Б.Ганзориг: Хэдэн төгрөг байгааг нь харах гэж үү

Сүхбаатарын талбай орчмоор шар хантаазтай танилууд маань харагдсангүй. Өглөө болгон тааралдсаар зүс мэдэх болсон тэд эзгүй ч жанжны талбай саяхан цэвэрлээд дууссан мэт цэмцгэр. Нийслэлийн зам, талбайн үйлчлэгчдийн II зөвлөлгөөн өнгөрөгч гуравдугаар сарын 20-ны баасан гаригийн 09.00цагт Мэдээлэл, технологийн үндэсний паркт эхэллээ. Нийслэлээ хоггүй, халтиргаа гулгаагүй байлгаж улаанбаатарчуудаа ая тухтай орчинд ажиллаж амьдрахад чухал үүрэгтэй шар хантаазтнууд тэнд бараг бүгд цуглажээ. Зөвлөлгөөний төлөөлөгч гэсэн мандат зүүсэн тэд хуралдаа ирэхдээ торгон дээл, гангарааны пиджак, цайны цамцаараа гоёж, гадуур нь цоо шинэ шар хантаазаа өмссөн байлаа. Тэдний олонх нь өглөөнийхөө ажлыг хийж дуусгачихаад шүүр, тосгуураа дөнгөж орхиж амжаад зөвлөлгөөндөө яаран иржээ.
Улаанбаатар хотын хэмжээнд зам талбайн 262 үйлчлэгч ажиллаж байгаагийн 124 нь эмэгтэй бөгөөд тэдгээрийн 40 орчим хувь нь өрх толгойлон айл ахалж байна гэсэн статистикийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба гаргажээ. Мөн нэг үйлчлэгч өдөрт 400-500 кг хог хаягдал цуглуулж, 3000-8000 ам.метр талбай цэвэрлэдэг. Өөрөөр хэлбэл нийслэлийн нэг иргэн өдөрт нэг кг орчим хог гаргадаг гэсэн мэдээллийг энэ зөвлөлгөөний үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны хог хаягдлын менежтентийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаяр танилцууллаа. Тэрбээр энэ үеэр “Нийслэлийн төр захиргааны байгууллагын зүгээс болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зам талбайн үйлчлэгч нарын ажиллах нөхцөлийг сайжруулах, цалин урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах талаар олон арга хэмжээ авч ажиллаж байна” гэлээ. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний норматив нэг ам.мерт талбайг цэвэрлэхэд найман төгрөг байсныг 50 төгрөг болгон нэмэгдүүлсэн, жил бүрийн цагаан сарын өмнө “Хүрээ” ротари клубтэй хамтран дүүрэг бүрээс нэг үйлчлэгчийг сарын цалингаар нь урамшуулдаг, Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэг жил бүр 70-80 шар хантаазтанд гарын бэлэг, хүнсний тусламж үзүүлдэг гэхчлэн өглөө, орой, өвөл зунгүй гадаа гандаж, бороонд норж, наранд халж ажилладаг энэ хүмүүсийн төлөө тавих анхаарал их биш ч гэлээ бага сага байдаг ажээ. Эднийхээ ажлыг хөнгөвчлөх, ажлынх нь чанарыг дээшлүүлэх зорилгоор замын хогийг шүүрдэх төдийгүй угааж чаддаг шидтэй 10 машин авсныхаа зургааг нь энэ зөвлөлгөөний үеэр дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компанийн захирлуудад хүлээлгэж өглөө.
Энэчлэн мэдээлэл түгээн хурал зөвлөлгөөн үргэлжилж байх үеэр мөр зэрэгцэн сууж асан гэзэгтэй залуутай уулзлаа.
Сүхбаатар дүүргийн Тохижилт үйлчилгээний ажилчин тэрбээр үүрээр эртлэн ажиллаж, зам талбайгаа цэвэрлэчихээд ирсэн хүмүүсийн нэг байлаа. Бид ийн ярилцсан юм. Шинэ танилын маань нэрийг Б.Ганзориг гэх.
-Та хэдэн жил шар хантааз өмсөж байна?
-Найм.
-Сүхбаатар дүүргийн зам талбайн цэвэрлэгчид шөнө дөлөөр, өглөө үүрээр ажилладаг гэсэн үү?
-Шөнө 1-2 цагийн үед ажилд гараад өглөө 6-7 цагийн орчимд буудаг юм.
-Та тэгээд ажлаасаа буугаад шууд ирээ юү?
-Харьж хувцсаа сольж өмсөөд үсээ угаачихаад ирсэн
-Та чинь тэгээд шар шувуу шиг шөнийн амьдралтай байх нь ээ?
-Өдөр ажиллалгүй яах вэ. Өдөр 12 цагаас ажилд гараад, үдээс хойш дөрвөн цагаас буудаг юм.
-Өдөр болгон ийм хуваариар ажиллах уу?
-Тэгнэ ээ.
-Тухтай амрах хугацаа гардаг юм уу?
-Бямба гаригт ажиллавал нямд амардаг юм.
-Хэцүүхэн л юм байна?
-Тэгээд сурчихдаг юм аа. Найман жил ингэж л ажиллаж байна
-Цалин хэд вэ, нууц биш биз дээ?
-130 мянга.
-Өөр ажил хийвэл яасан юм бэ?
-Амар олдохгүй, тэгээд ч энэ замыг хэн цэвэрлэх вэ. Та нар ийм ажил хийхгүй биз дээ.
-Сая та Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнууллаа. Дугтуйд нь хэдэн төгрөг байсан бэ?
-Үзээгүй ээ. Одоо хараад яах юм бэ, муухай шүү дээ.
-Та ер нь олон удаа шагнуулсан уу?
-Хоёр, гурван удаа авсаан авсан.
-Хамгийн том нь ямар шагнал вэ?
-Дүүргийн өргөмжлөл чинь мундаг шүү дээ.
-Энд ирсэн хүмүүст нэг нэг даавуун ууттай юм өгчээ. Уутанд юу юу байна?
-Мэдэхгүй ээ, үзээгүй байна.
-Хамт үзэх үү?
-Яах юм бэ, муухай шүү дээ.
-Шагналаа авах гээд индэр рүү гарахад нэг нөхөр чинь таныг “Гэзэгт ээ” гэсэн.
-Аан, эд намайг тэгж дууддаг юм.
-Олон жил гэзэг тавьж байна уу?
-1985 онд Дорнодод цэргийн алба хааж ирээд л ургуулсан. Үе үе тайрдаг юм аа.
-Нэлээд өтгөн юм, угааж арчихад хэцүү биш үү?
-Зүгээр ээ, сурчихсан. Ажлаасаа тарж ирээд л угаадаг.
-Рок сонсдог байх тийм үү?
-Үгүй ээ, залуудаа олуулаа нийж онгирч явахдаа л гэзэг тавьсан, тэр чигээрээ л яваа.

Энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат үг хэллээ. Тэрбээр, урд шөнө гурван цагийн үед гадуур явах ажил гарлаа. Тэгтэл Гадаад харилцааны яамны дэргэд, “Халуун элгэн нутаг” дууны хөшөөний орчимд нэг шар хантаазтан маань цэвэрлэгээ хийж байлаа. Би тэр хүнээр бахархсан. Тэр хүн энд байна уу” гэлээ.
-Тэр хүн хэн бэ, та таних уу?
-Манай Цэцгээ эгч.
-Энд ирээгүй юм уу?
-Ирсэн ирсэн.
-Энэ үг хэлж байгаа хүнийг таних уу?
-Мэдэхгүй ээ,
-Та шагналаа авчихаад л гар бариад байсан биз дээ.
-Нэг том дарга нь л байх гэж бодоод... Хүн гар барьж байхад барилгүй яах вэ.
-Улаанбаатар хотын ерөнхий менежер Бат гэж хүн байгаа юм.
-Аан, Засаг дарга Мөнхбаяр гуай чинь энэ албыг хашиж байсан шүү дээ.

Ерөнхий менежерийн дараа дүүрэг бүрээс нэг шар хантаазтан үг хэллээ.
Тэдний юу гэснийг одоо сонирхъё.

...Зам талбайн үйлчлэгч бид байнга гадаа ажиллаж машины хорт утаа, агаарын бохирдол, шороо шүүрдэхэд дэгдсэн тоосонцор хоолой ам руу орж архаг бронхид бүр лавшраад аастам зэрэг харшлын өвчин тусч байна аа. Иймээс ажлын нөхцөлийг мэргэжлийн байгууллагаар хянуулж хөдөлмөрийн хортой нөхцөлд хамруулж өгнө үү....

...Улаанчулуутын хогийн цэг Баянзүрх дүүргийн салхины дээд талд байрладаг тул салхи, шуургаар дамжин хог, гялгар уут их хэмжээгээр хийсч ирээд 3-6 хорооны нутаг дэвсгэрийг байнга хог хаягдлаар дарж байдаг. Хогны машин бүтээлэг муутай, бүтээлэгтэй байсан ч тэр нь салхинд дэрвээд хог цаас их хэмжээгээр хаягдаж, манай дүүргийн цэвэрлэгч бидний ажлын ачааллыг нэмэгдүүлж байна аа...

...Зарим нэг хүмүүс соёлгүй бүдүүлэг. Хог, хаягдлаа хогийн саванд хийдэггүй явж буй газартаа л хаяихдаг нь бидэнд хүндрэлтэй байна. Иймээс иргэн бүр ухамсартайгаар зөв боловсон амьдарвал бидний ажил хөнгөрч, улс нийслэлд маань цэвэр тохилог орчин бүрдэнэ ээ. Хогийн сав бараг байдаггүй. 100-200 метрт хогийн сав байрлуулах шаардлагатай байна. Хүмүүс чихрийн цаасаа халаасандаа хийгээд гэртээ авч очоод хогийн саванд хийдэг бол зүгээр байна аа....

