, байгаль дэлхий, хvн амьтан бvгд баярлаж байгаагаар бvтээл өндөрлөдөг.
-Хөгжим сонсоод хувь хvн өөр өөрийхөөрөө төсөөлөн боддог. Хvн бvрт тань ярьсан шиг дvрслэл бууна гэж vv? Бvтээлийнхээ тухай ингэж тодорхой ярьдаг хөгжмийн зохиолч ч олон биш.

-Захиалагч тал хөгжмийнхөө агуулгыг 200 vгэнд багтаагаад тодорхой гаргаж өгөөрэй гэсэн юм.
-Хамтлагийнхан таны энэ бvтээлийг Дэлхийн шинэ хөгжмийн наадамд тоглож, хөгжмийн зохиолчийнх нь хувиар Та оролцсон хэрэг байх нь ээ? -Тийм. Германы Штутгарт хотод наадам болсон. Захиалагчид миний хоёр талын замын болоод тэнд байх гурав хоногийн зардлыг даасан. Дэлхийн шинэ хөгжмийн наадамд 60 гаруй орны хөгжмийн зохиолчийн 100-гаад бvтээлийг тоглосон. “Монголоос бvтээлтэйгээ ирсэн анхны хvн нь Та” гэж зохион байгуулагчид хэлсэн.
-Хэдэн жилийн тvvхтэй наадам юм бол. Ийм төрлийн наадам олон байдаг юм билээ?

-Агуу их Моцартын төрсөн нутаг Австрийн Зальцбург хотноо 1923 онд Дэлхийн шинэ хөгжмийн их наадам анх зохиогджээ. Жил бvр баруун Европын хотууд болоод Америк, Канадад болдог. Хөгжмийн олон наадмын хамгийн шилдэг, мундаг нь гэсэн шvv. Хөгжим бvжгийн коллежийн Шаравцэрэн багш л тэр хамтлагийнханд намайг зааж өгсөн юм билээ.
-Тэдэнд таны хөгжим хэр таалагдсан бол?

-Наадам долдугаар сарын 14-30-нд болсон. Энэ хугацаанд ирсэн 100 бvтээлийг бvгдийг сонссон. Миний хөгжмийг тоглох гээд сургууль хийхэд зарим хөгжимчин нь дургvйцсэн гэсэн. Европод тоглож байгаагvй хөгжим байна гэж байна. Үvнд миний буруу гэж юу байх вэ, өөрсдөө л цэвэр монгол хөгжим бичээрэй гэсэн шvv дээ. Европ хөгжим бичээрэй гэсэн бол илvv амар л байсан.
Орчин vеийн шинэ хөгжмийн төв Голландад бий. Тэнд “Gaydeamus” гэж шинэ хөгжмийн бvтээл, зохиолчдыг дэмждэг сан байна. Сангийнхан нэрэмжит шагналын эзнээ энэ наадмаас тодруулдаг юм билээ.
-Шалгарсан 20 бvтээлийн эзэд ямар эрх эдэлдэг юм бол?

-Бvтээлийг тоглох хөгжимчдийн наадамд оролцох зардлыг даадаг юм билээ.
-Сvvлийн шалгаруулалт хэзээ вэ?

-Есдvгээр сарын 4-нд эхэлнэ.
-Германд болох уу?

-Үгvй. Голландын Амстердамд
-Та оролцох уу?

-Оролцохоос аргагvй. Есдvгээр сарын 4-ний 18.00 цагаас эхлэх ёслолд 20 зохиолчийг нэг бvрчлэн танилцуулна. Заавал ирсэн байх учиртай гэсэн.
-Яагаад оролцохоос аргагvй гэж. Ийм сайхан наадамд очихгvй бол болохгvй. Албан хvчээр явуулж байгаа юм шиг дурамжхан ярих юм?

