Showing posts with label Миний нийслэл. Show all posts
Showing posts with label Миний нийслэл. Show all posts


Буяны сэтгэлээр угтаж бурхны оронд үднэ

Шинэ оноо угтах гэж хүн бүхэн гэгэлзэж, баяр хөөрөөр дүүрэн энэ өдрүүдэд ийм сурвалжлага нийтэлж байгааг минь өршөөгөөрэй. Ямар ч зүйл хоёр талтай. Зарим маань баяр баясгаландаа умбаж байхад хэн нэгэн маань сэтгэлийн жаахан зовиуртай явж л байдаг шүү дээ. Амьдрал угаасаа баян, нэг нь инээж байхад нөгөө нь уйлж байх нь бий. Оргилуун дарсны бөглөө мултлан амжилт бүтээл ерөөн, сайн сайхныг төсөөлөн буй энэ цаг мөчид ажлын шаардлагаар ийм сурвалжлагад явж таарлаа. Тиймийн тул уучлал хүсэв ээ.


Хүний амьдралд санаандгүй зүйл олон тохиолдддог. Нэгийнх нь тухай товчхон өгүүлээд сурвалжлагаа эхлүүлье.

Тун ч санаандгүйгээр нэгэн охиныг сүүлчийн замд нь үдэх ёслолд оролцов. Тэр дөнгөж 24-тэй, 1985 оных. Талийгаачид хүндэтгэл үзүүлэх хүндэтгэлийн танхимын гадна хаалганы дээд талд байрлуулсан дэлгэц дээр нэр нь төрсөн он сартай нь гэрэлтэж байв. Хүн бүр л ийм залуухнаараа..., надаас тэд дүү юм..., охин шиг минь л юм... гэхчлэн харуусна. Аав, ээж нь хайртай охиноо чандарлуулан оршоож, ийм ёслол үйлдэхээр “Улаанбаатар бодь буян” компанийг сонгожээ. Лам нар ном уншиж, хонх дамар дуугарч, арц хүжний эхүүн үнэр ханхийнэ... Яг л бурхан болоочоо нутаглуулдаг манайхны уламжлалт зан үйл болж байна.

Талийгаачдаа бурхны оронд үдэн, чандарлуулах ёслолыг эрхэмлэх нь сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Гэсэн ч ийм үйлчилгээ үзүүлдэг газар улсын хэмжээнд хоёрхон. Нэг нь “Улаанбаатар бодь буян”, нөгөө нь “Улаанбаатар буян”. “Улаанбаатар буян” компанид 2004 оноос хойш 7000 гаруй талийгаачийг чандарлан оршоож бурхны суваргад залжээ. “Улаанбаатар бодь буян” нь байгуулагдаад жил найман сар болж буй ч хоёр мянга орчим айл бурхан болоочоо хүндэтгэхээр тэднийд хандаж, ёслол үйлдсэн гэнэ.

Энэ хоёр газраар үйлчлүүлсэн энэ хүмүүсийн сэтгэлийг өвтгөх мэдээлэл нэгэн сонинд гарчээ. “Цогцос чандарладаг газрууд дотор эрхтнүүдийг авч зардаг байж болзошгүй” гэсэн гарчиг олон хүний зүрхийг шархлуулав. Иргэд энэ мэдээллийн мөрөөр шалгалт хийгээч гэж мэргэжлийн байгууллагад хандсаны дагуу Улаанбаатар Хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын баталсан удирдамжийн дагуу ажилын хэсэг гарч шалгалт хийсэн юм. Ажлын хэсэгт Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Шүүх эмнэлэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд багтсан байв.

Эхлээд очсон газар нь нийслэл хотын зүүн зах, Гачуурт тосгоны Мянган Лангийн дэнж дээр шарил шандарлах үйл ажиллагаа явуулдаг “Улаанбаатар бодь буян” ХХК. Шарил хүлээн авах өрөө, талийгаачийг биеийг бурхны ном болоод хадаг, торгоор баринтаглах өрөө, салах ёс гүйцэтгэх танхим, хайлуулах зуухны хэсэг... ер нь бүгдийг менежерийн өрөөнөөс камераар хянаж байна. Энэ бүхэнд тэдний ажилчдаас гадна талийгаачийн гэр бүлээс 2-3 хүн хамт байх ажээ.