...Албан байгууллага аж ахуйн нэгжүүд гадна талаа огт цэвэрлэдэггүй. Хог цаас нь салхи гарахаар зам руу шуураад бидний ажлыг хүндрүүлдэг. Социализмын үед бүх нийтээрээ цэвэрлэгээнд гардаг, байгууллага бүр орчноо цэвэрлэдэг байсан уламжлалыг сэргээмээр санагддаг....

...Нийслэлийн авто зам нарийхан учир нэгдүгээр эгнээнд машинаа тавьж орхичихоод жолооч нь алга болчихдог. Мөн шөнө ажиллах үеэр согтуу болон нойрмог жолооч нар биднийг шүргэчихээд зугтаадаг явдал олон гардаг...

...Зам талбайн үйлчлэгчдийн олонх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг. Бид халуунд халж, хүйтэнд хөрч энэ хэцүү ажлыг хийж хотын нэгээхэн хэсгийн өнгө үзэмжийг сайжруулахын төлөө ажилладаг боловч хамгийн бага цалин хөлс авдаг. Зам талбайн үйлчлэгч нарын цэвэрлэх замын нэг ам.метр талбайн хөлс 50 төгрөг гэдэг боловч амьдрал дээр мөрдөгддөггүй...

...Нийслэлийнхээ өнгө үзэмжийг сайжруулахын төлөө ажилладаг биднийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог болгож өгөөч ээ...

...Автобусанд үнэ төлбөргүй явуулдаг болгож өгөөч ээ... Нэгнийгээ ингэж хэлэхэд тэд дэмжин нижигнэтэл алга ташина.

“Би Хан-Уул дүүрэгт 16 дахь жилдээ ажиллаж байна....” гэчихээд нүүрээ алгаараа даран инээх Бат-Эрдэнэ гэж залуу индэрт гараад олон хүний өмнөөс хараад үг хэлэхдээ ичиж багагүй сандарлаа. “Би Хан-Уул дүүрэгт 16 дахь жилдээ ажиллаж байна....” гэсэн өгүүлбэрийг гурван удаа давтсан ч цааш нь үргэлжлүүлж чадсангүй “За болий болий” гэснээ индрээс бушуухан буусан билээ. Ч.Бат дарга “Бат-Эрдэнэ маань том шагнал аваад баярласандаа сандраад байх шиг байна” гэсэн юм. Энэ өдөр Нийслэлийн хүндэт тэмдгээр зургаа, Нийслэлийн Иргэдийн хурлын жуух бичгээр дөрөв, Нийслэлийн Засаг даргын жуух бичгээр 11, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүндэт өргөмжлөлөөр мөн 11 хүнийг шагнаж, нэр хүнд бүхий оддын энгэрт л гялалздаг эрхэм шагналуудыг ажилсаг хичээнгүй шар хантаазтнууд хүртсэн билээ.

Их хотын цэвэрлээний том ажлыг нуруундаа үүрсэн шар хантаазтнууд нэгэн өдөр ийн цуглан хуралдаж, үгээ хэлж дотроо уудлан шагнуулан ажиллах урам авч, “Улаанбаатар” чуулгын тоглолт үзэн уярч, эзэн Чингисийнхээ хөшөөний өмнө зургаа татуулж, “Улаанбаатар” зочид буудлын ресторанд тухлан зоог барьж... Тэд дөрвөн жилийн өмнө анх удаа ийн эрхэлсэн гэсэн. Энэ хоёр дахь нь. Энэхэн эзгүй ахуйд нь нийслэлчүүд бид хэчнээн их хог хаяж, төвөг нэмээд амжаа бол доо.


Эрчүүддээ хэрхэн эрхлэхээ жигтэй мэддэг хүүхнүүд бид чинь тэднийгээ эрхлүүлж хайрлаж чаддаг бил үү. Сэтгэлд буусан болгоноо дэлгэж цацаад байдаггүй монгол эрсийн минь хийморь сүлд өөдөө байг. Гуравдугаар сарын 18 уг нь эрчүүдийн баяр биш. Монгол Улсын төлөө зүтгэе хэмээн тангараг өргөсөн мөрдэстэй эрчүүдэд хамаатай өдөр. Гэсэн ч нэг л мэдэхэд эрчүүд энэ өдрийг өмчилж авчээ. Тэд өөрсдөө өмчлөөгүй, бүсгүйчүүд бид өмчлүүлсэн ч байж магадгүй. Аль нь ч байсан хамаатай юу, бүсгүйчүүд минь өнөөдөр гэртээ баярын даруухан ширээ засах нь гарцаагүй. Гэр бүлээрээ ширээ тойрон сууж, амттай хоол идэн халуун яриа өрнүүлэх “хувийн өмчийн” ийм өдөр сайхаан. Эртхэн харина аа. Харин ямар хоол хийж гурван залуугаа баярлуулах вэ...
“Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө гуай хэзээний л дарга. Эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө “улайран” зүтгэдэг тэрбээр “Хүүхнүүд минь, эрчүүдээ хайрлаарай” хэмээн чин сэтгэлээсээ хүссэн юм. Нээрэн ч эрчүүд үгүй бол хүүхнүүд бид хэн бэ. Хэнд зориулан гоёх билээ дээ. Мөнхөө гуайтай хийсэн ярилцлагаа би үе үе уншдаг юм. Та ч гэсэн уншаад үзээрэй, ухаантай хүнээс үг дуулах сайхан биш гэж үү. Ярилцлагаа яруу найрагч М.Билэгсайханы “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-ээр хачирлалаа. Би мөр холбон шүлэг тэрлэдэггүй. Гэхдээ руу найрагчдыг чин сэтгэлээсээ хүндэлдэг. Хэлэх гээд хэлж чаддаггүй, цээжинд минь багтаж ядан чихэлдэх атлаа ивлэж уруулаар давдаггүй тэр л олон санааг найрагчид цэгцлээд биччихдэг юм шиг санагддаг. Тиймээс ярилцлагаа яруу найрагч М.Билэгсайханы “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-ээр хачирлалаа.
Монголынхоо нийт хийморьлог сайхан эрчүүддээ баярын мэнд хүргэе

Хvvхнvvд минь, эрчvvдээ хайрлаарай


2005-10-22

-Уучл
аарай, нэг л халдаж болохгvй хvн шиг санагдаад, танаас эмээгээд байдаг юм.
-За, яагаад?
-Мэдэхгvй. Хvмvvс танд ийм vг хэлдэг vv?
-Гадаад, дотоод ялгаагvй л намайг “серъёзный” гэдэг. Тийм л юм байлгvй.
-Таны бодол?

-Яахав дээ, насаараа гэхэд хаашаа юм албан орчинд байсаар л ийм болчих юм даа. Хvvхэд байхдаа сурагчийн зөвлөлийн дарга, оюутан болоод курсийн дарга, төгсөөд сумын эмнэлэгт жил ажиллаад аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч... ер нь дарганцар маягийн ажил хийжээ. Тэгээд ч бидний өсөж өндийсөн тэр орчин учиргvй чөлөөтэй, өөрийнхөөрөө байх нийгэм биш байлаа. Одоо бол өөрийнхөөрөө байх гээд өнгөрсөн.
-Таньдаг, таньдаггvй л дарга аа гэнэ биз дээ?

-Харин тэгдэг юм. Гэхдээ хамт олныг толгойлж байгаа хvн өөрийнхөө хvсэл зоригонд биш, хvмvvс юу хvлээж байгаа тэр бvхэнд баригдах ёстой гэж? ойлгож, хэвшжээ. Ер нь бол удирдагч гэдэг хамт олныхоо хэв загвар, менежментийн хэлээр бол манлайлагч, урьд бидний ойлгож байснаар бол vлгэр дуурайл байх. Энэ ойлголт одоо ч ач холбогдлоо алдаагvй гэж бодож байна шvv. Тухайлбал, УИХ, Засгийн газрын гишvvн, төрийн алба хашиж байгаа хvмvvс би юу хvсэж байна вэ гэж биш, олон тvмэн намайг ямар толиор харах вэ гэдэгт захирагдах учиртай.
-Хvмvvсийн хvндлэлийг мэдэрнэ биз, Мөнхөө дарга ийм л яс хvн дээ гэхийг нь...

-Хэтрvvлчихсэн юм байлгvй дээ, халдаж болшгvй, “серъёзный” л гээд байдаг юм. Би одоо ч ийм албаны хувцасладаг. Хvvхдvvддээ шvvмжлvvлдэг. Та дандаа пиджак өмсдөг гэж. Ингэж хувцаслахгvй бол яагаад ч юм хэцvv. Амьдралын хэв маяг хvнийг ийм болгох юм даа.
-Хvмvvс таныг энгийн хувцастайгаар төсөөлөхгvй байх?

-Сонин шvv. Их хуралд байхад vсээ ургуулъя гээд сар орчим тайрахгvй явлаа. Тэгсэн хvмvvс утасдаж байна лээ. Таны vс гэзэг чинь юу болчихов гэж... Энэ бvхэн нөлөөлсөн байх. Тvvнээс биш хvчээр албаны байя гэдэггvй.
-Ангийн даргаас даргын гараа эхэлсэн vv?

-Увс аймгийн нэгдvгээр арван жилийн есдvгээр ангид байхдаа сурагчдын зөвлөлийн дарга болсон. Аймаар хатуу дарга байсан шvv, бодохоос санаа зовмоор.
-Аймаар хатуу гэхээр яадаг юм?

