2006-08-26

Тэр киноны хөгжим бичээд саяхан дууссан, роп попынхны олонд хvргэсэн арваад дууны хөгжмийн зохиолч. 300 гаруй цомгийн цуглуулгатай, багагvй хогшилтой энэ эр сvvлийн тав, зургаан жил ээлжийн амралт авах нь бvv хэл хагас, бvтэн сайныг ч гэр бvлийнхэнтэйгээ ховорхон өнгөрөөсөн гэрийн бараа хардаггvй аав.
Гавьяат жvжигчин дуучин Т.Ариунаа, “Камертон” зэрэг хамтлагийн шинэ, цомог болоод уран бvтээлийн тайлан тоглолтынх нь ар тал талыг бат даадаг продюссер. 1000 гаруй дууны хөгжмийн найруулагчаар ажилласан аранжировщик.
Хамтлаг, дуучдын цомгийг арван жилийн турш “өлгийдсөн эх баригч”. Ярилцагчийнхаа ажил хэргээс энэ мэтчлэн дурдвал “Говийн зэрэглээ” киноны ангийн байцаагчийн танилцуулгаас ч урт жагсаалт болж магадгvй нь.
Манай зочин Наранбаатарын Халиун. Тайзнаа гараад дуулж хуурддаггvй тул тэр бvр хvн танихгvй. Урлагийн хvрээнийнхэн бол андахгvй. Аав нь Буриадын ардын жvжигчин, эмээ, өвөө хоёр нь хоёул Монгол Улсын урлагийн гавьяат зvтгэлтэн, уран бvтээлч.


-Шинэ уран бvтээлийн тухай сонсож, ярилцлагаа эхэлье.

-Солонго найруулагч “Их төрийн голомт” гэж баримтат, уран сайхны кино хийсэн. Нууц товчооноос сэдэвлэсэн энэ тvvхэн бvтээлийн хөгжмийг хийгээд дууслаа. Энэ бол миний хувьд том хэмжээний бvтээл.
-Халиун vvнээс өмнө киноны хөгжим бичсэн байх аа?

-Ганцаараа бол vгvй л дээ. Хамтарсан бvтээл бол бий. Дэлгэрмөрөнгийн “Эргэж битгий хар” хэмээсэн дуу киноных юм шvv дээ. Киног vзээгvй ээ, ямартай ч дуу нь хит болсон. “Их төрийн голомт” гэж киноны сэдэв нь том, ойн хvрээнд хийсэн, чанартай бvтээл. Чадах ядахаараа хичээж хөгжмөө бичсэн. Ирэх сарын 1, 2-ны vеэр телевизээр гарах юм гэнэ билээ. Тэгэхэээр vзэгчид шvvх байх аа. Монгол угсаатны чуулганы vеэр төлөөлөгчдөд нь vзvvлж, их ойг зохион байгуулах хорооныхон давхар хянасан. Тэд сайн бvтээл болжээ гэж vнэлсэн. Дуу бичлэгийг “Сонор” студид хийсэн. Энэ тал дээр дэвшилттэй, барууны киноны бичлэгийн тvвшинд хvрсэн гэж бардам хэлнэ. Манай Болд /рок попынхон тvvнийг Томоо гэдэг/ маш сайн ажилласан.
-Найруулагч яагаад Халиунаар хөгжмөө бичvvлье гэсэн юм бол?