-Замын зардал хэцvv байна аа. Хамгийн хямдаар ниснэ гэхэд л 1000 гаруй доллар хэрэгтэй болоод байгаа. Зохион байгуулагчид нь шууд хэлэхгvй ч ядуу орны зохиолч гэж харж vзээд л байгаа юм. “Монголын хөгжмийн зохиолчийн бvтээл энэ наадамд дуугарна гэдэг ёстой фантастик” гэсэн шvv, зарим нь. Шинэ хөгжмийн “Туурайн төвөргөөн” наадмыг манайд зохион байгуулдаг удирдаач Бернхард Вульф надад их дэмжлэг vзvvлсэн. Тэр Монголын урлагт хайртай ард тvмэн, ардын хөгжмийн тухай сайхан илтгэл тавьж хvмvvст эерэг ойлголт өгсөнд их баярласан.
-Нэр нь vл мэдэгдэх бvтээлийн тухай л яриад байдаг. Эзэндээ нэр төр авчрах мөртлөө бас мөнгө төгрөгний асуудалд оруулж, ажил удаад байгаа бvтээлийн нэр “хэн” билээ?

-”Тэнгэрийн дуудлага” гэж бичээд явуулчихсан.
-Энэ хөгжмийг захиалсан хvмvvс танд шагнал өгсөн биз дээ?

-Өгсөөн. Тvvнийг хөгжимчдийн зардалд шингээсэн. Герман явахдаа би Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд хандсан л даа. Хот, хөдөөнөөс 800 уртын дууч, морин хуурч цуглуулна, ажил их байна. Энэ удаа тусалж амжихгvй нь гэсэн. Тураг ядрахаар уулаа, хvн ядрахаар ургаа гэдэг. Архангай аймгийн Эрдэнэмандал сумынхаа нутгийн зөвлөлийн даргад хандлаа.
Сумдын нутгийн зөвлөлийнхөн уулзах гэж байгаа. Уулзалтад хvрээд ир гэсэн. Манай нутгийн зөвлөлийнхөн оюуны бvтээлийг дэмжинэ гэсэн уриатай юм. Тэрбишдагва сайд намайг загнаж байна. Ийм орой хэлж байдаг, эртхэн бидэнд хандахгvй яасан юм гээд л. Тэгээд “Би хувиараа чиний зардлыг дааж явуулъя, баруун Европод бvтээлээ танилцуулж буй хөгжмийн зохиолчдийг дэмждэг” гэлээ. Ингэж би долдугаар сард Герман явж наадамд оролцсон.
-Та өмнө нь баруунд бvтээлээ тоглуулж байсан байх аа. Соронзонболдын бvтээл Германд дуугарч гэнэ гэж олон сонссон?