-Сургуулийн дотоод дэг журмыг нэг бvрчлэн биелvvлэхийг шаарддаг. Одоо бол тиймгvй. Хэн, юу хийж явах хэнд ч хамаа алга. Гэтэл сургуулийн хvvхэд хvн алж байна шvv дээ. Бидний vед дотуур байранд хvртэл хяналт тогтоодог байв. Тэнд гvйж болохгvй. Социализм хатуу байсан гэж тайлбарлаж болох. Нөгөө талаар тэр олон хvvхдийг дотуур байранд авчирсан юм чинь хvvхдvvдийн өсөж өндийх, сурч хvмvvжихэд элдэв муу зvйлээс хамгаалах арга нь тэр байсан байх. Нэг талаас нь харж болохгvй.
Тэгвэл одоо олон мянган хvvхэд дотуур байранд амьдарч байна. Хэн тэднийг хамгаалж байгаа юм. Иргэний төлөвшил хэн олгож байна. Оюутнуудыг улс төрд татаж жагсааж л байна. Иргэн хvний хувьд төлөвшил олоход нь туслахгvй юм. Биеэ vнэлж, архинд орно. Монголын залуу vеийн нэг хэсэг нь иргэний төлөвшлөө тэнд алдаж байна. Ингээд vзэх юм бол бид муу зvйл хийж байсан гэж бодогддоггvй. Хачин жигтэй нь гэвэл, бид хvvхдvvдийн захиаг задалж уншдаг байлаа. Үvнийгээ хатуу гэж хэллээ л дээ. Одоогоос бараг 50 жилийн өмнөх явдал даа
-Та чинь хvvхдийн эмч мэргэжилтэй бил vv?

-Тийм ээ. Сургуулиа төгсөөд Сэлэнгийн Орхон суманд эмчээр очсон. Нэг жил ажиллаад аймгийн Нэгдсэн эмнэлгийн, дараа нь Хvvхдийн больницын ерөнхий эмчээр ажиллаад, газрын дарга болсон. Тэгээд Эвлэлийн төв хороонд ирсэн. Бvхий л шатаар алхсан.
-Чагнуур барьсан жил нь цөөхөн юм аа даа?

-Гурван жил л барьжээ.
-Танд найз нөхөд олон биз. Эсвэл дарга болохоор жийрхээд ....

-Ажиллаж байсан хvмvvстэйгээ одоо ч холбоотой байдаг. Миний сул тал гэвэл, эмэгтэйлэг шинж багатай юм уу даа. Бvсгvйчvvдийн хооронд нарийн ширийн шивнээ байдаг даа. Тэр нь байхгvй. Гэхдээ хvмvvс сэтгэлээсээ надад тусалдаг. Миний санаачилж байгуулсан "Гал голомт" vндэсний хөдөлгөөнд зовлон, жаргалаа хуваалцдаг олон тvнш минь бий. Тиймээс найз нөхдөөр дутаад байдаггvй. Үнэнээ хэлэхэд, би хов жив ярьж мэдэхгvй. Зарим эмэгтэйн адил эд баялаг сонгож чадахгvй. Хvмvvс мэднэ.
-Та өнөөдөр ээмгээ зvvхээ мартчихаа юу даа?

-Угаасаа би чинь ийм хvн. Амьдралдаа тvvнийг зvvсэнгvй. Нэг удаа найз минь хавчдаг ээмэг бэлэглэсэн. Зvvсэн чинь чих өвдөөд болдоггvй. Тэгээд больсон. Ач, зээ нар минь ээмэг зvvгээгvй байна гээд шоолоод байгаа. Тавдугаар ангид байхад ээж минь чих цоолно гэхээр нь зугтаачихаж билээ.
-Охид чихээ цоолуулах гээд байдаг шvv дээ?

-Хvvе тэгэлгvй яахав, миний ач охин нэг цоолуулсан. Тэр нь битvvрчихсэн. "Эмээ, миний чихийг хэзээ цоолох вэ" гэж шалаад... Одоо зургаатай шvv дээ.
-Эмэгтэй хvн ээмэггvй явбал орой vдэш муу зvйл дагадаг гэж сонсож байсан?

-Намайг юу дагасан юм, ёстой бvv мэд. 60 гарчихлаа. Гайгvй юм байлгvй дээ. Бvсгvй хvний гоо сайхан, ертөнцийг зөөллөхөд чимэг байх учиртай биз. Үvнийг буруу гэхгvй. Гэхдээ би ээмэг, бөгж сонирхдоггvй. Харин сvvлийн vед хvн дуурайгаад ийм бөгж зvvлээ.
-Үзэг, тэмдэглэлийн дэвтэр сонирхдог биз?

-Үзэг сонирхоно шvv. Дэлгvvрт орохоор хvvхнvvд хэлдэг. Тантай сонирхол нийлэхгvй юм гэж. Толь бичиг, vзэг эрээд л.. Олон хvvхэд өсгөсөн болоод тэр vv өөртөө гэхээс хvvхдvvддээ авъя л гэдэг байлаа. Москвад оюутны ажил шалгахаар очсон. Өдөр сургуулийн захиргаа, орой нь оюутны байраар явсаар долоо хоног нь өнгөрчихсөн. Тэгсэн хvмvvс "Та хэнхэглэж явсаар хэдэн хvvхдэдээ гутал ч авсангvй" гэснээр онгоцны буудал явах замдаа дэлгvvрээр орж хэдэн гутал авч билээ. Бvсгvйчvvддээ хэлэхэд, vvнийг дуурайх шинж огт биш шvv. Эмэгтэй хvн өөрийн гэсэн ертөнцтэй байх учиртай.
-Та эхээс хэдvvлээ юм бэ?

-Гурвуулаа байсан, одоо хоёул vлджээ. Хоёр ахтай. Гэр бvлийн орчинд ч эд баялаг шvтэж байсангvй. Манайх дундаж амьдралтай айл байв. Хожим би ном, улсын алба хөөгөөд. Хvний өөрийн олон хvvхэд өсгөсөн. Тэднийгээ хvний зэрэгтэй болгоё гэж бодож байснаас алтан бөгж зvvчихье гэсэн сонирхол байсангvй. Зах зээлд орох юм гэж яаж мэдэх вэ дээ. Хvн цаг vеийнхээ золиос, бvтээгдэхvvн байдаг гэдгийг vгvйсгэх аргагvй.
-Таны аав бага эмч байжээ. Аавынхаа мэргэжлийг өвлөе гэсэн юм уу. Эсвэл эмч болъё гэж дурласан уу?

-Математикч болъё гэдэг байлаа. Аравдугаар анги төгсөх жил аав “Миний ганц охин аавынхаа мэргэжлийг өвлөх ёстой” гэлээ. Эцгийнхээ vгийг дагасан юм. Аав цэргийн бага эмч. Тэгээд ч тэр vед эмчийг их хvндэтгэдэг байлаа. Ингээд л шийдсэн. Аав минь нутгийнхандаа доктор Дорж гэж алдартай хvн байв. Аймгийн Эрvvлийг хамгаалахын музейд аавын минь зураг өлгөөтэй байдаг.
-Таны сурлагын дvн бол мундаг байсан уу?

-Сургууль болгоноо улаан дипломтой төгссөн. Хэзээний л тийм хэнхэг амьтан байжээ.
-Мэргэжлээрээ ажиллахгvй болохоор аав тань юу гэхэв?

-Дургvйцээгvй. Зохион байгуулах ажилд шилжихэд дэмжсэн. Өдөр хvн хvлээж ав, жирийн хvмvvстэй уулз, vг сонсох, санал солилцоход ажлын цагаа зориул. Боловсруулах зvйлээ орой vдэш хийж бай гэдэг сэн. Сэлэнгэд газрын дарга байхдаа аавынхаа зөвлөгөөгөөр ажилладаг байлаа. Ээжийн бэлтгэсэн хоолыг идчихээд орой контортоо суудаг. Ээж, аав хоёр хvvхдийг минь харчихна.
-Хоёр хөгшин охиноо хаана, тэнд нь л дагаад явдаг байжээ?

-Тэгнэ. Аав ээж, хамт олны дэмжлэг, мэдье суръя, хvнээс дор орохгvй гэсэн их хvсэл минь намайг өдий зэрэгтэй болгосон. Хvн мэдэж чадаж байхад би яагаад чадахгvй гэж гэсэн зөв атаархал юм даа. Ажил төрлийн хувьд шvv дээ. Зарим нь ч намайг өөртөө хэт итгэлтэй гэж шvvмжилдэг. Ийм байх ёстой гэж бодвол тэрнийгээ тууштай хамгаалдаг. Энэ маань олон хvнд таалагддаггvй юм.
-Та хэдэн онд Анагаахыг төгссөн юм бэ?

-1966 онд 23 настай төгссөн. 24-тэйдээ аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, 25-тайдаа Хvvхдийн больницийн ерөнхий эмч. 27-тойдоо Сэлэнгийн Эрvvлийг хамгаалах газрын дарга болж, хоёр жил хийгээд Эвлэлийн төв хороонд ирсэн. Залуугаасаа хvнтэй ажиллах, хамт олныг зохион байгуулах, бие даасан байр суурьтай болсон хэрэг. Ийм учраас өөртөө итгэлтэй, гэхдээ хар муйхраар зvтгэдэггvй. Үнэхээр миний бодсоныг няцаагаад батлах юм бол байр сууриа өөрчлөх чадвар надад бий. Харамсалтай нь, хvмvvс албан тушаалаараа сvр vзvvлэх гэж оролдохоос биш учрыг нь тайлбарладаггvй л байхгvй юу.
-Та хэдэн онд ээж болсон бэ?

-Номын мөр хөөсөн хvмvvс ээж, аав болох vvргээ хожуухан биелvvлдэг шиг ээ.-Анагаахын дээдийн дөрөвдvгээр курст байлаа.
-Чөлөө авсан уу?