-Шинэлэг арга барилаар, залуу хvнтэй хамтарч ажиллая л гэж бодсон байх. Солонго найруулагч ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн байсан. Санал тавихад нь өөртөө итгэхгvй жаахан бэргэж л байлаа. Тэгэхэд тэр “Бирваа гуай чиний насан дээр дуурь бичсэн. Чи одоо л хийхгvй бол бол хэзээ хийх юм бэ” гэсэн. Нээрэн одоо хийхгvй бол хэзээ хийх вэ гэж бодож энэ бvтээлийг барьж авсан. Бат-Үvл ах урлагийн шоу хийх гээд намайг шийрэгнэж байхад “Ах нь чамаас залуу байхдаа хувьсгал хийж явлаа” гэж билээ. Аав минь ч бас хэлдэг л дээ. Уран бvтээлч зоригтой алхам хийж байх учиртай. Сайн бvтээл хийхийн төлөө зогсож болохгvй гэж. Энэ бvгд намайг зоригжуулсан.
-Халиун өөрөө бол зориглохгvй нь ээ. Тvлхээсээр л…

-Өөртөө итгэхгvй vе гарна аа. Гэхдээ энэ олон жилийн минь ажлын vр дvн эерэг гарч, өдөр ирэх тусам өөртөө итгэлтэй болж байна.
-Танай аав “Соёл-Эрдэнэ” хамтлагийг vvсгэн байгуулсан гэдэг. Одоо хаана, ямар ажил эрхэлж байгаа вэ?

-Миний аав хөгжмйн зохиолч Наранбаатар. Буриадын “Байгаль” чуулгын уран сайхны удирдагч, Буриадын ардын жvжигчин. Манайхан дунд урлагийн хvмvvс олон. Миний өвөө урлагийн гавьяат зvтгэлтэн, зураач Лувсанжамц, эмээ гавьяат зvтгэлтэн, уран хатгамалч Норолхоо гэж сайхан хvмvvс байлаа.
-Та тэгээд урлагийн төрөл дундаас рок попод илvv дурласан хэрэг vv?

-Тийм ээ.
-”Сонор” Халиун хоёр хамтраад нэлээд удлаа. Арван жилийг хамт vдэж
.

-Тэгсэн. Дашка, Чугу бид гурав хамтарч гурван талаасаа хөрөнгө оруулаад арван жилийн өмнө “Сонор” студийг байгуулжээ.
-Халиуныг “Сонор” студийн аранжировщик гэж рок, попынхон бол андахгvй л дээ. Шинэ цомог худалдаанд гарахад ч юм уу, аль нэг уран бvтээлчийн тоглолтын өмнө телевизийн хөгжмийн сувгууд танаас ярилцлага авч харагддаг. Рок попынхон дундаа мундаг л хvн шиг байна. Чухам яг юу хийдэг юм бол гэж хvмvvс сонирхож буй байх аа.

-Хөгжмийн зохиолч гэж бараг болно доо. Зарим хvн ая аялаад ороод ирдэг. Тvvнийг нь ноотлож, яавал гоё дуу болгох вэ, ямар ямар хөгжим оролцуулан энэ аялгууг амилуулах вэ ч гэдэг юм уу хөгжмийн найруулга л хийдэг хvн.
-Аранжировщик, продюссер гэсэн мэргэжил гадаадад бол тусдаа байдаг гэх. Харин Халиуны нэрийн өмнө энэ хоёр хоршоо vг мэт л хэрэглэгддэг. Яагаад тэр вэы?

-Уран бvтээлчдийн шинэ цомгийн хөгжмийн найруулга дээр, дараа нь цомгийн болоод бие даасан тоглолтынх нь продюссерээр ажилладаг. Тухайлбал, дуучин Ариунаа болоод “Камертон” хамтлагийнхантай 10 жил хамтарч байна. Мөн “Номин талст” байна. Товчоор хэлбэл, эдгээр дуучны урлагийн талынх нь бvхий л асуудлыг шийддэг.
Дуучин хvн дуулах л учиртай. Тэр эрvvл байх ёстой. Сайн бvжигчин байх хэрэгтэй. Тvvнээс биш том чемодан чирээд л тоглолтын тасалбараа зарах гээд зогсож байх учиргvй. Энэ бvгдийг продюссер зохион байгуулдаг.
-Тэгвэл хамтлаг, дуучин болгонд тус тусдаа ийм хvмvvс байх учиртай юм биш vv?