Шалгалтын хэсэг ажлаа гүйцэтгэх зуур тус газрын менежер О.Мэндбаясаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Шарил хайлуулахад хэдэн цаг зарцуулдаг вэ?

-45-60 минутад цельсийн 500-1000 градуст гүйцэтгэдэг. Энэ хугацаанд хангалттай хайлдаг.

-Шарил гүйцэд хайлдаггүй, энэ нь монгол хүний тос өөхтэй хоол хүнс хэрэглэдэгтэй холбоотой гэнэ лээ гэсэн яриа байдаг шүү дээ.

-Энэ бол ямар ч үндэсгүй зүйл. Хүний биеэс зөвхөн яс л үлддэг. Ясыг нь бутлагч машинаар бутлаад бурхан болоочийн чандрыг хадгалах сац, ваар зэрэгт хийдэг. Хүний биеэс нэг кг орчим л чандар гардаг юм. Шалгалтаар яваа хүмүүс өнөөдөр энэ бүхнийг шалгаж нягтаад үнэн зөв мэдээллийг хүргэнэ гэдэгт итгэж байна.

Зарим хүмүүс чандрыг нутагт нь зална гээд аваад явдаг. Ер нь бол бумбанд хийж суваргад оршоодог. Лам юу гэж айлдсан тэр ёсоор талийгаачийн гэр бүлийнхэн ёслолыг үйлддэг.

-Танайх зуухныхаа цэвэрлэгээг хэрхэн хийдэг вэ?

-Ёслол болгоны дараа бүх өрөндөө, зууханда цэвэрлэгээ хийдэг. Их цэвэрлэгээг 14 хоногт нэг удаа хийдэг дээ.

-Үнэ ханшийн талаар асууж лавлаж болно биз дээ.

-Янз бүр байдаг даа.

-Хамгийн хямд үнийн мэдээллээ өгөөч?

- “Орлого багатай, амьжиргааны түвшин доогуур өрх” гэсэн Хорооны Засаг даргын тодорхойлолттой айл өрхөд бүх үйлчилгээг 600 мянган төгрөгт багтаан хийж өгдөг юм.

-Шарил хүлээж авах өрөө, торго, баринтгаар ороох гэхчлэн танай өрөөнүүдээ орлоо. Бурхан болоочийн ар гэрийнхний төлөөлөл байнга хамт явдаг юм байна. Харин Зуухны хэсэгт тэдний хяналт алга.

-Бурхан болоочид хүндэтгэл үзүүлэх шашны зан үйлийн дараа зуухны хэсэг руу явахад гэр бүлээс нь хоёр хүн дагааж явдаг. Тэд бурхан болоочоо зуухны өрөөнд ортол дагаж явдаг. Харин зуух руу орох хэсгийг энэ өрөөний хаалганд байрлуулсан дурангаар харах боломж бий.

-Зуухны өрөөнд ороод цогцос солигдох нөхцөл байна уу?

-Манай зуух нэг л замтай, тиймээс ямар ч боломж байхгүй.

-Таны яриа болоод танай үйл ажиллагаанд итгэж байна л даа. Гэхдээ уучлаарай, хүмүүсийн дунд шарил чандарладаг газрууд дутуу шатаадаг гэнэл ээ. Эд эрхтнийг нь авчихдаг гэсэн яриа байгаад л байх юм. Тийм боломж жирийн хүний нүдээр харахад л байхгүй атал яагаад ийм яриа ор тас алга болдоггүй юм бэ, та юу гэж боддог вэ?