-Үгvй. Ээж байхад чинь юу гэж тэгэх вэ. Би хvvхдийн даавуу ч цөөхөн угаасан даа. Намайг энэ зэрэгтэй өндийхөд хөгшчvvлийн минь оруулсан хувь нэмэр их. Ийм ч болохоор vр хvvхдийг нь өсгөж байгаа аав ээжийнхээ хөдөлмөрийг залуу vе минь vнэлээсэй, тэднийгээ баярлуулаасай гэж хvсдэг. Манайхан ач, зээгээ өсгөөд өгдөг буянтай юм. Хачирхалтай нь залуучууд ийм байх ёстой юм шиг хандах юм даа.
-Та энэ тал дээр хэр байсан бэ?

-Хэдэн хөгшчvvлийнхээ ясыг барьсан. Бvгдтэй нь хамт байж өнгөрvvлсэн. Тэднийгээ хэрдээ асарч тойлсон ч ачийг нь хариулж чадаагvй. Чадах ч vгvй юм шиг билээ дээ. Гэхдээ тэд надад гомдоогvй байх.
Миний ээж ухаантай хvн байсан. Толгой холбож ярина. Өнгөрсөн зуунд чадал авьяасаа нээж чадаагvй олон эмэгтэйн нэг. Би ээждээ бичиг заадаг байлаа. Аав минь "Зуун билэг оршвой", "Хоёр загалын тууж", "Өнчин хvvгийн цэцэлсэн шастир" зэрэг зохиолыг ээжид дуудаж өгдөг байж билээ.
-Хэрэв ээж, аав хоёр тань хөдөө, та хотод хvvхдээ төрvvлээд аж төрж амьдарсан бол...?

-Хэцvv. Одоо хvмvvс яриад байна шvv дээ. Тэр чадалтай хvvхнvvд чинь хаана байна гэж. Адилхан онц сурч байсан, гэтэл тэр охин надаас дээр гарсан юм алга. Тэгэхэд би мундаг болчихсон байна гэнэ. Эмэгтэй хvний vр хvvхдээ тээн төрvvлэх, өсгөн өндийлгөх, гэр орны тодорхой ачааг нуруун дээрээ авч явах хувь зохиол, vvрэг нь боловсролоо дээшлvvлэх, өсөж өндийх, мэдээлэл хvлээж авах боломжийг нь хязгаарлаж, хааж байгаа юм.
-Та тэр сайхан хөгшчvvлийн дэмээр энэ өндөрлөгт хvрсэн байна шvv дээ?

-Тэгэлгvй яахав. Чи ч гэсэн аав, ээжээрээ туслуулаад л яваа даа.
-Туслуулахаар барах уу?

-Тэдэн шиг чинь хvн байхгvй бол яана. Нөхөртөө хоол цайг нь хийх хэрэгтэй, хvvхэд чинь бvлээрнэ, эмнэлэгт очно, гэр орны тvмэн ажил хvлээнэ, олон юм болно. Нөхрvvд эмэгтэйчvvдийн энэ хөдөлмөрийг vнэлэх хэрэгтэй. Эхнэрээ баярлуулж байгаасай. Ядаж л зовоохгvй байх хэрэгтэй ш дээ.
-Та чинь долоон хvvхэдтэй бил vv?

-Төрvvлсөн гурван хvvхэдтэй. Найман хvvхэд өсгөсөн. Энэ чинь амар ажил биш. Хамгийн том нь одоо энэ Барилга хот байгуулалтын сайд Батбаяр. Хэдэн хvvхдээ бvгдийг айл болгож гаргасан.
-Ач, зээ олон уу?

-16.... 18 ч бил vv. /хэсэг бодоод/ 16 юм байна. Том нь ээж болоод байна даа.
-Та аав, ээж шигээ хvvхдvvддээ тусалж чаддаг уу?

-Чадахгvй юм. Энэ сайхан эмээ нар шиг хvvхдийг нь харж өгөөд, цайг нь чанаад сууж чадахгvй нь. Буруугаа хvлээн зөвшөөрөхөөс аргагvй. Гэхдээ нийгэмд тодорхой хэмжээний vvрэг гvйцэтгэхдээ олон хvнд тус болсон гэж горьдно. Гэхдээ бага хvvгийн хоёр нөхөрт жинхэнэ эмээгийн vvргээ vзvvлж байгаа. Бид хамт байдаг юм.
-Та хэр хатуу ээж, эмээ, хадам бэ?

-Энэ асуултад хvргэн, бэрvvд хариулах байх. Ер нь бол хvvхдvvдийнхээ амьдралд оролцдоггvй. Хэнээс нь ч асуусан болно. Ухаан байгаад сонсдог бол ухаарлын хэдэн сургаал хэлдэг. Харин нэг сэтгvvлч Мөнхөө гуайн хvргэн болсноос бараг vхсэн нь дээр гэж бичсэн. Мань нөхөр сайн гэж бичих гээд мессэжээ тэгж өгөхгvй юу. “Энэ ертөнцөд ажил хийх гэж л ирсэн. Өөр ямар ч сонирхол байхгvй. Мөнхөөгөөр Тагнуулын төв газрын дарга хийлгэсэн ч чадна. Харахад хэн ч халдашгvй энэ хvний хvргэн болоогvй минь дээдийн заяа” ухааны юм бичсэн байсан. Хvмvvс ингэж л боддог юм, сонин.
-Хvvхдvvддээ хэлдэг сургаалын vг тань?

-Сэтгэлээр баян яв. Хvний мөсөө алдаж болохгvй. Хvvхдvvдийнхээ хуримын vеэр хэлсэн vг минь энэ. Аливааг муу цонхоор биш, сайн цонхоор харж сур. Муугаар хараад л байвал стресст орно. Амьдралд байгаа тэр бvх зvйл чамд таалагдах албагvй. Бурхны номд ч ингэж заасан байдаг юм билээ. Хоёрдугаарт, шударга явах хэрэгтэй.
-Энэ нийгэмд тохирохгvй зvйл айлдаад байгаа юм биш vv?

-Зах зээлийн нийгэм 200 гаруй жил хөгжөөд хvн төрөлхтнийг аврах хvмvvнлэг чиглэл рvvгээ орж байна. Бизнес ч гэсэн хvмvvнлэг байх учиртай. Архи, тамхины бизнес эрхэлж байгаа, гадаад, дотоодод аялал жуулчлал эрхэлж, зочид буудал ажиллуулдаг бvх хvнээс ашиг олоход нь хувь нэмрээ оруулаад дараа нь золиос болж буй тэр хvмvvсийг золиосноос татахад зориулсан хөрөнгийн тодорхой хувийг бvрдvvлэх ёстой гэсэн саналаа газар сайгvй тавьж байгаа. Энэ олон зочид буудалд хэчнээн охин биеэ vнэлж байна, Монголын маргааш юу болох вэ, аялал жуулчлал хэчнээн ДОХ vлдээх вэ. Аймшигтай байгаа биз. Тэгэхээр бизнесмэнvvдийг хvмvvнлэгт уриалах хэрэгтэй.
-Хvнээс мөнгө авбал битгий өг, тэр таныг юу ч гэж бодох юм билээ гэсэн "лоозон" гарсан байна лээ

-Хvнд мөнгө өгвөл алдсанд тооц, хvнээс мөнгө авбал олсонд тооц гээч. Битгий өг гэсэн vг биз дээ. Тэгэхээр нийгмийн сэтгэл зvй, нийгмийн хандлагыг төлөвшvvлэхийн тулд их ажил хийх хэрэгтэй. Ингээд л миний яриа албаны болчихдог юм. Глобальчлагдаж байгаа ертөнцөд өөрийгөө монгол чигээр нь аваад явах тийм монгол хvнийг төлөвшvvлэхэд хэн ч хөрөнгө оруулахгvй. Бид өөрсдөө л хийнэ. Тийм учраас би гэр бvл гэж их ярьдаг. Үvнийг хадгалж vлдэх эцсийн найдвар бол монгол гэр бvлийг бэхжvvлэх, хөгжvvлэх, гэр бvлийн боловсролыг залуу vед олгох юм.
-Одоо та ямар алба хашиж байна аа?

-НҮБ-ын Хvн амын сангийн Хөтөлбөр дэмжих нэгж гэдэг байгууллагын менежер. Хvний эрх, жендер, ухуулга сурталчилгаа хариуцсан ахлах зөвлөх. "Гал голомт" vндэсний хөдөлгөөн гэдэг төрийн бус байгууллагын тэргvvн.
-Өөр сонгуульт ажил байгаа биз?

-Жендерийн vндэсний хороо гэж бий. Ерөнхий сайд толгойлдог. Энэ хорооны гишvvн. Шvvхийн сахилгын хороо гэж байдаг юм. Ерөнхийлөгчийн томилсон шvvгчдийн ёс суртахууны зөрчлийг хэлэлцдэг. Сахилгын хорооны гишvvн буюу иргэний төлөөлөгч юм шиг байгаа юм. Лувсаншарав, Амархvv гуай бид гурав байдаг.
-Эмээгийн vvргээ гvйцэтгэх чөлөө гарах юм уу?

-Өвгөн vvрч байгаа даа. Би бодлогын тvвшинд нь оролцдог юм. Гэхдээ тэр хоёр минь /бага хvvгийнхээ хоёр хvvхдийг хэлэв/ надаас салахгvй. Эмээ хамгийн vнэтэй хvн нь. Амралтын өдрөөр л цаг гаргахгvй бол амжихгvй юм. Ажлын найман цагтай. Интернэт “ухсаар” нvдний хараа муудах нь байна. Гэсэн ч би хамт олны дунд байх дуртай. Гэр эргэх дургvй. Хvvхдийг сургууль, цэцэрлэгт хvргэх, авах ажлыг өвгөн амжуулна, би бэлтгэл хангах vvрэгтэй.
-Бэлтгэл хангах аа, ажил үүргийн хуваарьт нь ямар ямар ажил багттаг юм?