-Дөрвөл хөгжимд зориулсан бvтээл бичиж монгол хөгжимчдөдөө өгч байлаа. Шаравцэрэн багш, хөгжимчин Энхтуяа, Тунгалаг, Болд нар миний бvтээлийг тоглох боллоо. Тэгсэн Шаравцэрэн багшаас бусад нь ойлгодоггvй. Тэд сайхан аялгуу алга гэж шvvмжилсэн. Жанцанноров гуайнх шиг аялгуу бич гэж байна. Манайхан голдуу л амьдрал сайхан, жаргалтай байна гэсэн хөгжим бичдэг.
Социализмын vед ч ийм л байсан. Хонь ямаан сvрэг нь талаар нэг бэлчээд л… Харин Хангалынх арай өөр vнэртэй шvv. Нийгмийг дандаа сайн талаас нь хараад байж болохгvй. Барууны зах зээлд ийм хөгжим борлогдохгvй. Хөгжимчдөдөө ингэж зөвлөн байж бvтээлээ тоглуулсан. Тэгсэн тэднийг Германд маш сайн хvлээж авсан гэнэ лээ.
Өнгөрсөн гурав, дөрөвдvгээр сард “Integral” чуулга миний бvтээлийг тоглосон юм. Би сонсож амжаагvй ээ. Санхvv мөнгөний боломжтой бол очмоор л байсан. Онцолж хэлэхэд, Швейцарийн хөгжимчид захиалга өгөхдөө “Юунаас ч битггий айгаарай. Та сэтгэснээрээ л бич. Таны бvтээлийг Европын шилдэг хөгжимчид эгшиглvvлнэ” гэсэн нь амар байлаа.
-Швейцарийн хөгжимчид тэгээд хэр тоглов? Бичиж байх vеийн болоод агуулгыг нь тодорхойлж суусан тэр vеийн эмоцио олж сонссон уу?-Хvмvvс хэр хvлээж авах бол гэж сэтгэл догдлоод олигтой сонсож чадаагvй. Энд ирээд бичлэгээ сонссон. Тэд vнэхээр сайн тоглосон байна лээ.
-Монголчууд бидэнд “Тэнгэрийн дуудлага”-ыг сонсох боломж гарна биз дээ?-Наадмынхан бvтээлээ хуулбарлаж, бичиж өгдөггvй юм билээ. Гэхдээ надад ийм боломж олгоно гэсэн. Шилдэг 20 бvтээлийг хувилж олшруулаад СУИС, Хөгжим, бvжгийн коллеж, Соёлын коллежийн номын санд өгье гэж бодож байгаа. Оюутнууд дэлхийн мэргэжлийн хөгжмийн чиг хандлага ямар тvвшинд байгааг, хаашаа явааг сонсог.
-Голланд явах зардлыг “Gaydeamus” сан даахгvй гэсэн. Танд ямар төлөвлөгөө байна даа?-Тэд хөгжимчдийн минь зардлыг л даана. Тэрбишдагва сайддаа дахиад л хандсан. “Дэлхийн тавцанд гарсан бvтээл хийсэн хvнд би тусална аа” гэсэн.
-Таныг нэг хэсэг циркт хөгжимчин байсан гэж сонссон. Бөмбөр тоглодог байсан гэл vv?-Тийм ээ. Циркийн бөмбөрчин байсан.
-Тэндээсээ хойшоо сургуульд явсан юм уу? Таны хөгжмийн зохиолч болсон тvvхийг сонирхоод байна л даа. Циркт хөгжимчин, цахилгаан станцад гагнуурчин, Төмөр замд слесарь гээд таны намтар баялаг юм билээ.-Би уг нь Пионерийн ордны хөгжмийн дугуйланд явдаг, урлагт дуртай хvvхэд байлаа. Арав төгсөхөд нисэхийн сургууль, геологийн мэргэжлээр сурах хуваарь таарсан. Аваагvй юм. Даваахvv гэж хvргэн ах минь цалин өндөртэй гэж хэлээд цахилгаан станцад дагалдан кранчин болголоо. Ажлынхаа зав чөлөөгөөр Циркт бөмбөрөө тоглоно.
Нэг өдөр одоо энэ “Харанга” хамтлагийн Энхманлай, Одсvрэн хоёр уруу татаад. 1976 он шvv дээ. Тэд Төмөр замын Улаанбаатар өртөөний дэргэд “Ногоон гэрэл” гэж хамтлагтай. Намайг хөгжимчнөөр ирээч гэдэг юм. Тэдэнтэй нэгдэхийн тулд Төмөр замд слесараар ажилд орлоо. Сvvлд пvvчин болсон. Нярав гэсэн vг л дээ.
Циркийн удирдлага энэ хvv манайд олон жил тоглолоо. Мэргэжлийн vнэмлэх олгуулъя гэлээ. Соёлын яамны Мэргэжлийн комиссийн дарга Билигийн Дамдинсvрэн гуай надад хөгжимчин гэсэн vнэмлэх олгож билээ. Энэ vед надад хvмvvс их тусалдаг байлаа. Хөгжмийн зохиолч Шарав хойно төгсөж ирээд сургуульд яв гэж зөвлөнө. Гончигсумлаа гуай ч сургуульд явахыг минь дэмжиж хөөцөлдлөө.