-Хэдэн жилийн өмнө л гарч байсан яриа л даа. Гадаадад, Солонгост нас барсан хүнээ энд авчирчээ, тэгсэн чинь талийгаачийнх нь дотор эрхтнүүд байхгүй байсан гэнэ гээд л. Иимэрхүү дам яриа л үүний үндэс байх даа, түүнээс биш бид энэ ажлаараа хүмүүст буян үйлдэж байна гэж боддог, бид ч гэсэн ах дүү хамаатай садантай. Яалаа гэж ийм муухай зүйл байх билээ. Харамсалтай нь шарил чандарлах газрууд реклам сурталчилгаа хийх эрх, боломж ч байхгүй. Тиймээс бид үйл ажиллагаагаа хүмүүст хангалттай сайн хүргэж чаддаггүй тал бий. Гэхдээ манайхаар үйлчлүүлэгчдийн тоо байнга өсөж байна. Бурхан болоочийн чандарлуулах ёслол, арга хэмжээнд манай төвд ирсэн хүмүүс маш сайхан сэтгэгдэлтэй буцдаг. Энэ хүмүүсийн яриа, ах дүү хамаатай садан болоод ажил төрлийн газрынханд нь хүрдэг. Ийм жишгээр шарил чандарлах газарт хүмүүс хандаж байгаа.

/Тэдний санал сэтгэгдлийн дэвтэр гэсэн зузан дэвтрийн хуудас бараг талдаа оржээ. “Хайрт аав, хайрт хань,хайрт ах, хайрт дүүгээ алдсан бидний уй гашууг нимгэлж, маш дотно сайхан сэтгэлээр хандсан ”Улаанбаатар бодь буян” компанийн хамт олонд талархлаа гэсэн үгс дэвтрийн хуудас болгонд байлаа/

-Танайх хэдэн ажилтантай вэ. Ажлын нөхцөл бол үнэхээр хүнд, ялангуяа сэтгэлзүйн хувьд. Голдуу залуучууд харагдаж байна. Тэдний чөлөөт цагт танайх хэр анхаарал таввдаг бол?

-Манайх 18-уулаа, найман ламтай. Спорт, урлагийн арга хэмжээг 14 хоног тутамд нэг зохион байгуулдаг. Өнгөрсөн аравдугаар сад Финланд явсан, өнгөрөгч тавдугаар сард зургаан хүн Хонгконгт хуралд оролцсон. Монголын оршуулгын зан үйлийн холбооны гишүүн, тийм учраас энэ холбооноос зохион байгуулсанажил болгонд оролцдог оо.

“Улаанбаатар бодь буян” компанид шалгалтаар очсон ажлын хэсэг хөдөллөө. Тэдний архан талд уулын өвөр даган талийгаачид нойрсож байна. Бурхан болоочоо уулын бэлд нутаглуулж, хөшөө босгож үлдээгээд харина. Ялгаа байхгүй талийгаачаа орхиод эргэж харахгүй буцна. Лам хувраг ном уншиж, хонх дамар дуугарна, арц хүж, аргалын утаа үнэртэнэ. Адилхан ч юм шиг, бас үгүй ч юм шиг ийм хоёр газар Гарчуурт дахь Мянган Лангийн дэнжид айлсан байх ажээ.

Хотын зүүн захаас баруун захыг зорилоо. Урт замд, замын бөглөөнд тагларан явахда зөндөөг бодлоо, бас ихийг сонслоо. Заримаас нь энд хүргэе.

Хоёрхон сая монголчууд бидний дундаас ганцхан жилд 15-16 мянга маань хорвоог орхидог гашуун тоо байна. Улаанбаатарчуудаас 6000 орчим нь хальдаг ажээ. Энэ хүмүүсийнхээ 25-30 хувийг нь шарил чандарлах газарт оршоодог байна. Ингээд бодохоор бид чинь нэг долоо хоногт л 100 гаруй хүнээ газарт булж, тэр хэмжээгээр оршуулгын газар хойч үедээ ад үзэгдэхвий гэж эмзэглэтэл тэлж байна. Зөвхөн “Нарангийн энгэр” оршуулгын газар нийт талбайн хэмжээ нийслэлийн магадгүй хамгийн өнөр өтгөн айл болох Баянгол дүүргийн гурав, дөрөвдүгээр хорооллын нийт талбайгаас гурав дахин том байна гэнэ, яана аа.