-Их олон ажил ордог юм даа. Гэрийн даалгавар хийлгэхээс эхлээд, дутуу зvйл юу байна....
-Хяналт тавьдаг юм байна?

-/инээгээд/ Тийм. Хувцас индvvдэх, угаах.. Хvvхдvvд амжихгvй бол хийлгvй яахав. Ач охин минь өглөө бvр надаар vсээ самнуулах дуртай. Өнөөдөр хоёр салаа самнана, урдаа хавчаар зvvнэ гээд шийдвэрээ гаргаж байгаа юм. Би хэлснийг нь биелvvлдэг.
-Үс самнахад шийдвэр гаргаад байдаг?

-Бид тэгж ойлгодоггvй болохоос тэр чинь шийдвэр. Хvvхдийг хvмvvжvvлэхийн тулд багаас нь шийдвэр гаргуулж сурга. Өнөөдөр ямар хувцас өмсөх вэ гэсэн шийдвэрээ өөрөө гаргаг. Та "Заавал энэ цагаан даашинз өмс" гэж чулуудах албагvй. Ингэвэл таны хvvхэд бие даасан, шийдвэр гаргах чадвартай, өөртөө тохиолдсон зvйлд гарц олдог болно.
-Та хvvхдvvдээ vvнд хэр бэлтгэж чадсан бэ?

-Тодорхой хэсэгт нь өгч чадсан.
-Юу гэсэн vг вэ?

-Том болсон хvvхдvvд гайгvй юм шиг байна. Ажил ихтэй учраас өдөр очиж хоол иддэг байлаа. Тэд минь жижvvрлээд хоолоо бэлтгэж, гэр орны ажлаа хийнэ. Хамгийн том, бага хоёр ажлын гадна vлджээ. Бага нь сvvлд гарсан, эрх дархтай. Миний хvv, дvv гэсээр тав тухыг нь бvрдvvлэх гэж өмнvvр нь орж гvйгээд л...
“Эрхийг сурахаар бэрхийг сур” “Хал нь гаднаа хайр нь дотроо” гэдэг чинь Монголын ард тvмний асар том философи. Гэтэл бэлтэй хvмvvс хvvхдээ зад эрхлvvлж байгаа биз дээ. Ямар сайндаа л “Чамайг ингээд байх юм бол эксел унуулж, III хороололд байр авч өгнө шvv” гэдэг онигоо гарсан байхав.
Одоогийн энэ өндөрлөгөөс харахад, хvн ч ухаарсаар яваад л дуусдаг юм биш vv. Энэ амьдралаас ойлгосон зvйл бол өөрчлөгдөж байгаа тэр орчиндоо хэн илvv зохицож чадна, тэр амьдралаа хадгалж vлддэг.
-Байгалийн шалгарал шиг?

-Би л ийм байсан юм, ингэх л учиртай гэж дараа vедээ хатуу тулгадаг бол тэнэг хэрэг юм. Залуучуудаа ойлгох хэрэгтэй. Өглөө унтаад босохгvй бэр ямар вэ. Шөнөжин ажилласан бэр унтахаас яах юм. Дээр vеийнхтэй адилгvй.
-Та тvрvvн буулт хийх дургvй гэж ярьсан. Хvvхдvvддээ ч бас адил уу?

-Энэ бол миний хамгийн том алдаа л даа. Харин хvvхдvvддээ буулт хийдэг. Залуучууд цаг vеэрээ л байг. Маргахыг хvсдэггvй. Сонголтыг нь бvрэн хvндэтгэдэг. Ямар намд орох, яаж амьдрах нь тэдний асуудал. Яагаад гэхээр тэд энэ цаг vеийн хvмvvс. Ганцхан юу хvсдэг вэ гэхээр сэтгэлээр баян бай, хvний мөсөө алдахгvй бай гэдэг. Харамсалтай нь, энэ нийгмийн чинь араншин миний хvслийг биелvvлэхгvй юм шиг байна. Угаасаа хувийн өмчит нийгэмд хувиа бодохгvй бол болдоггvй бололтой.
-Эрvvл мэндийн гавьяат ажилтан цол авчихаад нутагтаа оччихоод ирэв vv?

-Нутгийнхан минь баяр хvргэж байсан. Энэ шагнал гэдэг чинь их сонин юм аа. Би ер ач холбогдол өгч байгаагvй. Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авсан. Ер хvн цай уулгаагvй. Би эсвэл төрийн шагнал хvндэтгэхээ байчихсан амьтан юм уу, мэдэхгvй. Гавьяат авсан чинь их сайхан ханддаг юм байна. Сэтгэлийн таашаал авлаа. Олон хvн урам өгсөн.
-Цай уулгасан уу?

-Уулгалгvй яахав. Өнгөрсөн есдvгээр сарын 2-нд “Баянгол” ресторанд 160 хvн урьж цайлсан.
-Найр, наадамд хэр вэ?

-Дуулдаг уу гэсэн vг vv. Чадахгvй.
-Гурван хундага тат гэвэл?

-Бас чадахгvй. Цээж хорсоод байдаг юм. Уг нь 200 грамм улаан вино, эсвэл 50 грамм виски хааяа уудаг байсан. Одоо чадахаа байсан.
-Гоо сайханд ордог уу?

-Орж vзээгvй. Сvvлийн хэдэн жил л “Клиник”-ийн иж бvрдэл хэрэглэж байгаа. Хvн эрvvл байх хэрэгтэй. Тэгэхээр аяндаа царай гэрэлтээд хачин сайхан харагдана. Сонирхолтой нь Монголын охид мисс, загвар өмсөгч болох хvсэлтэй болсон юм биш vv. Толгойндоо юм хий. Биеийн тамир хий л гэх байна. Би ямар ч хvнтэй ярилцахдаа энэ ямар гоё эмэгтэй вэ гэж боддоггvй. Энэ хvний дотоод гоо сайхан ямар бол л гэж шинждэг. Сэтгэлээр баян бай гээд байгаагийн учир энэ шvv дээ.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Төгсгөлд нь хvvхнvvддээ хандаж юу хэлэх вэ?

-Эрчvvдээ хайрлаж, өөд нь татъя гэж уриалмаар байна. Эрчvvдгvйгээр бид хэн юм бэ. Боловсролтой болчихлоо, энэ архичин юмаар яах юм бэ гэсэн бодолтой хvvхнvvд олон болжээ. Эрчvvдийг даврааж байгаа хэрэг огт биш юм. Тэд боловсролтой, ухаалаг, соёлтой байвал бид аз жаргалтай болно. Эрчvvд боловсролгvй болж байна, нас барж байна, архидаж, гэмт хэрэгт орооцолдож, осолд орж байна.
Бид хөвгvvдтэй.Тэд минь сайн сайхан яваг. Хvнд битгий чичлvvлээсэй гэж хvсэж байна. "Өө энэ эрэгтэй юм яахав, жолооч болно биз" гэж битгий хэлээрэй. Цэрэгт татагдах насны эрчvvдийн 27 хувь нь бичиг vсэг мэдэхгvй байна. Яана одоо. Тэр харанхуй нөхөр гэр бvлд ямар аз жаргал авчрах вэ. Энэ бол хувь хvний биш, улс орны хөгжлийн асуудал шvv...

Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Яруу найрагч М.Билэгсайхан

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ

Эр нөхөр чинь эзгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь зай эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ


Хэл нь тагнайгаа олохгүй тультчиж
Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж халаасыг нь битгий хоосол оо
Янагийн захиа л лав гарахгүй шүү дээ, наадахаас чинь
Яахав дээ, хөөрхий шараа тайлах юмыг нь үлдээ

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Халуун залуу насыг нь хамт элээснээ бод оо
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод оо
Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ

Хэчнээн жил амьд явахыг нь мэдэж болдоггүй орчлонд
Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ
Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж шиг түшиг болдог юм
Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм

Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал
Төрсөн шигээ уруугаа хараад уначихдаг юм
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явахаас нь ханийн жаргал эдлүүл ээ

Дээл бүсэн гоёлтой
Дээрээ малгайн хийморьтой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхарсан эрчүүдийг
Янжинлхамууд минь өршөө

Эр нөхөр чинь эзгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн ханийн жаргал эдлүүл ээ






- Гавьяатын улаан хуур өөрөө дуугардаг юм -

Энэ эрхмийг их эрэлттэй хөгжимчин гэдэг. 30 жил хөгжимдсөн түүнд дахин 10 гаруй жил тоглох нөөц байгаа гэнэ ээ. Ийн хөгжимдөж амьдрахдаа тэрбээр ганцхан хуур элээсэн нь сонирхол татлаа. Музейн шилэн хоргонд “тухалж”, эзнийхээ Монголын ардын урлагийн 30 жилийн түүхийг өгүүлэх улаан хуураа тэрбээр гэрийнхээ хойморт бурханчлан тахижээ. “Ах нь үг хэлэнд тааруу, гэхдээ морин хуурынхаа тухай бол яриад байна шүү” гэсээр зочин маань угтлаа.Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын морин хуурч Чүлтэмийн Батсайхан миний зочин. Сар шинийн өмнөхөн Ерөнхийлөгчийн зарлиг гарч, тэрбээр ардын жүжигчин хэмээн дуудуулах болсон. Ч.Батсайханы аав, ээж нь Дарьганга нутгийн улс. Улаанбаатарт төрсөн тэрбээр өөрийгөө Сүхбаатарын уугуул гэлээ. Нэг сайхан ая тоглооч гэвэл түүний санаанд хамгийн түрүүнд “Дарьгангын жаахан шарга” буудаг гэнэ лээ.