-Уг нь тийм. Тухайлбал, “Өргөө”, “Айзам” зэрэг хамтлагт аранжировщик байсан. “Өргөө” хамтлагт л гэхэд Болоож, “Соёл-Эрдэнэ”-д Зуундарь, Наранбаатар гэж лидер байлаа.
–Хамтлаг, дуучдын өнгийг тодорхойлдог хvнийг аранжировщик гэнэ гэсэн тодорхойлолт гаргаж болмоор юм биш vv?

-Зохион байгуулагч, уран бvтээлийн лидерийг аранжировщик гэнэ.
-Та “Хөх тэнгэр” хамтлагт байсан. Эндээс олон сайхан уран бvтээлч төрсөн гэдэгтэй санал нийлнэ биз?

-”Хөх тэнгэр”-ийг би рок поп урлагийн их сургууль гэж боддог. Энэ хамтлагаар дамжсан хvн болгон өнөөдөр нэр хvндтэй, ард тvмний хайртай уран бvтээлчид болсон. Тухайлбал, дуучин Бачка, Дашка, Өөжгий, Сараа, Ганхуяг, хөгжмийн зохиолч Энхбаяр, Пvvжээ бvгд уран бvтээлийн гараагаа эндээс эхэлсэн.
-Эстрадынхан л гэдэг байсан шvv дээ. 1990-ээд оны эхээр рок попынхон гэх болсон. Энэ нэр томьёо “Хөх тэнгэр”-ийг ид байх vед гарч, хvмvvс ч хэлж хэвшсэн гэж боддог.

-”Хөх тэнгэр” vнэхээр шинэ хуудас, шинэ өнгө нэмсэн. “Буян” Жагаа биднийг шинэ vеийн хөгжмийн зэмсгээр хангадаг байсан.
-Угаасаа л “Буян” компанийн дэргэдэх хамтлаг гэдэг байсан биз дээ?

-Хамтлаг, дуучид заавал нэг том компанийн юм уу, дуу бичлэгийн студийн харьяа байх ёстой. “Татар” хамтлаг гэхэд л манай студийнх. “Шөнийн галт тэрэг” ч ялгаагvй. “Камертон” л гэхэд “Монгол газар”, “Хурд” хамтлаг “Эрэл” компанийнх. Энэчлэн хамтлаг дуучид урлагт элэгтэй хvмvvсийн тэвэрт байдаг л даа. Олон улсад ч ийм жишиг бий.
-Дашка хэдэн жилийн өмнө “Сонор”-оос өрх тусгаарласан. Халиунд бие дааж гарах санаа байгаа юу?

-Студи байгуулъя гэж бодсон. Дараа нь vйл ажиллагаа нь жигдэртэл ажиллая гэсэн. Цаашид ажиллах, өрх тусгаарлахын тухайд бол бидний хоорондын гэрээнээс л хамаарна шvv дээ.
-Ирээдvйгээ хэрхэн төсөөлж байна?

-Энэ тухай бодох ч завгvй л байх юм. Миний бvтээлийг хvмvvс хойшид ч сонсож байгаасай гэж боддог. Мөн өөрийн брэнд болсон орон зайгаа бэхжvvлэх юм сан гэж хvсдэг.
-Халиун дуу дуулдаггvй, тайзнаа гарахгvй. Энэ дууны хөгжмийн найруулгыг Халиун хийсэн гэж дуучнаас өөр бараг хvн мэдэхгvй. Тиймээс “миний бvтээлийг хойшид ч хvмvvс сонсоосой” гэсэн хvсэл тань хэр оновчтой юм бол.

-Энэ бол яар аргагvй мэргэжлийн онцлог. Дуучид дуулах болгондоо миний нэрийг зарлах шаардлагагvй. Харин олон улсын уралдаанд оролцох, Оюуны өмчийн газарт хамтын бvтээл гэж бvртгvvлэх учиртай.
-Бvртгэлд орох юм байна. Гэсэн ч сонсогчид Халиун гэж нөхрийг мэдэхгvй хэвээр л байна шvv дээ.