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийлсэн оршуулгын 17 газар, нийслэлийн нутаг дэвсгэрийн 1000 гаруй га нутаг дэвсгэрийг эзэлж, 25 мянган айл өрх оршуулгын газартай хаяа нийлэн амьдарч байна. Сонинд гарсан хашаа худалдана, худалдаж авна гэсэн зараас үзвэл зарим маань нэгнийхээ шарилтай хаяа нийлж биш дэр нийлж амьдардаг бололтой. “Ганцхан шарилтай хашаа зарна”, “Гурван шарилтай хашаа хямд зарна” гэсэн зарууд үүнийг гэрчлэх биз.

Нийслэлийн өмчит “Улаанбаатар буян” компанид хүрч очлоо. Тэдний түрүүн очсон газрыг бодоход хэмжээ дамжаа, байшин барилга, хашаа хороо... бүх зүйлээрээ илүү том юм. Үйл ажиллагаа нь ижилхэн. Уй гашууд автсан хүмүүс бурхны сүм рүү, зарим нь шарил чандарлах танхим руу орцгоож байна. Монголчууд энэ шинэ зан үйлд дадаж, хүлээн зөвшөөрч үйлчлүүлэх болсон нь эдний хашаанд ороход илт байлаа. 7000 мянга гаруй хүний чандрыг хадгалдаг гурван том суварга байна. Хүндэтгэлийн хананд нь 4-5 жил хадгалагдаж буй чандар ч байх юм. Хол, гадаадад байгаа, салах ёс хийж амжаагүй хүмүүс нутагтаа ирвэл талийгаачийнхаа чандарт хүндэтгэл илэрхийлж ёслол үйлддэг гэх. Даваа, лхагва, баасан гэж гаригийг “алагчахгүй” энд ёслол үйлддэг байна. Христийн шашинтай хүмүүс энэ өдрүүдэд ирдэг гэнэ. Буяны сэтгэлээр угтаж бурхны оронд үднэ гэсэн сэтгэлээр тэд үйлчилгээгээ явуулж байна. Бурхан болоочийнхоо зургийг тэвэрсэн, амьдралын жам хэдий ч цаг бусаар алдсан эрхэм хүнээ хүндэтгэн гашуудан явах хүмүүс ийш тийш зөрөлдөн газар шагайн гунигтай алхлахыг харахад зүрх шимшрэхгүй хүмүүн хаана байх билээ. Дандаа ийм сэтгэлийн зовлонтой хүмүүст үйлчилдэг энэ газрын ажилтнууд нэгэн бодлын дарамттай, нөгөө талаар магадгүй биднээс илүү буян хурааж байгаа болов уу. Тэдний хүнд тус болсон сэтгэл өөрсдөд нь буян болж очих нь гарцаагүй... Хашаагаар ороход л ийн бодогдож байлаа.

Энэ газрын менежер Ц.Чимидээс зуухны талаар тодрууллав. Òýðáýýð, “Давхар шаталттай зуух. Герман улсын технологиор Хятадын Шанхай хотын шатаалтын зуухны үйлдвэрт үйлдвэрлэгдсэн зуух. Бүрэн автомат. Компьютерийн удирдлагатай, Зуухны хаалга онгойх бүрт компьютер ажиллаж, тоолуур ажилладаг, энэ тоо чандарлуулсан шарилын тоотой таарч байх учиртай ãýëýý. Ýíý çàð÷èì íü ò¿ð¿¿í î÷ñîí êîìïàíèéíõòàé àäèëõàí þì.

Нийслэлд хоёрхон байгаа энэ газрууд буян үйлдэж байна уу, гадуур тархаад байгаа цуу ярианы эзэн болоод буянаа барж сууна уу. Мэргэжлийн хүнээс үг дуулах хэрэгтэй.

Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ц.Ганболд шалгалтын дараа “Цогцосноос эрхтэн авах ямар ч үндэслэл байхгүй. Хүнийг нас барахаас 30 секундын өмнө буюу ийм хугацааны дараа л мэс ажилбарын оронд дээр ийм хагалгаа хийх боломжтой. Амьсгал хураасны дараа хүний биед эргэшгүй өөрчлөлт ордог. Шарил чандарлах энэ газруудад дор хаяж 24 цагийн дараа л цогцсыг авчирдаг. Тиймээс энэ нь ямар ч үндэслэлгүй мэдээлэл юм” гэв. “Хүний цогцсыг шатаахад бүрэн шатдаггүй гэнэ лээ” гэсэн яриа зарим иргэдийн дунд бий, ганц нэг сониноор энэ тухай мэдээлэл гарч байсан нь нууц биш. Энэ талаар албаныхан шалгаж нягтлаад мөн үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргалаа.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эдгээр байгууллагын ажилтнууд “Нас барсан хүмүүсийн шарилыг 3-7 хоногийн дараа салах ёс хийхээр чандарлах газарт авчирдаг, бид бурхан болоочийг үдэн гаргах уламжлалт шашны зан үйлийг орчин үеийн, олон улсын жишигт нийцүүлж байгаа” гэж байна. Хүн амын эрүүл аж төрөх ёс, байгаль экологи, газар ашиглалт зэрэгт тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг зүй зохистой шийдвэрлэх зорилго бүхий эдгээр газар нь Шарил чандарлах, оршоох, оршуулах үйлчилгээ үзүүлэх нийтлэг журмыг баримтлан ажилладаг байна. Öóó ÿðèàã îð ¿íäýñã¿é áîëîõûã нотолсîí àæëûí õýñãèéíõýí áóöëàà.

Ìàøèíä èéì ÿðèà ãàð÷ áàéíà.

ªíãºðñºí æèë “Íàðàíãèéí ýíãýð”-èéí îðøóóëãûí ãàçàðò 16, ýíý îíä 19 øàðèëûã õ¿ì¿¿ñ óõñàí. Áàÿíç¿ðõ äóóðãèéí “ªíõºðäºã” ãýäýã ãàçàðò íýãýí èðãýí òàëèéãàà÷èéíõíàà õóâöñûã øàòàæ áàéãààä ãàë àëäñàíààñ 228 ãà ãàçàð ò¿éìýðò ºðòñºí… ×èìýýã¿é õîòûí ýçýëäýã 1000 ãàðóé ãà íóòàã 10 æèëèéí äàðàà ãýõýä 1300 ãà áîëîõ íü… Áèäíèé îðøóóëãûí çàí ¿éë øèíý çóóíä èíãýòëýý õîöðîãäñîí þì ãýæ ¿¿.


Add Image

Дүлийд дуулдаж, сохорт харагдахаар бүтээн байгуулалт өрнөлөө

“Хаан түүхээс улбаатай Хан дөрвөн уулаар нутагласан Хатан тунамал туулаараа хаяалсан Улсын минь чандмань эрдэнэ Улаанбаатар хотын 370 жилийн ойн баярын мэнд хүргэе” гэсэн мэндчилгээг нийслэлчүүд өчигдөр нэг нэгэндээ хэлж, e-mail-ээр “шидэж”, мессэжээр нисгэж... Улаанбаатарчууд төв талбайдаа цуглаж, гэр бүл, найз нөхдөөрөө нийлж найрлаагүй ч нэг нэгэндээ сэтгэлийн сайхан үг илгээж, “Би нийслэлийн иргэн. Улаанбаатар хот минь 370 жилийн түүхтэй” хэмээн бахархав.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хүмүүсийн илүүтэй мэддэгээр хотын захиргаанд хөл хөдөлгөөн ихтэй өнжлөө. Жил бүрийн энэ өдөр, Улаанбаатар хотынхоо төрсөн өдөр болгоноор сүлдэт хуураа татаж, Монголын нууц товчоондоо хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. 10 жил яг энэ өдөр, энэ мөчид “салхинд гардаг” сүлдэт хуурыг ардын жүжигчин Ч.Батсайхан хөглөж, нийслэлийнхээ жаврыг үргээв.

Монгол Улс төрийн хан хуурыг 1995 онд залж, үүнээс дөрвөн жилийн дараанаас нийслэл сүлдэт хуураа цэнгүүлдэг болсон билээ.

