weather

Сибирээс ирэх зочин их цас, цасан шуурга дагуулах нь

/Хиймэл дагуулын "нүдээр" цасанд хучигдсан эх орон минь ингэж харагдаж байна. 2010-01-12.


Сибирээс манай орныг чиглэн ирж байна. Хүйтний эрч энэ сарын 22-25-ны өдрүүдэд нийт нутгаар цочир хүйтэрч салхи секундэд 28-30 м/с хүртэл ширүүсч цасан болон явган шуурга шуурч, их хэмжээний цас орох магадлалтай байгаа тул болзошгүй гамшигт ослоос урьдчилан сэргийлнэ үү гэсэн сэргийлнэ үү"
гэсэн сэрэмжлүүлгийг Улаанбаатарчууд нэг нэгэн рүүгээ нисгэж байна.

10 хүрэхгүй хоногийн дараа болох энэ үзэгдлийн талаар болоод ер нь Монголорны нийт нутгаар цагийн байдал ямар байгаа талаар цаг уурч Ж.Цогтоос тодрууллаа. Тэрбээр тачигнасан хүйтэн энэ сарын 13-наас хэд хоног завсарлана гэсэн таатай мэдээ дуулгалаа.

-Нийт нутгийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй байна гэсэн мэдээллийг Улсын онцгой комиссын мэдээнд дурдсан байна лээ. Аль нутгаар цасны зузаан их байна?

-Цаг уурчдын өртөө, харуулын мэдээгээр өнөө өглөөний /2010-01-11/ 08 цагийн байдлаар Ховд,Увс, Завхан, Архангай нутгаар 8-47, бусад нутгаар 0-12 см зузаан цасан бүрхүүлтэй байгаагаас хамгийн зузаан нь Ховдын Алтайд 47, Булганд 46, Үенчид 40, Увсын Түргэнд 35 см, Увсын Сагил, Архангайн Түвшрүүлэхэд 28, Завханы Цагаанхайрханд 29, Түдэвтэйд 25, Увсын Улаангомд 25, Увсын Малчинд 23 см байна.

-Энэ бол цаг уурын харуулын ажиглалтын талбайгаас авсан мэдээ биз дээ?

-Тэгэлгүй яахав. Цаг уурын өртөө, харуул манай улсын хэмжээнд 310 бий. Үндсэндээ сум болгонд ажиглалт хийж байгаа. Тэндээс ирсэн мэдээ.

-Түүнээс энэ талбайгаас бусад нутагт, тухайлбал хонхор газарт хунгарласан цасны хэмжээ гэвэл бүр том гарна биз?

-Тэгнэ ээ. Нийт нутгийн хэмжээгээр бол хиймэл дагуулаас 10 тутамд мэдээ авдаг. Энэ сарын эхний 10 хоногийн мэдээ ид нэгтгэгдэж байна. Энэ долоо хоногийн дунд үеэс хүйтний эрч суларна. Улаанбаатарын агаарын температур өдөртөө 30 шүргэж байсан бол маргаашаас багасна. Өдөртөө 15 градус орчим байна.

-Хүйтний эрч хоёр дахин сулрах нь ээ?

-Тэгнэ.

- Гэтэл Сибирээс хүйтэн агаарын урсгал манайхыг чиглэж байна гээд байх юм?

-Энэ сарын 22-ноос эхлэн дахин хүйтэрнэ. 22-25-нд.

-50 градус хүрнэ гээд л шуугиад байх юм?

-Өнгөрсөн өдрүүдэд ч 50 градус хүрч хүйтэрсэн газар байхгүй. 22-25-нд ч энэ тоонд хүрэхгүй. Улаанбаатар хот орчмоор өдөртөө 28-30 градус хүрнэ. Өнгөрсөн өдрүүдийнхтэй ойролцоо гэж ойлгож болно. Харин цас их унаж, шуурах төлөвтэй байгаа. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ сайн сонсож байгаарай гэж уншигчдадаа уламжлаарай.

-Өнгөрсөн өдрүүдэд тачигнасан жаврыг энэ өвлийн оргил хүйтрэл гэж үзэж болох уу?

-Өвлийн оргил хүйтрэл 12 дугаар сарын сүүлч, нэгдүгээр сарын эхээр голдуу тохиодог шүү дээ.

-Оргил хүйтрэл ард хоцорчээ?

-Энэ сарын 23-24-ний хүйтэн өнгөрчихвөл ингэж ойлгож болно доо.

Цаг уурчтай утсаар ийн ярилцлаа.

Одоо хөдөө орон нутгийн энэ долоо хоногийн мэдээ сонирхуулъя. Цаг агаарын мэдээгээ сонсож сэрэмж болгоомжтой яваасай гэж тэнгэрийн зурхайчид өдөр шөнөгүй сууж мэдээ бэлтгэдэг шүү дээ.

Нэгдүгээр сарын 14-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн зарим газраар, 17-нд нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд зарим газраар, 14-нд говь талын нутгаар, 15-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 17-нд Алтайн салбар уулс хоорондын хөндий болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг, Туул, Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 39 -44, өдөртөө 30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын саваар шөнөдөө 35-40, өдөртөө 26-31, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 20-25, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34, өдөртөө 21-26 градус хүйтэн байна. 13-наас нутгийн баруун хэсгээр, 15-наас бүх нутгаар хүйтний эрч суларна.