-Яах аргагvй арын фронтын хvн болоод тэр л дээ. Харин рок попынхон дундаа би нэлээд дуурсагдана аа. Тэгээд ч алдарших нь миний гол зорилго биш.
-Дуучин тайлан тоглолтынхоо vеэр өөрийн чинь нэрийг хэлэхээ мартчихвал…

-Гомдохгvй ээ. Намайг дурсаарай, миний нэрийг хэлээрэй гэж би захидаггvй. Зөв менежмэнттэй бол Монголд нэрд гарах амархан. Мартагдах тvvнээс ч амархан. Монголчууд залхуу шvv дээ. Уран бvтээлч байнга өндөрлөгт байх учиртай. Энэ шаардлагыг биелvvлээгvй нь мартагддаг.
-Биелvvлж яваа нь хэн байна?

-Ариунаа байна. Ариунаа усанд хөвж чаддаг. Хэзээ ч живэхгvй дуучин. Тэр асар их хөдөлмөрлөдөг. Хөгшчvvд ярьдаг даа. Би гурван төрийн нvvр vзлээ гэж. Ариунаа социализмын vед л “Арван зургаан нас минь” гээд дуулж явсан шvv дээ. Одоо ч дуулж байна. Мөн “Хурд”, “Камертон”, “Харанга” яс заагаад байгаад байгаа биз. Ийм хөдөлмөрч улс хэзээ ч мартагдахгvй.
-Та хэд хэдэн удаа дуучин заавал бvжиглэдэг байх ёстой гэж дуугарлаа. Сайхан дуулдаг л байвал болоо биш vv?

-Рок попын сонсогч, vзэгчдийг ганц дуугаар татаж чадахаа больсон. Дуучинд vзэгчээ татах увидас байх учиртай. Шоу бизнес гэдэг бол хvмvvсийг татах увидас. Монголчууд гадаадын олон суваг vзэж байна. Үvнийг дагаад vзэгчид хөгжиж байна…
-Харин ч эсрэгээр уруудаад байгаа юм биш vv?

-Зарим хэсэг нь оюуны доройтолд орж байж магадгvй. Хотынхон гадаадад гарсан, тэдний орон зайг хөдөөгийнхөн нөхөж байна. Ахуй хангамжаа дагаад тэдний урлагийн боловсрол нь унах талруугаа. Ийм шалтгаанаар зохиолын дуучид гарч ирсэн болов уу. Гэхдээ зохиолын дууны ирээдvй бvрхэг байна. Тэдэнд дуулах сэдэв, аялгуу vлдсэнгvй. Нэг загварт орлоо шvv дээ. Роп попынхондоо хэлэхэд, ийм байдалд битгий хvрээрэй. Хөдөлмөрлөөрэй. Ямар ч саад тохиолдсон гарцаа олдог байгаарай гэж хэлмэээр байна. Хvмvvс хvлээж авах эсэх нь хамаагvй. Өөдрөг, шинэлэг, зоригтой өөрчлөлт хийж чаддаг байгаарай.
-Халиун рок дуунд дуртай юу, поп сонсох нь илvv санагддаг уу?

-Сонгодог хөгжим, рок поп, хип хоп аль нь ч ялгаагvй. Чанартай, шилдэг бvтээл л сонсох дуртай. Яг vнэнээ хэлэхэд “тасархай” дуу цөөхөн болсон.
-Зав чөлөө олдвол хэнийг сонсдог вэ?

-Өөрийгөө хөгжvvлэхийн тулд сvvлд гарч ирж байгаа барууны хамтлаг, дуучдын шинэ цомгийг сонсдог. Мөн сайн бvтээлтэй цомог худалдаж авдаг.
-Цомгийн арвин цуглуулгатай биз?