Ёслолын ажиллагааг ардын уран зохиолч Ш.Сүрэнжав хөтөлж, ардын уран зохиолч Т.Галсан баяр хүргэж үг хэллээ.

Тэрбээр ”Улаанбаатарт их бүтээн байгуулалт өрнөж байна. Ялангуяа, энэ жил манай хотод сохорт харагдаж, дүлийд дуулдахаар өрнөлөө. Нийслэлийн иргэд дээд удирдлагууд та бүхэндээ ам сайтай байна. Та бүхэн далай олныхоо хишгийг данайтал дааж яваарай. Ард иргэд бид удирдагчдаасаа үргэлж л шагнал авч байх юм. Би ард түмний төлөөлөл. Иргэдээ төлөөлж хотын удирдлагуудаа шагная гэж ирлээ” гэсээр “Билэг үг”, “Амин сүнс хэмээх авсаархан хосмолжин” гэж бүтээлээсээ 108 ширхгийг бэлэглэж харьяа газар, дүүргийн удирдлагууддаа хүргээрэй гэлээ. Чингис хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлж, жанжныхаа морьт хөшөөнд цэцэг өргөсөн хотынхон мэндчилгээнд даруулж...

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 370 жилийн ойг тохиолдуулан эрхэм хүндэт нийслэлүүддээ, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, хотынхоо их бүтээн байгуулалтад иргэн бүр хувь нэмрээ оруулж, нийслэл хотоо цэцэглэн хөгжүүлэх үйлсдээ улам их амжилт гаргахын ерөөл дэвшүүлж “Дурсамж” хадгалуулав хэмээсэн мөнгөн цар илгээсэн бол Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор мөнгөн Хангарьд нисгэсэн байлаа.

Баярын хурал, концертод баяр хүргэж илгээлт хүргүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гаргаж, хотын гэсэн тодотголтой олон хүнийг шагналаа. Зарлигт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 370 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн хөгжил цэцэглэлтэнд бодитой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын одон медалиар шагнасугай” хэмээжээ.

Хотын даргаар ажиллаж асан, төр захиргааны ахмад ажилтан С.Мөнхжаргал, НИТХ-ын дарга асан, Монголын нутгийн Удирдлагын холбооны багш Г.Маналжав нарыг Сүхбаатарын одонгоор, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер Г.Ганзориг, Нийслэлийн Онцгой байдлын газрын ахлах байцаагч А.Сэр-Од нарыг Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Болдсайхан, Нийслэлийн Засаг даргын хүний нөөцийн зөвлөх Х.Самбаа, НИТХ-ын ажлын албаны ажилтан С.Оюунгэрэл, “Норовбанзад” сангийн тэргүүн Б.Дэлгэрмаа нарын 16 хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Мөн Алтан гадас, Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медалиар тэргүүний хүмүүсийг урамшуулсан юм.

Цагдаагийн Ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир хотын захиргаанд зочилж НИТХ-ын дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, НЗДТГ-ын дарга Ц.Болдсайхан нарыг “Цагдаагийн төлөө” одонгоороо шагнасан бол Улаанбаатартай ах дүүгийн барилдлагатай Бээжин хотын удирдлагууд Хятадын өмнөд мужид хийлгэсэн пийсүү чулуугаар сийлсэн вартай цэцгэн дурсгал бэлэглэлээ. Швейдээс ирсэн түншүүд Монголоос ууталж авч явсан нүүрсээ шинжлээд иржээ. Тэд Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад туслах гэж буйгаа баярын энэ өдөр дуулгалаа.