Улсын онцгой комисс хуралдаж байна. Комиссын гишүүдийн олонх нь пиджакаа тайлаад арынхаа сандал дээр тохжээ. Цав цагаан цамцныхаа ханцуйг тохой хүртлээ нугалж, зангиагаа сулруулжээ. Халууцсан нь илт. Улсын их хурал, Засгийн газрын эрхэм гишүүд ч адил. Хуралдааны сурвалжлагыг телевизүүдийн мэдээллийн цагаар гаргахад жаргалтай хатны хацар шиг улаа бутруулаад, ганган пиджакаа тайлаад тавьчихсан л үг хэлнийхээ чадвараар үзэлцэж байх. Хавтгайруулсан халамжийг цэгцлэх цаг болсон, хүүхдүүдэд мөнгө өгөх ямар хэрэгтэй юм. Тэр мөнгө жинхэнэ эздэдээ очихгүй, томчууд өмнүүр нь орж аваад гэртээ хоол хүнс болгочихож байна шүү дээ. Харин гишүүд бид тэрбумаа авна шүү... Тэд иймэрхүү л юм ярин хэрэлдэж, заримдаа гар зөрүүлэн зодолдож, нэг нэгийнээ нохой гөлөг хэмээн хараан загнаж сонирхолтой киноны үйл явдлаас илүүг өрнүүлэхийг даарч бээрсэн иргэд хөөрхийлөлтэй нүдээр харж сууна. Энэ муу зузаан дээл, өвлийн гутлаа тайлж орхиод ийм сайхан дулаахан газар хэдхэн минут ч болов суух юм сан. Үгүй энэ өвөл үгүй мөн хүйтэн байна аа. Энэ дарга нарын өдөр шөнөгүй яриад, гадаад дотоодын хурал семинарт оролцоод дэлхийг тойрон нисч ирчихээд “Хэцүү цаг ирлээ, дэлхийн дулаарал аюул дагуулж байна гэцгээгээд байсан нь хаана байна аа” гэж гайхан хөлдүүс болсон гэртээ, дөнгөж амь голтой паараа тэврэн суух. Дөрвөн жилд ганц удаа төр барилцах эрхээ эдэлж, тэдний нэрийн өмнөх дугаарыг дугуйлахдаа амьдрал нь сайжирна гэж итгэсэн тул ийн горьдохоос аргагүй биз ээ, хөөрхийс.

Улсын онцкой комисс хуралдаж байна. Халуу дүүгсэн тавлаг өрөөнд ...манай îðíû íóòàã äýâñãýðèéí 80 õóâü íü öàñàí á¿ðõ¿¿ëä õó÷èãäàæ, àãààðûí äóíäàæ òåìïåðàòóð 32-40 ãðàäóñ õ¿ðòýë õ¿éòýð÷, 19 àéìãèéí 198 ñóì çóäòàé, ãàìøãèéí íºõöºë áàéäàë ¿¿ñýýä áàéíà... гэж ярихдаа олигтойхон хүйтнээр үлээчих сэнс хайх ажээ.

...Монãîë Óëñûí Çàñãèéí ãàçàð, Óëñûí Îíöãîé êîìèññîîñ äýñ äàðààòàé àðãà õýìæýý àâ÷ áàéãàà áîëîâ÷ öààøèä õ¿éòíèé ýð÷ ýðñ ÷àíãàð÷, ºâºëæèëò óëàì á¿ð õ¿íäðýõ òºëºâòýé áàéíà... гэцгээв. Цаг агаар хүйтрэхдээ тулбал Засгийн газар, Онцгой комисс хэчнээн хуралдаад ч хүйтэрнэ гэдгийг ойлгох сөхөөгүй эрхмүүд жавар тачигнасан энэ хүйтнээр ганган хар ботинктой яваагаа гайхуулах шиг хөлөө жийцгээн даналзана. Нарийн бичгийн дарга өмднийх нь түрийний цаанаас цухуйх нүцгэн шилбийг харан гайширахдаа худлаа л үзгээ унагаж, ширээн доогуур тонгойно.

Хурал үргэлжилж байна аа... պ人 îðîí íóòàãò ìàë èõ õýìæýýãýýð õîðîãäîæ, öàñ çóä, îòîð í¿¿äëèéí óëìààñ ìàë÷èä òóéëäàí ç¿äýð÷, ýð¿¿ë ìýíä, àìüæèðãààíû íºõöºë áàéäàë íü õ¿íäðýí, áàéãàëèéí äàâàãäàøã¿é õ¿÷èí ç¿éëèéí ºìíº õ¿÷èí ìºõºñäºæ ýõýëëýэ... гэв. Улсын Онцгой учраас улсын чанартай мал хуйн тухай л энэ сүүлийн үед энэ хурлын үеэр ярилцдаг болсон билээ. Сургуулийн хүүхдүүд өглөө сургуульд явахдаа Улаанбаатарын хасах 40 хэмийн хүйтэнд дагжин чичэрч, зарим нь чихээ, нөгөө нь хацраа, бас нэг нь хөлийнхөө хоёр хурууг хөлдөөснийг тэд орон нутгийн чанартай асуудал гээд тоож сөхсөнгүй. Улаанбаатарын хүүхдүүд даарч бээрвэл бээрнэ л биз, Улсынхаа мал хуйг л хамгаалах минь гэсэн аминчхан үзэл нь үе үе сүрхий илэрнэ.

Гадаа хүйтэн. Амьдралд хүрэлцэхгүй цалингийнхаа цөөхөн хэдэн төгрөгөөсөө таталдан байж ээжийнх нь авч өгсөн нимгэн хүрэм нь хүйтэн. Сургуульд хүргэх унаа нь хүйтэн. Сургууль, анги нь хүйтэн. Гэртээ харихад аав, ээж нь эзгүй гэр нь хүйтэн. Зурагт асаагаад харахад зурагтын од болсон дарга ах нарынх нь үг хүйтэн... Эвий, Улаанбаатарын хүүхдүүд энэ олон хүйтэн дунд сэтгэл нь халуун дулаан тулдаа л өдөр хоногийг өнгөрүүлэх нь сургуулиасаа оргосон шавь нарынхаа араас хөөж аваад хөлөө хөлдөөдөг Чимид багш, тэдний дэггүй шавь нарын амьдарч асан эртний цаг үеийг санагдуулна.