-Монголын нэг номерын хуурч хэн бэ гэхээр хуурчид таныг нэрлэдэг. Та хүлээн зөвшөөрнө биз дээ?
-Манайхан ингэж ярьдаг аа. Тоглоочийн хувьд шүү дээ. Би 50 хүрч байна. 50 хүртлээ тоглосон хуурч цөөн. Хуучин цагт байсан, одоо байхгүй. Ингэж хэлэхээр онгирсон гэх болов уу. Манай Батчулуун л гэхэд удирдаач болсон шүү дээ.
-Зарим нь багшлаад, удирдаад магадгүй дарга болоод дэвшээд явчих юм л даа?
-Нас 40 гараад ирэхлээр тоглож чадахаа болино, хэцүү. Гараас их шалтгаална. Би бол яахав, тоглож л байна. Энэ авьяастай холбоотой болов уу гэж боддог.
-Байгалиас заяасан авьяастай хуурч гэж үү?
-Надад байгаа авьяас энэ л байж. Өөр юм байдаггүй.
-Монголын шилдэг хуурч олон уралдаан тэмцээний түрүүтэй юү?
-1978 онд Хөгжим бүжиг төгсдөг жил мэргэжлийн хөгжимчдийн дунд анхны уралдаан болж, би дэд тэргүүн байр эзэлсэн. Түүнээс хойш оролцсонгүй.
-Морин хуурын анхны дөрвөлийн нэг биз дээ, та?
-Тийм ээ. 1982 онд хөгжмийн зохиолч Цогтсайханы санаачилгаар байгуулагдсан юм. Бид дөрөв тэр жилдээ Соёлын яам, Урлагийн ажилтны холбооны шилдэг уран бүтээлийн шагнал авч байлаа. Дэлхийн шилдэг бүтээл “Цэцэг нуурын хөвөөнд” аялгууг бид сэргээж тоглосон. Ардын жүжигчин Батчулуун бид хоёр тэгэхэд хамт тоглодог байлаа. Одоо бол ийм дөрвөл олон болсон. Манай чуулгад ч бий. Энэ хамтлагтаа би нэгдүгээр хуураа тоглосон хэвээр.
-Нэгдүгээр хуур гэдэг дуучдынхаар нэгдүгээр хоолой гэсэн үг биз?
-Гол аялгуугаа тоглоно. Гоцлооч нь юм.
-Хуур “бариагүй” бол Батсайхан ямар мэргэжилтэй нөхөр явах байсан бол?
-Мэс заслын эмч. Эмч болно гэдэг байв. Би багаасаа хөгжим сонирхдог, зургаан настайдаа баян хуур, мандалин тоглодог байлаа. “Ийм жаахан хүүхэд хөгжим тоглож байна” гээд зуслангийнхан онгирооно. Ээж түүнийг анзаарсан байх, Хөгжим, бүжигт шалгуулсан юм.
-Ингээд Жамъян багшийн шавь болсон уу?
-Тэгсэн, багш минь тосож авсан.
-Уг нь эмч болчихсон бол…?
-Ер ингэж боддоггүй. Өвөг дээдсээс уламжлагдсан ийм буянтай хөгжмийг тоглоно гэдэг бахархал. Ард түмнээ, өөрийгөө баясгаж хийморио сэргээж яваадаа баярладаг. Морин хуур бол миний баяр баясгалан. Морин хуурын ангид орсоос хойш энэ хөгжмөө бариагүй өдөр цөөхөн.
-Тархиа, гараа амрааж ямар дасгал хийх вэ?
-Ардын дуу тоглож бай, дасгал болно гэж Жамъян багш зөвлөдөг.
-Надад бол бөмбөг хөөж гүйвэл л амралт болох юм шиг санадаг?
-Зүгээр сайхан амрах ч сайхан л даа. Би теннис тоглодог.
-30 жил тайзнаа хуур татлаа. Дахин хэдэн жил тоглох чадал Танд байна?
-10 жил элбэг бий, 10 жил тоглоно. Ийм нөөц байгаа, итгэлтэй байна. Хуруу минь л хөдөлж байвал тоглоно.
-Хөгжимчний хувийн арга барил гэж байна л даа. Таны хувьд?
-Хувь зан чанар хөгжим тоглоход их нөлөөлдөг. Сайхан сэтгэлтэй хүн хөгжмийг их сайхан, сэтгэлээсээ уян тоглодог. Ширүүн зан авиртай нь ширүүн тоглоно. Толгой, ухаан хэрэгтэй. Бодож тоглоно шүү.
-Тэр өдрийн сэтгэл санаа нөлөөлөх нь ээ?
-Нөлөөлнө. Гэхдээ урлагийн хүн өөрт юу ч тохиолдсон бэрхшээлээ мартах учиртай. Тэгж байж л амжилтад хүрнэ. Хуур тоглодог хүн гоё сэтгэлтэй, зөөлөн болдог л доо.
-Та ийм олон жил тоглож байгаа юм чинь гайхалтай сайхан зөөлөн хүн байх нь ээ дээ?
-/инээгээд/ Намайг харахад ямар санагдаж байна. Зан чанар хөгжим тоглоход их нөлөөтэй. Ширүүн характертай хүн байлаа ч морин хуурт уусаад зөөлөн болдог юм. Ийм шидтэй хөгжим. Би хүүхдэдээ ширүүн үг хэлэхгүй шүү.
-Дуучид хэлдэг л дээ. Тэр хуурчтай дуулахад сайхан гэж...
-Сургууль төгсөөд энэ чуулгад ирэхэд хүүхэд гэж голоогүй. Ирэнгүүтээ нэгдүгээр эгнээнд тоглодог боллоо. Норовбанзад гуай надтай хамтрах дуртай. Тэр “Би Батсайхан, Батчулуун хоёртой л хамт дуулна. Өөр хуурчтай хамтрахгүй” гээд тушаал хүртэл гаргуулж байв. Норовбанзад гуай намайг өнгө сайтай гэдэг байсан.
-Өнгө чухал. Тоглолтын техникийг дадлагаар олоод авчихна гэдэг биз дээ. Гоё өнгөтэй дуучин гэж ярьдаг. Өнгө гэдгийг түрүүн ярьсан байгалиас заяасан авьяас гэмээр юм уу?
-Заяасан өнгө гэж бий, хичээл сургуулилалтаар сайхан өнгө олж авч ч болно. Би Норовбанзад гуайтай насаараа тоглосон. “Батсайхантай гарахад нүүр бардам” гэдэг байж билээ. Мөн гавьяат жүжигчин Лхамжав байна. Чимидцэеэтэй гарна. Манай залуу дуучид бас хамтарна аа. “Батсайхан ах баттай ар тал болдог, бардам дуулдаг юм” гэдэг. Уралдаан тэмцээнд явбал дагуулна. Уртын дууг дагаж тоглох гэдэг амар биш ээ.
-Түүнээс гавьяаттай хамтрах гол биш байх нь ээ?
-Алдсан ч алдааг нь засчихдаг ч юм уу, дуулахад өнгийг нь түрүүлээд өгнө. Нэг нэгэндээ дэм болж байх ёстой.
-Та дуулдаг уу. Энэ алдартай дуучдыг олон жил дагалаа. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шүү дээ?
-Дуулахгүй ээ. Хоолой байсан бол би их эвтэй, нугалаатай, тансаг дуучин байх байсан. Дотроо аялахад надад эв байдаг юм. Даанч хоолой нь байхгүй.
-Гэрт нэг, ажил дээр нэг хуур байх уу?
-Тэгнэ ээ.
-Хуур бариад ы40 жил болжээ. Энэ хугацаанд хэдийг элээв?
-Хуурчид бүгд мэднэ ээ. 1970 онд Хөгжим бүжигт ороод авсан хуураа өнгөрсөн жил л солилоо. Улаандуу, хүрэн улаан хуур л даа. Хүмүүс Батсайханы улаан хуур гэдэг юм. Хөөрхий, 200 гаруй нөхөөстэй. Энд тэндээ хагарна, нөхүүлнэ. Бараг музейд тавимаар болсон. Би түүнийгээ хэдэн жил барьж вэ?
-37 жил барьж шүү. 200 гаруй нөхөөсийг яаж тавьсан бол?
-Хөгжмийн үйлдвэр гэж байлаа. Засварчин Энхболд нарын хүмүүс задлаад наана шүү дээ. Өнгөрсөн жил хэлсэн л дээ “Хуурыг чинь дахин задалбал нааж болохгүй шүү. Задалбал бүх наалт нь сална” гэсэн. Тэгэхээр нь айгаад гэртээ хадгалчихсан. 1969 онд ширэн цартай хуурыг анх модон болгож эхэлсэн үе. Смирнов гэж орос мэргэжилтэн санаачилж хуурыг тайзны дуугаралттай болгож байлаа. Модон цартай анхны хөгжмийн нэг. Сургуульд барьж байгаад л тэр чигээр нь авчихсан.
-Норовбанзад гэж алдартай дуучинтай дэлхийн мундаг тайзнаа ч сурагчийн хуураараа тоглоод л байсан уу?
-Тэгсэн, ер гологдохгүй. Сурагч байхдаа л авсан болохоос сургалтын хур биш. Их гоё дуугаралттай хөгжим. Зарим хөгжимчин “Батсайханы хуур өөрөө дуугарчихдаг юм” гэдэг. Тэр нь ч юу юм, гэхдээ аргагүй сайхан хөгжим өө.
-Энэ хугацаанд огт солиогүй гэж үү?
-Солиогүй. Улам л сайхан дуутай болоод байлаа. Мод чинь хатах тусмаа л сайхан болох юм. Олон жил хадгалсан дарс шиг л. Гэрэлд харахаар нар гэрэлтэнэ, цаас шиг нимгэрчихсэн. Дэлхийн 30 гаруй орон, эх орныхоо өнцөг булан бүрт очсон хөгжим. Түүнийгээ гэртээ тахичихсан. “1969 он, Яровой” гэсэн тэмдэглэгээ нь наалттай хэвээр байгаа.
-Одоо тогловол дуугарна биз?
-Тэгэлгүй яахав, дуугарна. Дахин гэмтээчих вий гэж айгаад барьдаггүй. Ингэвэл нааж болохгүй гэсэн. Би эрдэнээ алдана. Миний амьдралыг өдий зэрэгт хүргэсэн, эзэндээ гавьяат цол авчирсан хуур аа. Талхны мөнгөө олж, амьдарлаа залгууллаа шүү дээ.
-Та их эрт гавьяат авсан байх, тийм үү?
-1993 онд, 35-тай байлаа.
-Улаан хуурыг ямар хуур залгав?
-Шар хүрэн хуур бий. Хөгжим урлаач, мастер Энхболд олон жил хатаасан модоор надад хуур хийж өгсөн. Би хоёр жил гэртээ хадгалж байгаад саяхнаас барьсан юм. Хүмүүс хуурыг барингуут л дуугарна гэж бодоод байдаг. Нэг, хоёр жил барина, дууг нь задална. Хөгжимчнөөс их шалтгаална. Анхнаасаа зөв бариад зөв өнгө гаргавал сайхан дуутай хөгжим болно. Миний улаан хуурыг өөр хүн дуугаргаж чаддаггүй юм.
-Шинэ хуурыг чинь хүмүүс юу гэж нэрлэж вэ?
-Одоогоор нэргүй л явна. Ямар ч гэсэн 10 жил барина аа. Би хөгжим солиод байдаг хүн биш ээ. Жамъян багш бас их гоё хууртай. Нямбай хадгална. Арчиж зүлгээд л байна. Хүн хүргэхгүй. Би хүүхэд байхын үүнийг нь анзаардаг байлаа. Цагаан сараар Батчулуун, Пүрэвхүү бид нар очдог. Тэгэхээр хуураа тоглуулах гээд гаргахгүй. Жамъян багш энд тэнд явахаараа “Батсайхан хаана байна” л гэнэ, хөөрхий.
-Анзаараад байхад та сонин хүн юм. Нэг хуураа 30 гаруй жил барина, анх ирсэн чуулгаасаа 30 жил хөдлөөгүй байна?
-Хүн аливаа зүйлийг өөрчлөөд байх хэрэггүй. Эргээд тэр байр сууриа олж авахад хэцүү гэж аав минь захидаг сан. Нэг газраа тогтвортой байсан хүн л амжилтад хүрнэ гэнэ. Манайх Монголын нэг номерын чуулга. Би энэ тайзан дээр хүн болж, ард олондоо танил болсон. Хаана ч очсон Ардын дуу, бүжгийн чуулгын /Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга/ хөгжимчин гэхэд нэр хүндтэй. Энэ тайз олон сайхан алдартныг төрүүлсэн.
-Элдэв янзын санал танд олон ирсэн биз?
-Тэгсэн. 1990-ээд онд гадаадад гарах уу, тэнд тоглох уу гэдэг л байсан. “Жамух”, “Мандухай” чуулга ирээч гэсэн. “Чуулгаа орхиж чадахгүй ээ” л гэдэг.
-Өвөр Монгол нэлээд олон явж, тэнд тоглохын зэрэгцээ багшилсан уу?
-1988 онд тоглолтоор очсоноос хойш тийшээ яваагүй. Өвөр Монголынхон миний тухай ярьдаг, асуудаг. “Батсайхан гэж хүн амьд уу” гэж. Хуурчид нь энэ хүнтэй нэг уулзах юм сан, харах юм сан гэдэг гэнэ лээ, их сонин. Тэнд миний хуурцаг, цомог бүгд байдаг гэсэн.
-Архаг хуурчийн хувьд залуучууддаа зөвлөгөө хэлээч?
-Ардын дуугаа тогло. Орчин үеийн хүүхдүүд уртын дуу мэдэхгүй байна аа. Хөдөө айлд очиход “За хүүхээ “Торой банди”-ийг нэг тоглоотохооч” гэнэ. Энэ хүүхдүүд сургуульд үздэг хэдэн зохиолоо л тоглож мэдэх юм. Үүгээр мэдлэгээ хязгаарлаж болохгүй ээ. Ардын дуу, уртын дуу тоглож сур. Морин хуур чинь үндэсний хөгжим, ийм дууны аялгууг тоглох үндсэн үүрэгтэй юм
-Морин хуурч дуучнаа дагаж хөгжимддөг. Түүний өмнө бэлэн будаа идэх ноот байдаггүй. Тэгэхээр та нар бүгдийг толгойдоо бичдэг юм байна гэж боддог л доо. Тухайлбал, таны гарт хэдэн дууны аялгуу байна аа. Шууд тоглочих уртын дуу гэмээр юм уу?
-30-аад уртын дуу бий. Ардын богино дууг ер нь тоглочихно оо. Эдгээрийг зүгээр нэг тоглож болохгүй ээ. Нугалаа, чимэглэл хийж тоглоно. Ардын дуунд нугалаа л гол шүү. Хүүхдүүд үүнийг л сайн сурах хэрэгтэй. Ингэж чадвал хэнд ч гологдохгүй. Зохиолын, сонгодог хөгжмийг бол ноотоор тоглочихно шүү дээ.