Тэгсэн Хөгжмийн зохиолчдын холбооны даргаасаа огцорчихдог юм. Холбооныхон намайг мэргэжил, боловсрол байхгvй, сургууль төгсөөгvй гэдэг шалтгаанаар явуулаагvй. Хөгжмийн ахмад зохиолчид хоорондоо ярьж байгаад Соёлын яамны шалгалтад оруулж хойш нь сургуульд явуулахаар боллоо. Удирдаачийн анги таарсан. Мэргэжлийн шалгалтад ороход Чулуун гуай “Намайг дагаад гараа хөдөлгөөд байгаарай” гэж билээ. Ингэж бөөн явдал болж байж Свердловск явж байжээ.Найрал дууны удирдаачийн ангид очоод жилийн дараа хөгжмийн зохиолчийн ангиар солиулсан юм.
-Урлагийн томчууд танд сайн байжээ. Энэ хvvд нэг юм байх шиг байна гэж vнэрлээд байсан юм болов уу?-Мэдэхгvй. Настай, туршлагатай хvмvvст нэг бодол байсан байх аа.
-Соронзонболдын хөгжим гэж зарлаад дуу дуулж, кино эхлэхийг сонсож байсангvй. Яагаад шvлгэнд аялгуу хийдэггvй юм бэ?-Бетховен, Моцарт нийтийн дуу хийгээгvй. Гэтэл тэднийг дэлхий мэддэг. Лучианно Паворити нийтийн дуу дуулаагvй ч хvн төрөлхтөн тvvнийг сонсдог биз дээ.
-Соронзонболдыг тэгээд хаана сонсож болох вэ?-Радиод миний хөгжмийн бичлэгvvд бий.
-Тоглолт хий л дээ. Тэгээд таныг сонсъё.-Тоглолт хийх гэж хөөцөлдөж байхаар хөгжмөө нухаж байсан нь дээр биз. Бичих цаг ирвэл тэмдэглээд авах хэрэгтэй.
-Онгод ирэхээр бичдэг гэж vv?-Мэдэхгvй ээ. Бичих тохироо бvрддэг гэвэл илvv онох байх.
-Та СУИС-д хэдэн жил багшилж байна?-14.
-Хөгжмийн зохиолч төрvvлдэг байх аа.-Тийм ээ.
-Шавь нараасаа нэрлээч?-Сэр-Од сайн явж байна…
-Сэр-Од л нийтийн хамаг дууг зохиож байна гэхэд хол зөрөхгvй биз. Багш нь нийтийн дуу бичихгvй байхад шавь нь…-Амьдрал нь шаардаад байна л даа.
-Таных болохоор шаардахгvй байна гэж vv, хэрэв нийтийн дуу ахиухан биччихвэл дэлхийн тэмцээнд оролцохдоо хvнээс ядаж замын зардал гуйхгvй шvv дээ?-Багш нар командлаад нийтийн дуунд орчихвол мэргэжлийн хөгжим утгаа алдана. Мэргэжлийн хөгжмийн ямар ч сургуульд ийм шаардлага тавьдаг. Монголд байгаа ганц их сургуулийн багш зах зээлийн шуурганд автаж, нийтийн дууны ая бичиж болохгvй.
-Голландад дуугарах “Тэнгэрийн дуудлага”-даа хэр найдлага тавьж байна?-Найдлага тавихгvй байгаа. Би язгуур хөгжмөө л тvшсэн шvv дээ.
-Ямар хачин юм бэ. Унана гэж барилддаггvй гэдэг биз дээ. Гэтэл та…?-Би цэвэр монгол хөгжим л бичсэн. Европчууд өмнө нь ийм бvтээл сонсоогvй учир тэдэнд шинэ санагдсан байж болох. 100 бvтээлээс 20-д нь шалгарлаа. Би бvгдийг нь сонслоо. Дэлхийн хөгжим vнэхээр хол явсан байна. Бид тэднээс их хоцорчээ.
Шинэ урлагийг амар ойлгодоггvй хvн олон бий. Модерн зураачид төдийгvй шинэ хөгжмийн зохиолчид ч энэ зовлонг мэдэрдэг. Модерн зураач, яруу найрагч гэхээр жаахан “юм”-тай хvмvvс ийм “тачигнасан” уран бvтээл туурвидаг гэсэн яриа ч бий.
“Моцарт, Бетховенийг дуурайгаад яах юм. Мөрдорж, Дамдинсvрэнг ч хуулж болохгvй. Тэгвэл дуураймал амьтан болно. Хvн өөрийнхөөрөө, ямагт шинэ байх хэрэгтэй” гэж олон тvмэнд зориулж нийтийн дууны аялгуу бичдэггvй энэ задарсан эр хэлсэн. Дэлхийн шинэ хөгжмийн наадмыг алдартай том том пvvс компаниуд дэмждэг юм билээ. Өөрсдийн болоод хvмvvсийн ойлгохгvй байгаа уран бvтээлийг дэмжинэ хэмээн харанхуйгаар зvтгэдэг гэх. Одоо vеэс тасарсан, нийгмээсээ тvрvvлсэн хvмvvс хэзээд ядарч явдгийг тэд ойлгосон болоод тэр. Хэдэн vеийн дараагаас л энэ уран бvтээлчдийг хvмvvс ойлгодог туршлагыг тэд ухаарсан байна.