Хурал дуусах шатандаа оржээ. …Аðä èðãýä, àæ àõóéí íýãæ áîëîí îëîí íèéòèéí áàéãóóëëàãà, Ìîíãîë Óëñ äàõü Îëîí óëñûí áàéãóóëëàãóóäàä õàíäàí ìàë÷èí ò¿ìýíäýý òóñëàõûã óðèàëæ áàéíà гэв. Нүүрс, түлээний үнэ өслөө. Түлээгээ машины тэвшээр нь ачиж ирээд хашаа, нүүрснийхээ амбаарт нөөцлөөд авах чадалтай айл Улаанбаатарт үнэндээ цөөхөн. Өдөр, цаг тутамд шуудайных нь хэмжээ жижгэрэх савласан түлээгээр л оройн хоолоо арай гэж хийж амжаад, халуун хоолны дулаан алдагдахаас өмнө орондоо ороод хэвтээд өгч байна, гэр хорооллынхон. Зиндаа арай дээгүүрт тооцогдох байшин хорооллынхон эсгий гутлаа углаж, зузаан дээл нөмрөн... Хүүхдүүд нь бээлийтэй гараагаа үзгээ барих аядан даалгавраа хийж буй дүр зургийг Улаанбаатарын хаанаас хэзээ ч харж болохоор байна. Цахилгаан тень залгачихвал, амьдрал нь бараг сөнөх биз. Цахилгаан дулааны үнийг 20 хувиар нэмэх санал гаргасандаа халууцсан дарга нар жаахан эвгүйцсэн үү, хүйтний эрч жахан тавираатах гэсэн үү шийдвэрээ дахин харж, хэсэгхэн хойшлуулав.

Уриалгад Ìàë÷èí óäìûí ìîíãîë÷óóä áèä “Òýíõë¿¿í ÿâàõàä òýìýýãýýð òóñàëñíààñ òýâäýæ ÿâàõàä òýâíýýð òóñëà” ãýñýí àðäûí ñàéõàí ñóðãàìæèéã ñàíàí, öàñ çóäûí óëìààñ áàéãàëèéí õ¿íä íºõöºëä áàéãàà ìàë÷èí ò¿ìýíäýý öàã çóóðûí ýíý õ¿íä áýðõøýýëèéã äàâàí òóóëàõàä ñýòãýë ñàíààíû áîëîí ýä ìàòåðèàëûí äýìæëýã ºã÷, òóñëàìæèéí ãàðàà ñóíãàõ öàã áîëîîä áàéíà... гэжээ. Ажилдаа хүрэх унаа хүйтэн. Гудамжаар алхаад явахад гулгаж тэшээд мөдгүй. Чадал заан такси хөлөглөвөл ...Таны суусан унаа зуны дугуйтай байна. Та унаагаа сольж сууна уу. Наад машиныг чинь хурааж, журамлана гэх. Үгүй энэ чинь, замын халтиргаа гулгааг арилгах үүрэгтэй байгуулага байна, цалин авч байгаа мэргэжилтнүүд байна, татвар төлөгчдийн мөнгөөр цас арилгах машин авч өгсөн, элс, давс, цас арилгах бодис авахад өнөө жил 150 сая төгрөг төсөвлөсөн. Ингээд байхад гулгаа арилгаагүй хүмүүстэй тэмцэх ёстой атал таксинд суусан би, өдрийн түрээсийн 20 мянган төгрөгөө өгөх гэж ядсан жолооч ямар буруутай юм. Улаанбаатарчууд гэртээ даараад, гадаа гарахаараа хөлдөөд, зарим нь осгож үхээд, хөл гараа хөлдөөсөн нь тайруулаад, дээр нь ингэж торгуулаад байгаа ч чимээгүй, эзэнгүй албат шиг яваад байхад туслаж харж үзэхгүй хэрнээ тэмээ болоод тэвнээр туслахын үлгэрийг зоригтойгоор ярьж, зохиож суух дарга мяндагтнууд даанч олон ажээ.

Дахиад л ... Ìîíãîë÷óóä áèä èéì ¿åä áèå áèåäýý ñýòãýë ñàíààíû áîëîí ýä ìàòåðèàëûí äýìæëýã ¿ç¿¿ëæ, öàã çóóðûí õ¿íäðýëèéã äàâàí òóóëàõàä íèéò àðä èðãýä, òºðèéí áîëîí òºðèéí áóñ áàéãóóëëàãà, àæ àõóéí íýãæ, õàìò îëîí íýãäýí íÿãòàð÷, ýõ îðîí÷ ñàíàë, ñàíàà÷èëãà ãàðãàõûã óðèàëæ áàéíà...ãýв.

Öàã ¿åèéí áýðхøýýë áèø ë äýý, õóäëàà øàëòàã ë áàéõã¿é þ¿. Ìîíãîëд æèë á¿ð л ºâºë áîëäîã. ªâºë áîëãîí õàòóó ë áàéäàã. Óãààñàà ë õàхир ºâºë ãýäýãã¿é áèø ¿¿. Ìàíàéõ øèã èíãýæ ºäºðòºº 40, øºíºäºº 50 õýì äàâæ õ¿éòýðäýã ãàçàð ìºñºí òèâýýñ ººð áàðàã ÷ áàéõã¿é нь үнэн. Èéì õ¿éòýíä äàñàí çîõèöîæ àìüäðàõ ÷àäâàðòàé бидэн шиг дуулгавартай, тэвчээртэй хүмүүс дэлхийд ховор биз. Өглөөний òэð муухай хүйтэн æàâðààð õººðõèé õ¿¿õä¿¿äýý õè÷ýýëäýý ÿâ ãýæ õººõ, ìèêðîä ñóóõ ãýõýä íü ìºí㺠òºëäºãã¿é ãýæ çàãíàн булгах, 40-ийн бидон òàâüñàí òýðýã ò¿ðýýä ìºñòýé çàмààð äîð õàÿæ 3-5 êì ÿâæ áàéæ хүрэх худгаас óñ àâ÷ðóóëäàã зоригт ààâ, ýýæ¿¿äэд юу хэлэх вэ, мэдэхгүй. Ãàäíûíõàíä áîë ç¿¿äëýõ ÷ ¿ã¿é èéì ºâºðìºö /гажиг гэвэл илүү онох биз/ òîãòîëöîîã óãààñàà ë èéì л áàéдаг, áèä ÷ äààðààä ë, óñàà 纺äºã ë áàéñàí, ñóðãóóëüäàà àëõäàã ë áàéñàí, ãýðò àìüäàð÷ àõóéäàà çóòàðäàã ë áàéñàí, îðîí ñóóöàíä îðñîí õîéíîî æèíääýã ë áàéñàí.... Òийìдýý, нээрэн äàðãà áîëîîä, Òºðèéí îðäîíä îðòëîî л èíãýæ ÿäàðñàí, òóéëäàòëàà ã¿éñýí. Îäîî ë íýã æàðãàæ áàéíà ãýõ øèã çóðàãòààð èíýýìñýãëýí ÿðих зүрх зоригтнууд аанай л Ìîíãîëîîñ минь ººð õààíà ÷ áàéõã¿é биз.