Баяр болох сайхан, ажлаа дүгнүүж шагнал гардах бүр сайхан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон энгэртээ гялалзуулсан хоёр даргаас зурагт, сониныхон элдвийг шалгаах ажээ. УИХ-ын гишүүн, БСШУЯ-нд газрын даргаар ажиллаж асан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг “Àëèâàà øàãíàë õèéñýí àæëûí ¿ð ä¿í, õèéõ àæëûí ýõëýë байдаг. Ýíý øàãíàë бол áèäíèéã ò¿øèëöýæ àæèëëàäàã ¿å ¿åèéí õàìò îëíû минь, íèéò íèéñëýë÷¿¿äèéí àæëûí ¿ç¿¿ëýëò þì. Нèéñëýë÷¿¿ääýý 370 æèëèéí ойн áàÿðûí ìýíä õ¿ðãýå гэсэн бол НЗДТГ-ын дарга Ц.Болдсайхан, “Нийслэлийнхээ 370 жилийн ойгоор төрийн дээд шагнал авч байгаадаа баярлаж байна. Би Хэнтий аймагт гурван жил ажиллаад 1986 оноос нийслэлийн төр захиргааны байгууллагад ажилласан. 1991 оноос энэ албыг хашиж буй. Энэ өдөр Лхамсүрэнгийн Энэбиш даргыгаа дурсмаар байна. Энэ их хүн надад ажлын зам заасан. Би өнөөдөр долоо дахь Засаг даргатайгаа хамтарч байна. Засаг дарга нартаа, намайг түшдэг хамт олондоо баярлаж явдаг. Нийслэлчүүддээ ойн баярын мэнд хүргэе. Хүн болгон л жаахан мэрийчихвэл, хогоо хаяхгүй хэвшчихвэл хот маань өнгөлөг сайхан харагдана шүү дээ” гэсэн хариулт өгч байлаа.

Хот хогтой байна, агаарын бохирдол нь дийлдэхээ байлаа. Том оврын автобуснууд хөдөлгөөнд эмх замбараагүй оролцож байна. Таксигүй хот болох нь ээ. Улаанбаатарын даац хэтэрлээ. Замын бөглөө бухимдал үүсгэж байна. Манай орцны жижүүр хогоо цэвэрлэхгүй байна. Орцны гэрэл асахгүй байна. Халаалт ирэхгүй, халуун ус гоожихгүй байна. Цэцэрлэг, сургуульд хүүхдэд минь чанартай сайн хоол өгөхгүй юм... мянган болохгүйг манай нийслэлчүүд тоочдог. Өөрөөс нь шалтгаалаад засаж залруулж болохоор энгийн зүйл байсан ч заавал хот, дүүрэгтээ хамаатуулах нь ч бий. Шийдэж өгдөггүй байсан бол тэд энэ хот, дүүргийнхэнд ингэж олонтаа гомдлоо тавихгүй биз. Бараг өдөр бүр ийм гомдол хүлээн авч, шийдэж, зэмлэл сонсож ажилладаг хот хэмээх их айлын удирдлагууд энэ л өдөр магтаалд умбаж, дээр өгүүлсэн олон мэндчилгээнд цадаж өнждөг. Иргэд “Та нартаа баярлалаа” гэдэг сэтгэлийн үгээ энэ өдөр хэлдэг.

Сая гаруй хүн амтай Улаанбаатар, бидний нийслэлчүүд 370 жилийнхээ их түүхэнд сөгдөн мэхийв.

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай байнга холбоотой ажиллаж, биднийг дэмждэг та бүхэндээ баярлалаа. Сэтгэлээ шингээсэн талархал бүхэн тань хотынхон бидэнд ажиллах эрч хүч, урам зориг өглөө.

Хот нь иргэндээ, иргэн нь хотдоо уяатай энэ их айлын эзэн болсон Та бидний үйлс өөдөө байх болтугай.

Монгол Улсын Засгийн газрын мэндчилгээ

Монгол Улсын нийслэлийн 370 жилийн ойд

Бараг дөрвөн зууныг элээж, дэлхийд данстай болсон их хотын нийт иргэд, хүүхэд, багачууд, ахмад дунд үеийнхэн Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Улаабаатар хот үүсэн байгуулагдсаны 370 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

Анх Ширээт цагаан нуурт 1639 онд монголчууд төр, түмнийхээ голомтыг бадраасан тэр цагаас хойш Монгол Улсын нийслэл хаяа тэлэн хөгжиж эдүгээ нэг саяас дээш хүн амтай дэлхийн 107 дахь хот болсон бахархалтай сайхан амжилтаар түүхэн ойгоо угтаж байна. Нүүдлийн соёл иргэншлийг суурьшуулахад хот байгуулагчид томоохон үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө үйлст нийслэлчүүдийн оруулсан хувь нэмэр, бүтээн байгуулсан бүхэн асар их гэдгийг Монгол УЛсын Засгийн газар зүй ёсоор үнэлэж байдаг юм.