“Ардын таван хөгжим” гэсэн цомог Швейцарт хийлгэсэн, “Морин хуурын гайхамшиг” зэрэг бүтээлтэй гавьяат жүжигчин, морин хуурч Чүлтэмийн Батсайхан хөгжимдөө, чуулгадаа дурласан шигээ зарим зүйлд ийм үнэнч хандаж огт чаддаггүй. Тухайлбал, тэр машин жолоодож яагаад ч сурахгүй байна гэнэ. Гэр-чуулга, чуулга-гэр гэсэн товчхон маршрутаар 30 жил хуур үүрэн алхаж буй энэ эрхэм морин хуурт зориулсан Монголын анхны зохиол төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцаннорвын “Симфонетта”-г, дараа нь урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, төрийн шагналт Ц.Нацагдорж нарын төрүүлсэн “дүү” нарыг нь ч гоцлон тоглосон хэрнээ сэтгэлдээ “Дарьгангын жаахан шарга”-ыг дуулж явдаг гэсэн.

МАРТ 8

Бэлэг авах гоё биз дээ, хүүхнүүд ээ. Би ээж, аавын хайртай охин, ахын сайн дүү, надад хайртай тэр залуугийн гэргий, хөөрхөн үрсдээ хамгаас сайхан ээж нь... эмэгтэй хүн, ээж.
Баярын мэндчилгээнд бялуурсан хүүхнүүд минь энэ л өдөр аз жаргалтай. Бүх өдөр Мартын 8 шиг байвал надад л лав муухай. Ийм өдөр цөөхөн, би тэд надад ямар бэлэг барих бол гэж тэсэн ядан хүлээдэг байх сайхан... Ээждээ, буурал ээждээ, Айнкадаа, бүх хүүхнүүдээ, найзууддаа, эгч нартаа баярын мэнд хүргэе, аз жаргал хүсье ҮНСЛЭЭ

Март дөхжээ.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр гэдэг ч олонх монгол ээжүүдийн баярын өдөр гэж тэмдэглэж заншсан нь бахтай.Орчин цагийн залуучууд хорвоод мэндэлсэн өдрөөрөө ч ээжийгээ баярлуулдаг болсон. Хэзээ ч юм нэг өдөр би ээждээ зориулж гоё нийтлэл бичнэ гэж боддог. Тархины минь хамгийн цаад мухарт боловсорч буй энэ бодол нэгэн өдөр цэгцрэн цааснаа бууна байх. Хамгийн сайн мэдэх зүйлийнхээ тухай бич гэдэг ч халшраад барьж авч чаддаггүй хэд хэдэн том санаа /миний хувьд том юм/ тархинд байнга шахуу явдгийн нэг нь ээжийнээ тухай бичнэ дээ гэсэн бодол минь.

Төрийн шагналт зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэн ахтай нэлээд дээр уулзаж ийн ярилцаж байлаа. Тэрнийгээ энд хөрвүүлэв.Ижийнхээ тухай дурсах бүртээ нулимсаа барьж ядан суудаг энэ буурал тун саяхан, Монголын Зохиолчдын эвлэлийн 80 жилийн ойгоор Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн болсон. Шагнал нь хожуухан очсон олон хүний нэг байх. "Өнөөдөр"сонинд энэ ярилцлага "Хөөрхий дөө, миний ижий, аав хоёр" гэсэн гарчигтай нийтлэгдсэн юм.Монголын "ө", "Ү" үсгийг энэ блогийн гарчигний фонд танихгүй том том дөрвөлжин дүрс гаргаад буй тул ийн өөрчилсөн хэрэг ээ.
Монгол хүүхнүүдийн ширээний хойморт сууж, ханьдаа, үр хүүхдэдээ эрхэлдэг цөөхөн өдрийнх нь нэг айсуй.
Та бүхэн минь Пүүжээ ахын ярилцлагыг уншаад үг, үсэг холбоорой. Эс холболооч ээждээ, аавдаа очиж үнсүүлээрэй дээ.