Îíöãîé êîìèññ, Çàñãèéí ãàçàð, ÓÈÕ-ûí õóðàëäààí, ýðõýì ñàéäûí çºâëºë... õóðàë îëîîí, áàðàãäàõã¿é. Äàðãà íàðûí ãýð íü äóëààí, óíàà íü äóëààí, àæëûíõ íü ºðºº äóëààí, õàëàìæèò ýõíýðèéíõ íü ààø çàí ÷ äóëààí, íóóöõàí ÿíàãëàäàã á¿ñã¿éíõ íü ºâºð äóëààí. Үр хүүхдүүд нь ч дулаан сургуульд сурна, дулаан унаа унана. Äóëààí ÿâáàë ìÿíãàí ëàí ãýæ... Îäîî ÷ ìÿíãà áèø òýðáóì áîëñîí îî.


Буяны сэтгэлээр угтаж бурхны оронд үднэ

Шинэ оноо угтах гэж хүн бүхэн гэгэлзэж, баяр хөөрөөр дүүрэн энэ өдрүүдэд ийм сурвалжлага нийтэлж байгааг минь өршөөгөөрэй. Ямар ч зүйл хоёр талтай. Зарим маань баяр баясгаландаа умбаж байхад хэн нэгэн маань сэтгэлийн жаахан зовиуртай явж л байдаг шүү дээ. Амьдрал угаасаа баян, нэг нь инээж байхад нөгөө нь уйлж байх нь бий. Оргилуун дарсны бөглөө мултлан амжилт бүтээл ерөөн, сайн сайхныг төсөөлөн буй энэ цаг мөчид ажлын шаардлагаар ийм сурвалжлагад явж таарлаа. Тиймийн тул уучлал хүсэв ээ.


Хүний амьдралд санаандгүй зүйл олон тохиолдддог. Нэгийнх нь тухай товчхон өгүүлээд сурвалжлагаа эхлүүлье.

Тун ч санаандгүйгээр нэгэн охиныг сүүлчийн замд нь үдэх ёслолд оролцов. Тэр дөнгөж 24-тэй, 1985 оных. Талийгаачид хүндэтгэл үзүүлэх хүндэтгэлийн танхимын гадна хаалганы дээд талд байрлуулсан дэлгэц дээр нэр нь төрсөн он сартай нь гэрэлтэж байв. Хүн бүр л ийм залуухнаараа..., надаас тэд дүү юм..., охин шиг минь л юм... гэхчлэн харуусна. Аав, ээж нь хайртай охиноо чандарлуулан оршоож, ийм ёслол үйлдэхээр “Улаанбаатар бодь буян” компанийг сонгожээ. Лам нар ном уншиж, хонх дамар дуугарч, арц хүжний эхүүн үнэр ханхийнэ... Яг л бурхан болоочоо нутаглуулдаг манайхны уламжлалт зан үйл болж байна.

Талийгаачдаа бурхны оронд үдэн, чандарлуулах ёслолыг эрхэмлэх нь сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Гэсэн ч ийм үйлчилгээ үзүүлдэг газар улсын хэмжээнд хоёрхон. Нэг нь “Улаанбаатар бодь буян”, нөгөө нь “Улаанбаатар буян”. “Улаанбаатар буян” компанид 2004 оноос хойш 7000 гаруй талийгаачийг чандарлан оршоож бурхны суваргад залжээ. “Улаанбаатар бодь буян” нь байгуулагдаад жил найман сар болж буй ч хоёр мянга орчим айл бурхан болоочоо хүндэтгэхээр тэднийд хандаж, ёслол үйлдсэн гэнэ.

Энэ хоёр газраар үйлчлүүлсэн энэ хүмүүсийн сэтгэлийг өвтгөх мэдээлэл нэгэн сонинд гарчээ. “Цогцос чандарладаг газрууд дотор эрхтнүүдийг авч зардаг байж болзошгүй” гэсэн гарчиг олон хүний зүрхийг шархлуулав. Иргэд энэ мэдээллийн мөрөөр шалгалт хийгээч гэж мэргэжлийн байгууллагад хандсаны дагуу Улаанбаатар Хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын баталсан удирдамжийн дагуу ажилын хэсэг гарч шалгалт хийсэн юм. Ажлын хэсэгт Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Шүүх эмнэлэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд багтсан байв.

Эхлээд очсон газар нь нийслэл хотын зүүн зах, Гачуурт тосгоны Мянган Лангийн дэнж дээр шарил шандарлах үйл ажиллагаа явуулдаг “Улаанбаатар бодь буян” ХХК. Шарил хүлээн авах өрөө, талийгаачийг биеийг бурхны ном болоод хадаг, торгоор баринтаглах өрөө, салах ёс гүйцэтгэх танхим, хайлуулах зуухны хэсэг... ер нь бүгдийг менежерийн өрөөнөөс камераар хянаж байна. Энэ бүхэнд тэдний ажилчдаас гадна талийгаачийн гэр бүлээс 2-3 хүн хамт байх ажээ.