Энэ он нийслэлчүүдийн хувьд их бүтээн байгуулалтын он болж байна. Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Долоон буудлын чиглэлийн 10 гаруй км автозамыг шинэчилж, Дамдинсүрэнгийн гудамжны автозам, гүүр, Энхтайваны өргөн чөлөө, Нарны замыг холбосон автозам ашиглалтанд орж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажил эхэлж, энд тэндгүй усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болж, иргэд, аж ахуйн нэгжийнхний санаачилга, оролцоотой олон арван бүтээн байгууламж гудамж, хороолол бүрт цогцлон бослоо. Хотын төв, хойд хэсгийн хөрсний ус зайлуулах барилга байгууламжийг ашиглалтад оруулав.

Нийслэлийн иргэдийн өдөр тутмын ажил амьдралыг залгуулдаг нийтийн тээврийн парк шинэчлэгдлээ. Нийслэлийн иргэдийн амгалан тайвныг сахин хамгаалах цогц арга хэмжээ авч байна.

Нийслэлийн төр, захиргаанаас иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх, нийслэлийн иргэн гэдэг бахархлыг төрүүлэх зорилгоор хийсэн ажлууд үр дүнд хүрч олон нийтийн санаачилга өрнөж байна.

Энэ бүхэнд бүхэнд Монгол Улсын Засгийн газар талархалтай хандаж байгаагаа илэрхийлэхэд нэн таатай байна.

Цаашид нийслэлээ орчин үеийн жишигт нийцсэн ногоон байгуулмж, дэд бүтэц, хүмүүсийн ажиллаж амьдрах илүү таатай нөхцөл бүхий хот болгох асуудалд нийслэл, дүүргийн бүх шатны байгууллагууд ямагт анхаарч ажиллана гэдэгт найдаж байна.

Зон олон нь нэмэгдэж, хүрээ хаяа нь тэлэх тусам хөгжил дэвшил нь өөдөө бадамлаж байдаг их хотын иргэд Та бүхэндээ Улаанбаатараараа бахархаж , улсын нийслэлийн иргэнээрээ омогшиж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхий сайд....... Санжаагийн Баяр

Улаанбаатар хот 2009-10-28


Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ

Та бүхэнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 370 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байна.

Монголчууд бидний эвлэрэл зохицлын өлгий, эзэн дээдсийн ариун нандин өв уламжлалын баталгаа Улаанбаатар хотын үүсэл хөгжлийн түүх бол эх орон нэгт нүүдэлчдийн эгнэгт оршсоор ирсэн эгэлгүй намтар цадигийн гэрч билээ.

Нийслэлчүүдийнхээ сэтгэл, зүтгэлийг их хотын хөгжил, цэцэглэл, ирээдүйн сайн сайхны төлөө нэгтгэн чиглүүлж, тэдний идэвх санаачилга, бүтээлч оролцоотойгоор ой угтсан бүтээн байгуулалтын олон арван ажил өрнүүлэн хэрэгжүүлсэн нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагын хамт олонд гүн талархал илэрхийлж байна.

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг цаг үеийн шаардлагад нийцүүлэн тодотгон шинэчлэх, эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, эдийн засгийн бие даасан байдлыг хангах зэрэг нийслэлчүүдийн эрх ашгийг хөндсөн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Ерөнхийлөгч миний бие та бүхэнтэй хамтран ажиллах болно.

Ололт амжилтаа арвитган бататгаж, төрөлх нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлэх үйлсэд шинэ шинэ амжилт гаргахыг нийслэлчүүд та бүхэнд хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Монгол Улсын Ерөнхийлөгч.................... Цахиагийн Элбэгдорж

2009-10-28 Улаанбаатар хот