-Хоёр жилийн өмнө манайх шинэ байранд орлоо. Нvvхдээ цомгоо тоолж vзсэн. 300 гарч байна лээ. Гэхдээ дуучин Болд, сэтгvvлч Төрмөнх, шог зураач Цогтбаяр нарын дэргэд би CD цуглуулагч гэж хэлэхээс ичнэ.
-Өнөөдөр хэдэн цагаас ажилдаа ирсэн бэ?

-10 цагийн vед.
-Орой хэдийд харих вэ?

-Бас л 11, 12 гээд харина даа.
-Халиуныг ажилдаа ирэхгvй бол энэ дуучид яах бол оо. Таны ажлыг хэн хийж чадах вэ?

-Би байхгvй болж болохгvй хvн.
-Ээлжийн амралт авахгvй, хагас, бvтэн сайнд ч гэрийн бараа хардаггvй ийм залуугийн ар талыг хэн гэж бvсгvй авч явдаг бол?

-Миний гэргийг Хандсvрэн гэдэг. Манай хvн гэрийн менежмэнтийг маш сайн хийдэг, ар талыг минь бат даадаг учраас гэртээ санаа зовохгvй хувьсгалын ажлаа амжуулж чаддаг./инээгээд/ Манайх 5-13 насны хоёр охинтой. Том нь Хөгжим бvжгийн коллежид сурдаг.
-Хөгжимчин болох юм уу?

-Өөрөө шийдэг. Мэргэжлийн хөгжимчин болохгvй ч байсан хамаагvй. Хамгийн гол нь охидын минь амьдралын нэг чухал хэсэг нь хөгжим байгаасай гэж хvснэ.
-Энэ зун хэд хэдэн шоу жанжны талбайд боллоо, vзсэн vv. Монголынхтойгоо харьцуулж сонсов уу?

-”Скорпионс” хамтлагийн тоглолтыг гадаад явах ажлаа хойшлуулж байгаад vзсэн. Дэлхийд алдартай хамтлаг. Тэдний тоглолтыг vзэх завшаан амар олдохгvй. Тоглолт ч гайхалтай болсон. Харин уучлаарай, манай vзэгчид ёстой таалагдаагvй. Морьтой хvн ч явж байх шиг. Энэ тоглолтыг сэтгэлээсээ vзэхийг хvссэн хvмvvст нь тухтай сонсох боломж олгоод, тасалбараар vзvvлсэн бол гэж харамсаж байлаа. Киркоровын тоглолтыг зурагтаар харсан. Тэр олон дууг ам барьж дуулсан. Тийм орчинд ингэж дуулахаас ч аргагvй биз дээ л гэж бодсон.
-Ам барих гэснээс сvvлийн vед энэ тухай их ярих болж. Халиуны продюссерээр нь ажилладаг хамтлаг, дуучин тоглолтынхоо vед ам барьдаггvй биз дээ?

-Дуучин Ариунаа, Болд нар бол ам барьж дуулах vндэслэлгvй. Тэд салхины урд яваа уран бvтээлчид. Дуучдын сэтгэл дуулж л байвал тайван. Урлаг тэтгэвэрт гардаггvй гэдэг дээ. Тэд дуулж чадахаа байсан ч сэтгэлдээ дуулдаг юм. Харин сэтгэж чадахаа байсан цагт л тэтгэвэрт гарч, дуулахаа болино.

Н.Халиуны ажлын өрөөнд нэлээд хуучирсан төгөлдөр хуур байна лээ. Аав нь Ленинградад оюутан байхдаа нэгэн сурвалжит айлаас худалдаж авсан гэнэ. Төгсөхдөө нутагтаа аваад ирсэн юм байж. Хvv аавдаа бэлэг барьж, эртний энэ “эдийг” засаж сэлбэн шинэ юм шиг болгож өгөх гэнэ. Учир нь эл хуур Баатар цагаан хааны vеийнх төдийгvй, хааны ордонд “амьдарч” байсан урт тvvх өгvvлэх төгөлдөр хуур гэнэ лээ.