Шалгалтын хэсэг ажлаа гүйцэтгэх зуур тус газрын менежер О.Мэндбаясаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Шарил хайлуулахад хэдэн цаг зарцуулдаг вэ?

-45-60 минутад цельсийн 500-1000 градуст гүйцэтгэдэг. Энэ хугацаанд хангалттай хайлдаг.

-Шарил гүйцэд хайлдаггүй, энэ нь монгол хүний тос өөхтэй хоол хүнс хэрэглэдэгтэй холбоотой гэнэ лээ гэсэн яриа байдаг шүү дээ.

-Энэ бол ямар ч үндэсгүй зүйл. Хүний биеэс зөвхөн яс л үлддэг. Ясыг нь бутлагч машинаар бутлаад бурхан болоочийн чандрыг хадгалах сац, ваар зэрэгт хийдэг. Хүний биеэс нэг кг орчим л чандар гардаг юм. Шалгалтаар яваа хүмүүс өнөөдөр энэ бүхнийг шалгаж нягтаад үнэн зөв мэдээллийг хүргэнэ гэдэгт итгэж байна.

Зарим хүмүүс чандрыг нутагт нь зална гээд аваад явдаг. Ер нь бол бумбанд хийж суваргад оршоодог. Лам юу гэж айлдсан тэр ёсоор талийгаачийн гэр бүлийнхэн ёслолыг үйлддэг.

-Танайх зуухныхаа цэвэрлэгээг хэрхэн хийдэг вэ?

-Ёслол болгоны дараа бүх өрөндөө, зууханда цэвэрлэгээ хийдэг. Их цэвэрлэгээг 14 хоногт нэг удаа хийдэг дээ.

-Үнэ ханшийн талаар асууж лавлаж болно биз дээ.

-Янз бүр байдаг даа.

-Хамгийн хямд үнийн мэдээллээ өгөөч?

- “Орлого багатай, амьжиргааны түвшин доогуур өрх” гэсэн Хорооны Засаг даргын тодорхойлолттой айл өрхөд бүх үйлчилгээг 600 мянган төгрөгт багтаан хийж өгдөг юм.

-Шарил хүлээж авах өрөө, торго, баринтгаар ороох гэхчлэн танай өрөөнүүдээ орлоо. Бурхан болоочийн ар гэрийнхний төлөөлөл байнга хамт явдаг юм байна. Харин Зуухны хэсэгт тэдний хяналт алга.

-Бурхан болоочид хүндэтгэл үзүүлэх шашны зан үйлийн дараа зуухны хэсэг руу явахад гэр бүлээс нь хоёр хүн дагааж явдаг. Тэд бурхан болоочоо зуухны өрөөнд ортол дагаж явдаг. Харин зуух руу орох хэсгийг энэ өрөөний хаалганд байрлуулсан дурангаар харах боломж бий.

-Зуухны өрөөнд ороод цогцос солигдох нөхцөл байна уу?

-Манай зуух нэг л замтай, тиймээс ямар ч боломж байхгүй.

-Таны яриа болоод танай үйл ажиллагаанд итгэж байна л даа. Гэхдээ уучлаарай, хүмүүсийн дунд шарил чандарладаг газрууд дутуу шатаадаг гэнэл ээ. Эд эрхтнийг нь авчихдаг гэсэн яриа байгаад л байх юм. Тийм боломж жирийн хүний нүдээр харахад л байхгүй атал яагаад ийм яриа ор тас алга болдоггүй юм бэ, та юу гэж боддог вэ?

-Хэдэн жилийн өмнө л гарч байсан яриа л даа. Гадаадад, Солонгост нас барсан хүнээ энд авчирчээ, тэгсэн чинь талийгаачийнх нь дотор эрхтнүүд байхгүй байсан гэнэ гээд л. Иимэрхүү дам яриа л үүний үндэс байх даа, түүнээс биш бид энэ ажлаараа хүмүүст буян үйлдэж байна гэж боддог, бид ч гэсэн ах дүү хамаатай садантай. Яалаа гэж ийм муухай зүйл байх билээ. Харамсалтай нь шарил чандарлах газрууд реклам сурталчилгаа хийх эрх, боломж ч байхгүй. Тиймээс бид үйл ажиллагаагаа хүмүүст хангалттай сайн хүргэж чаддаггүй тал бий. Гэхдээ манайхаар үйлчлүүлэгчдийн тоо байнга өсөж байна. Бурхан болоочийн чандарлуулах ёслол, арга хэмжээнд манай төвд ирсэн хүмүүс маш сайхан сэтгэгдэлтэй буцдаг. Энэ хүмүүсийн яриа, ах дүү хамаатай садан болоод ажил төрлийн газрынханд нь хүрдэг. Ийм жишгээр шарил чандарлах газарт хүмүүс хандаж байгаа.

/Тэдний санал сэтгэгдлийн дэвтэр гэсэн зузан дэвтрийн хуудас бараг талдаа оржээ. “Хайрт аав, хайрт хань,хайрт ах, хайрт дүүгээ алдсан бидний уй гашууг нимгэлж, маш дотно сайхан сэтгэлээр хандсан ”Улаанбаатар бодь буян” компанийн хамт олонд талархлаа гэсэн үгс дэвтрийн хуудас болгонд байлаа/

-Танайх хэдэн ажилтантай вэ. Ажлын нөхцөл бол үнэхээр хүнд, ялангуяа сэтгэлзүйн хувьд. Голдуу залуучууд харагдаж байна. Тэдний чөлөөт цагт танайх хэр анхаарал таввдаг бол?

-Манайх 18-уулаа, найман ламтай. Спорт, урлагийн арга хэмжээг 14 хоног тутамд нэг зохион байгуулдаг. Өнгөрсөн аравдугаар сад Финланд явсан, өнгөрөгч тавдугаар сард зургаан хүн Хонгконгт хуралд оролцсон. Монголын оршуулгын зан үйлийн холбооны гишүүн, тийм учраас энэ холбооноос зохион байгуулсанажил болгонд оролцдог оо.

“Улаанбаатар бодь буян” компанид шалгалтаар очсон ажлын хэсэг хөдөллөө. Тэдний архан талд уулын өвөр даган талийгаачид нойрсож байна. Бурхан болоочоо уулын бэлд нутаглуулж, хөшөө босгож үлдээгээд харина. Ялгаа байхгүй талийгаачаа орхиод эргэж харахгүй буцна. Лам хувраг ном уншиж, хонх дамар дуугарна, арц хүж, аргалын утаа үнэртэнэ. Адилхан ч юм шиг, бас үгүй ч юм шиг ийм хоёр газар Гарчуурт дахь Мянган Лангийн дэнжид айлсан байх ажээ.

Хотын зүүн захаас баруун захыг зорилоо. Урт замд, замын бөглөөнд тагларан явахда зөндөөг бодлоо, бас ихийг сонслоо. Заримаас нь энд хүргэе.

Хоёрхон сая монголчууд бидний дундаас ганцхан жилд 15-16 мянга маань хорвоог орхидог гашуун тоо байна. Улаанбаатарчуудаас 6000 орчим нь хальдаг ажээ. Энэ хүмүүсийнхээ 25-30 хувийг нь шарил чандарлах газарт оршоодог байна. Ингээд бодохоор бид чинь нэг долоо хоногт л 100 гаруй хүнээ газарт булж, тэр хэмжээгээр оршуулгын газар хойч үедээ ад үзэгдэхвий гэж эмзэглэтэл тэлж байна. Зөвхөн “Нарангийн энгэр” оршуулгын газар нийт талбайн хэмжээ нийслэлийн магадгүй хамгийн өнөр өтгөн айл болох Баянгол дүүргийн гурав, дөрөвдүгээр хорооллын нийт талбайгаас гурав дахин том байна гэнэ, яана аа.

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийлсэн оршуулгын 17 газар, нийслэлийн нутаг дэвсгэрийн 1000 гаруй га нутаг дэвсгэрийг эзэлж, 25 мянган айл өрх оршуулгын газартай хаяа нийлэн амьдарч байна. Сонинд гарсан хашаа худалдана, худалдаж авна гэсэн зараас үзвэл зарим маань нэгнийхээ шарилтай хаяа нийлж биш дэр нийлж амьдардаг бололтой. “Ганцхан шарилтай хашаа зарна”, “Гурван шарилтай хашаа хямд зарна” гэсэн зарууд үүнийг гэрчлэх биз.

Нийслэлийн өмчит “Улаанбаатар буян” компанид хүрч очлоо. Тэдний түрүүн очсон газрыг бодоход хэмжээ дамжаа, байшин барилга, хашаа хороо... бүх зүйлээрээ илүү том юм. Үйл ажиллагаа нь ижилхэн. Уй гашууд автсан хүмүүс бурхны сүм рүү, зарим нь шарил чандарлах танхим руу орцгоож байна. Монголчууд энэ шинэ зан үйлд дадаж, хүлээн зөвшөөрч үйлчлүүлэх болсон нь эдний хашаанд ороход илт байлаа. 7000 мянга гаруй хүний чандрыг хадгалдаг гурван том суварга байна. Хүндэтгэлийн хананд нь 4-5 жил хадгалагдаж буй чандар ч байх юм. Хол, гадаадад байгаа, салах ёс хийж амжаагүй хүмүүс нутагтаа ирвэл талийгаачийнхаа чандарт хүндэтгэл илэрхийлж ёслол үйлддэг гэх. Даваа, лхагва, баасан гэж гаригийг “алагчахгүй” энд ёслол үйлддэг байна. Христийн шашинтай хүмүүс энэ өдрүүдэд ирдэг гэнэ. Буяны сэтгэлээр угтаж бурхны оронд үднэ гэсэн сэтгэлээр тэд үйлчилгээгээ явуулж байна. Бурхан болоочийнхоо зургийг тэвэрсэн, амьдралын жам хэдий ч цаг бусаар алдсан эрхэм хүнээ хүндэтгэн гашуудан явах хүмүүс ийш тийш зөрөлдөн газар шагайн гунигтай алхлахыг харахад зүрх шимшрэхгүй хүмүүн хаана байх билээ. Дандаа ийм сэтгэлийн зовлонтой хүмүүст үйлчилдэг энэ газрын ажилтнууд нэгэн бодлын дарамттай, нөгөө талаар магадгүй биднээс илүү буян хурааж байгаа болов уу. Тэдний хүнд тус болсон сэтгэл өөрсдөд нь буян болж очих нь гарцаагүй... Хашаагаар ороход л ийн бодогдож байлаа.

Энэ газрын менежер Ц.Чимидээс зуухны талаар тодрууллав. Òýðáýýð, “Давхар шаталттай зуух. Герман улсын технологиор Хятадын Шанхай хотын шатаалтын зуухны үйлдвэрт үйлдвэрлэгдсэн зуух. Бүрэн автомат. Компьютерийн удирдлагатай, Зуухны хаалга онгойх бүрт компьютер ажиллаж, тоолуур ажилладаг, энэ тоо чандарлуулсан шарилын тоотой таарч байх учиртай ãýëýý. Ýíý çàð÷èì íü ò¿ð¿¿í î÷ñîí êîìïàíèéíõòàé àäèëõàí þì.

Нийслэлд хоёрхон байгаа энэ газрууд буян үйлдэж байна уу, гадуур тархаад байгаа цуу ярианы эзэн болоод буянаа барж сууна уу. Мэргэжлийн хүнээс үг дуулах хэрэгтэй.

Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ц.Ганболд шалгалтын дараа “Цогцосноос эрхтэн авах ямар ч үндэслэл байхгүй. Хүнийг нас барахаас 30 секундын өмнө буюу ийм хугацааны дараа л мэс ажилбарын оронд дээр ийм хагалгаа хийх боломжтой. Амьсгал хураасны дараа хүний биед эргэшгүй өөрчлөлт ордог. Шарил чандарлах энэ газруудад дор хаяж 24 цагийн дараа л цогцсыг авчирдаг. Тиймээс энэ нь ямар ч үндэслэлгүй мэдээлэл юм” гэв. “Хүний цогцсыг шатаахад бүрэн шатдаггүй гэнэ лээ” гэсэн яриа зарим иргэдийн дунд бий, ганц нэг сониноор энэ тухай мэдээлэл гарч байсан нь нууц биш. Энэ талаар албаныхан шалгаж нягтлаад мөн үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргалаа.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эдгээр байгууллагын ажилтнууд “Нас барсан хүмүүсийн шарилыг 3-7 хоногийн дараа салах ёс хийхээр чандарлах газарт авчирдаг, бид бурхан болоочийг үдэн гаргах уламжлалт шашны зан үйлийг орчин үеийн, олон улсын жишигт нийцүүлж байгаа” гэж байна. Хүн амын эрүүл аж төрөх ёс, байгаль экологи, газар ашиглалт зэрэгт тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг зүй зохистой шийдвэрлэх зорилго бүхий эдгээр газар нь Шарил чандарлах, оршоох, оршуулах үйлчилгээ үзүүлэх нийтлэг журмыг баримтлан ажилладаг байна. Öóó ÿðèàã îð ¿íäýñã¿é áîëîõûã нотолсîí àæëûí õýñãèéíõýí áóöëàà.

Ìàøèíä èéì ÿðèà ãàð÷ áàéíà.

ªíãºðñºí æèë “Íàðàíãèéí ýíãýð”-èéí îðøóóëãûí ãàçàðò 16, ýíý îíä 19 øàðèëûã õ¿ì¿¿ñ óõñàí. Áàÿíç¿ðõ äóóðãèéí “ªíõºðäºã” ãýäýã ãàçàðò íýãýí èðãýí òàëèéãàà÷èéíõíàà õóâöñûã øàòàæ áàéãààä ãàë àëäñàíààñ 228 ãà ãàçàð ò¿éìýðò ºðòñºí… ×èìýýã¿é õîòûí ýçýëäýã 1000 ãàðóé ãà íóòàã 10 æèëèéí äàðàà ãýõýä 1300 ãà áîëîõ íü… Áèäíèé îðøóóëãûí çàí ¿éë øèíý çóóíä èíãýòëýý õîöðîãäñîí þì ãýæ ¿¿.

тарган сүмо

TV хичээл & Тарган сүмо

Хүүг зурагтынхаа өмнө жижиг ширээгээ тавиад тухлахад нь Монголын үндэсний телевиз тэртээ холын Японд болж буй мэргэжлийн сүмогийн тарган хүмүүсийн зодолдооныг гаргав. Урлаг, уран сайхангүй тэдний махан тулааныг багачуудынхаа оюунд нэмэр болох хичээлээс нь, багшаас нь илүүд үзсэнд үнэндээ гомдлоо. Хоёр сая гаруйхан хүн амтай Монгол Улс хэчнээн олон өдөр тутмын сонин, телевизтэй билээ дээ. Бүх телевиз сүмо гаргадаг шүү дээ, гэтэл гуравхан ангийн хичээл товлосон цагаар Монголын Үндэсний телевиз, хамгийн хүчтэй нь, магадгүй хамгийн илүү боловсролтой чадалтайчууд нь ажилладаг байж болох энэ хүмүүс сүмо гаргаж яаж чадав аа. Суваг солих бүрт, суваг болгоноор гардаг нүцгэн, тарган залуучууд нэг нэгнийгээ аархан түлхдэг энэ спортод хувь хүний хувьд дургүй ээ, үнэн. Хагас бүтэн сайны амралтын өдрөөр хүртэл гарна гээч. Тухлаад сууж үзэх олигтой нэвтрүүлэггүй энэ хэдэн ТV Японы сүмогийн холбооноос мөнгө авдаг юм биш биз дээ гэж хардтал энэ тулааныг сурталчилж байна. Дуу дуугаа аваад, бүгд нэгэн ижил зүйл гаргаад байх нь үнэхээр хачирхалтай. Арилжааны гэх энэ олон телевизүүд өөр хоорондоо жинхэнэ өрсөлдөгчид л баймаар, гэтэл нэг нэгнээсээ ялгарах чадваргүй, бүгд Япончуудийн өгсөн ийм бэлэн хоолыг идээд л бараг японоор ярих нь халаг өнөө нэвтрүүлгээ баяртайгаар хөтлөх нь ичгэвтэр.

Сүүлийн үед хичээлийн хуваарь гарсан сонинтой хамгийн түрүүнд танилцдаг болсон Хүүхдийнхээ үзэх учиртай хичээлүүдийг тэмдэглэж, тодруулж будчихаад хүүдээ цагийг нь хэлнэ. Түүнийг гэртээ зурагтаар хичээл үзнэ гэхээр өөрийн эрхгүй баяр төрөөд байдаг юм.

Ажилдаа түүртээд мартчихгүй бол хичээл эхлэхийнх нь өмнөхөн утасдаж аав ээжүүд хүүхдүүддээ хичээл эхлэх цагийг нь сануулж байгаарай. Жаахан амьтан мартана шүү дээ, тэдний буруу биш. Гахайн ханиад гээч гайтай өвчнөөс болоод олон аав, ээжийн ажил үүргийн хуваарьт багахан өөрчлөлт гарч буй нь энэ. Бусад хүүхэд яаж буйг мэдэхгүй, манай нөхөр л лав гахайн ханиад гарсанд тун ч баяртай байгаа. Хичээлд явахгүй, гэртээ эрхлээд л...

Хичээл орох болоогүй гэнэ, ханиад намжаагүй учраас дахиад сунгачихлаа гэхэд тэр аав бид хоёроосоо аминдаа нууж байгаад жуумалзсан юм. Баярлаж байгаа нь тэр. Хичээлдээ явах дургүй юм уу гэж хэлүүлэхээс болгоомжилж ийн жуумалзсан хэрэг. Тэр “Зурагтаар хичээл үзэх ч харин ёстой гоё юм аа” гэж нэг удаа хэлсэн.

Үгэнд ороод зурагтаар хичээлээ үзээд буйд нь баярлаад байгаа. “Бага ангийнханд тоо, монгол хэлний хичээл л заана” гэж Ё.Отгонбаяр сайд зурагтаар хэлсэн л дээ. Нэг бүтэн долоо хоногт энэ хоёр хичээл нэг нэг л удаа “орох” хуваарьтай юм билээ. Үргэлжлэх хугацаа нь ердөө гучин минут. Ердөө...

Манай улсын хувьд шинэчлэлт, теле хичээл зааж буй нь том амжилт гэж бодож яваа. Сүрхий их зүйл сурч гийгүүлэхгүй ч зурагтаар хичээл зааж болж байна, хойшдоо хүүхдүүд онлайнаар хичээлээ үзэх цаг ирэх тэр үеийн сэтгэл зүйн том бэлтгэл гэж тоож байгаа хэрэг. Одоогийн бага ангийнхан бидний насанд /гуч гаруй/ ирэхэд албан контор гэж байгаа ч уу, үгүй ч үү. Бүх хүмүүс гэрээсээ, ер нь хаанаас ч хамаагүй байгаа газраасаа ажлаа амжуулдаг болох биз. Заавал загнуулж зандчуулж, ногоон самбар ширтэж, самбараас хуулж байвал хичээл гэж үзэх албатай ч биш. Хүүхдүүд гэртээ өдрийг голдуу л зурагт үзэж өнгөрөөж байгаа. Хүүхэлдэйн кинон дунд орчихсон, гол баатартай нь хөтөлцчихсөн гүйж явах мөртлөө аав, ээжийнх нь хэлсэн цаг нь болохоор зурагтынхаа сувгийг солиод хичээл үзээд байгаад нь томчууд баярлаж буй биз ээ. Бие дааж сурах нь гээд зарим маань хүүхдүүдээ тоож байгаа. Орой очоод ямар хичээл заасан, юу бичсэнийг нь шалгадаг юм. Тэгэхээр “Тэр багш нь аймаар хурдан хэлээд би амжаагүй” гээд тал хуудас хүрэхгүй юм аваад ирнэ. Ингээд заагаад байвал багш нь, сурагчид нь ч дасна л даа, эвээ олно. Анхны юм алдаа оноотой л байдаг шүү, яаран шүүмжлэх хэрэг юун. Боловсролын яамныханд баярлаж байгаа.

Гэтэл хүүхдүүдийг минь зурагтаар хичээл үзэж, мундаг болох гэсэн чинь энэ сүмогийн хэдэн тэнтгэрүүд тээг болж... Түүнээс гадна гуравдугаар ангийн монгол хэлний хичээл “Боловсрол” сувгаар гарах цагтай C1 телевизээр тооны хичээлийнх нь цаг давхцаж байх юм. Хүүхдүүд яаж үзэх юм бүү мэд. Дуртай хичээлээ сонгох хэрэг үү.

Нэг бол сүмо, нөгөө бол хичээлүүд хоорондоо давхцаад, гайхахдаа сонины редакц руу утас цохилоо. “Манайх мэдэхгүй яамнаас л ирсэн хуваарь” гээд холбоо барьсан бүсгүй маань жигтэй уурлаж байна. Тэдний алдаан дээр дөрөөлж ялалт байгуулах гээгүй шүү дээ, уг нь. Танай сонин дээр хичээл заана гээд биччихсэн байна. Гэтэл энэ цагаар чинь зурагтаар сүмо гараад байна л гэсэн юм. Маргаашийнхаа хуваарийг зөв бичээч ээ, уншигчдадаа зөв мэдээлэл өгөөч ээ” гэж сануулсан л төдий. Өөр нэг хүн ярилаа. Тэр “Та гомдол гаргасан уу” гэнэ. “Үгүй ээ, гомдол ч биш юм аа. Танайх дараагийн дугаартаа хичээлийн хуваариа зөв бичээрэй. Би танай захиалагч, хуваарийг ингэж өдөр бүр нийтэлж байгаад баярлаж байгаа. Харин алдаатай битгий нийтлээч ээ” гэсэн юм гэхэд өнөө бүсгүй “Саяхан бас ийм тохиолдол гарсан юм. Тэгсэн яамныхан “Телевизүүд ТV хичээлийг ямар ч төлбөргүй гаргаж байгаа. Тиймээс тэд сүмогийн цагаар хичээлийг хаачихдаг юм билээ” гэх тэр. Толгой дундуур төмрөөр цохиод авах шиг санагдлаа. Ард түмний талд баттай зогсоно, борчуудынхаа өмнөөс гүйнэ барина гээд зурагтаар гоё гоё яриад байдаг өнөө ганган нөхөд ард түмний хүүхдүүд хичээл үзээд юүхэв, сүмо үзсэн нь илүү дээр гэж бодсон хэрэг үү. Миний хүү хоёр, гуравхан настай жижигхэн амьтан байхдаа япон бүдүка, монгол бүдүка гээд сүмо гарахаар хөөрдөг байж билээ. Тийм багадаа бол яахав дээ гэж бодоход ухаан суух болсон энэ үед нь бүдүка нарын тулааныг үзүүлэх хүсэл ээжид нь үнэндээ алга. Ядахдаа хичээлээ үзнэ гээд зурагтынхаа өмнө дэвтрээ дэлгээд хөөрхөн суухад нь... анхаарал нь төвлөрөөд оюун санаа нь хичээл үзнэ гээд хэрдээ л бэлтгэгдчихсэн байсан даа.

За яахав, Боловсролын сайд ч бас сүмо үзэж суугаа биз дээ, эр хүний хугархай л юм чинь.