П.Пvрэвсvрэн: Хөөрхий дөө, миний ижий, аав хоёр...
2005-
11-19
Төри
йн шагналт зохиолч маань жигтэйхэн баяртай сууна. Унаган нутгийнхан ньбуурал зохиолчдоо байр бэлэглэж гэнэ. "Өвгөн ах нь vхэхийнхээ өмнө орох оронтой боллоо гэхийг сонсоод уйлмаар, хэнд ч юм гомдмоор. Энэ сайхан буурал өдий насандаа ийм амьдрал туулах байсан бол... Яах гэж
Пvрэвжавын Пvрэвсvрэн зохиолч дурдатгалаа бичиж байгаа гэнэ. “Шаналаагvй бичсэн зохиол байхгvй. Бvгд шаналлаас төрдөг".
“Их тээлийн даваа”-гаа тав эхэлсэн юм шvv. Цээжинд минь дутуу л боловсроод байсан юм билээ. Тав дахиа бичихэдээ долоо хоногт л дуусгасан” хэмээв. Гэхдээ бид энэ удаа уран бvтээлийн талаар бага ярилцав. Тvvний амьдралын зузаан хуудсыг сөхлөө. Аав, ээжийнхээ тухай сайхан дурсамж уудалж... Буурал зохиолч маань нулимс унаган ийн хvvрнэв.
-Танайхыг байртай болж гэж дуулаад баярлаж байлаа?
-Харин тийм ээ. Саяхан Баянхонгор нутгийнхны минь тоглолт боллоо. Надад урилга ирсэн л дээ. Ах нь хөл муутай яаж очих вэ, хөгшин минь очсон. Тэгсэн тоглолтын орлогоор манайд байр авч өгөх гэнэ гэсэн сайхан мэдээтэй ирдэг байгаа. Манайх 1999 оноос хойш хэд нvvлээ. Энэ байранд ирсэн маань ес дэх нvvдэл болж байна.
-Зургаахан жилийн дотор уу?
-Аргагvй шvv дээ. Өөрийн байр байхгvй, дандаа байр тvрээсэлж байгаа юм чинь. Би улсаас 35 жил байр гуйгаад авч чадаагvй.
-35 аа?
-Тийм ээ.Зохиолчдын хороо, Мэдээлэл радио, телевизийн улсын хороо, сvvлд Засгийн газрын сонинд байсан шvv дээ, тэнд байхдаа ч байр авч чадаагvй. 2000 оноос хойш Хотын захиргаанд байр хvссэн 20 гаруй өргөдөл бичсэн. Ерөнхий сайдын, тойргийн гишvvний цохолттой гээд өчнөөн өргөдөл тэнд байгаа. Өгдөггvй юм билээ. Энэ ч одоо хэрэг болохгvй хvн. Сонгуулийн сурталчилгаандаа явуулъя гэхэд хөлгvй хvнээр яахав гэж боддог шиг байгаа юм. Харин нутгийнхан минь орох оронтой болголоо.
Сосорбарам хөөцөлдөж, нутгийнхаа ганц өвгөнийг байртай болгоё гэсэн юм билээ. Нутгийн зөвлөл дэмжжээ. Олон нvvхээр хэцvv. Сая ирэхдээ Дэнжийн мянгад айлын амбаарт 20 гаруй хайрцаг номоо орхилоо. Ямартай ч нутгийнхныхаа буянаар анх удаа өөрийн гэсэн оронтой боллоо.
-Таныг “Засгийн газрын мэдээ” сонинд байхад гэр нь их ойрхон, энvvхэнд л гэдэг байсан санагдах юм?
-Тэр хадмын байр л даа. Хадмууд минь маш олон жил гадаадад амьдарсан. Их сургуулийн хажууд, хоёр давхар хуучин байр бий. Тэнд байсан. 30 жил болсон. Ээж минь хэлдэг байсан юм. Та хоёр хоёулаа улсад олон жил ажиллалаа. Та хоёрт байр өгөх ёстой. Энэ бол миний хөл муутай хvvгийн байр шvv гэж. Хvv нь 1999 онд байраа авсан. Тэрнээс хойш гурван дvvрэг дамжаад ес дэх нvvдлээ хийлээ. Энэ жил л гэхэд Чингэлтэйд айлын хашаанд байлаа. Зургадугаар хороололд айлын байранд сар суулаа. Дараа нь Дэнжийн мянгад хvний байшинд сар хэртэй болоод энд ирсэн хvмvvс дээ.
-Хашаа байшинд байх амаргvй биз дээ. Нэгд дулаан байранд сурчихсан. Хоёрт нvvрс тvлээ гээд л....
-Гэлээ гээд яах вэ. Ус, тvлээнд явахаас өгсvvлээд хvvхдvvдэд хэцvv юм. Би яах вэ. Ямар ус зөөж, тvлээ хагалж чадах биш. Манай хөгшин бас хөл муутай, явж чадахгvй шахам. Тэгээд одоо устай, халуун паартай өөрийн гэсэн оронтой боллоо. Одоо чамд захихад сар болгоныхоо цалингаас арван мянган төгрөг хадгалаад байгаарай. Өтлөөд ирэхэд мөнгө шиг хэрэгтэй юм байдаггvй юм байна. Би залуудаа мөнгө олж байсан. Номын шагнал, сонины бичлэгийн шагнал авдаг. Тэр vед би сагсуу байжээ. Мөнгө бол vрэгдэх гэж ирдэг, vрж байх ёстой гэж л ойлгодог.
Хvнд өгдөг байсан. Гутлаа хvртэл тайлаад өгчихнө. Ядарсан найз минь таарвал хvрмээ өгчихнө. Халаасанд мөнгө байвал гар татахгvй. Гэтэл надад хураасан хөрөнгө байдаггvй.
-Байр тvрээслэх өндөр vнэтэй биз дээ?
-Зургадугаар хороололд нэг сар болохдоо 200 мянгыг өгсөн. Их сургуулийн хойно 36 дугаар байранд хоёр өрөө байр зуун мянгаар хөлсөлж, дөрөв, таван жил суусан л даа. Байрнаас гарлаа. Дөрөв, таван сая төгрөгтэй. Байр худалдаад авья гэхээр хvрэхгvй. Ямар гадаа байлтай биш. Хөлсөлсөөр явтал өнөө хэдэн төгрөг дуусна биз дээ. Хоёулаа тэтгэвэрт, өөр орлого байхгvй. Ингэж ядарч явахад нутгийнхан минь их тусалсаан. Мах экспортлогчдын холбооны тэргvvн Дэлэг сая төгрөг, Фэнг шv-гийн Ганбаатар хагас саяыг өгсөн. "Мөнхийн vсэг" компани миний гурван зохиолын эхийг худалдаж аваад гурван саяыг өгсөн. Байр хөлслөх мөнгө ингэж олдож, сvvлийн хэдэн жилийг барлаа. Одоо амар. Тэтгэврээ аваад байрандаа өгчихнө. Бид хоёр vхэхийнхээ өмнөхөн л оронтой боллоо.
-Та хоёр нийлээд хэдэн жил болж байна даа?
-Манай Навчаа сэтгvvлч. Их сургуулийн сэтгvvлийн анги төгссөн, Балдангийн Навчаа гэдэг. Нэг vе их бичсэн. “Засгийн газрын мэдээ”-д цуг ажиллаж байгаад “Зууны мэдээ”-гээс тэтгэвэртээ суусан. Манай хvн тvрvvлээд гарсан л даа.
-Та "Залуучуудын vнэн"-д олон жил ажилласан уу?
-1962 онд Улсын багшийн их сургуулийг газарзvй, тvvхийн багш мэргэжлээр төгссөн. Оюутан байхад миний нэлээд хэдэн шvлэг сонинд гарсан. Жанчивын Шагдар намайг төгсөх vед хөөцөлдөж байгаад сониндоо авсан юм. Хоёр жилийн дараа манай хөгшин сургуулиа төгсөөд ирлээ. Тэгээд бид хоёр 1968 онд гэр бvл болсон. Том охин энэ жил 37 хvрч байна.
-Эрхлэгч нь уриад ажиллуулсан. Сониноос сайхан хос гарлаа. Байр өгөөгvй гэж vv. Огт байргvй гэдэгт чинь итгэж өгдөггvй?
-Ингэдэг байсан юм аа. Бид хотын төвд хадмын хоёр өрөө байранд жаргалтай л байсан. Ажлын хvмvvс манайхаар очно. Сайхан л айл байлаа даа. Өргөдлийн дагуу байр хуваарилна. Нэг цэвэрлэгчдээ өгнө. Хойно сургууль төгсч ирсэн залууд өгнө. Надад яаваа гэхээр л “Чи байз л даа. Энэ гудамжинд байгаа хvнийг яах юм, чи хоёр өрөө байранд сууж байж, дараа бол” гэдэг. Ингэсээр байтал 1993 он боллоо. "Засгийн газрын мэдээ"-д Цэвлээ гуайн хvсэлтээр очсон. Байртай л болмоор байна шvv гэхэд Цэвлээ гуай бодно оо л гэсэн. Тэгж байтал, Төв аймгаас ирсэн нөхөрт байр өглөө. Нэг бичээчдээ өглөө. Улс төрийн дээд сургууль төгсөөд ирсэн залууд өглөө. Надад л байдаггvй. Тэгэхээр нь дахиад орлоо. “Үгvй ээ, эрхлэгч ээ, намайг яагаад байна аа. Би 60 хvрлээ. Байргvй тэтгэвэрт гарах нь” гэхэд “Одоо манайд байрны асуудалтай хvн байхгvй. Дараагийн байр яг чинийх. Чи гэр орныхондоо хэлж болно. Одоо найдвартай” гэсэн.
-1993 онд уу?
-Тийм. Бөөн баяр, байртай болох нь гээд л... Тэгсэн ердөө хоёр сарын дараа албан газарт байр хуваарилахаа больсон шийдвэр гарлаа. Ингээд л азгvйн дээд хэмжээнд яваад байсан хvн. Би 40 гаруй жил сэтгvvлчээр ажилласан. "Залуучуудын vнэн"-д утга зохиолын ажилтан байгаад хэлтсийн дарга ухаантай юм боллоо. 1967 онд юм. Намын төв хороон дээр дуудаж байна. Очтол хойшоо телевизийн курст яв гэнэ. "Би сониндоо дуртай. Намайг шинэ ажилд тавиад удаагvй" гэхийг минь тоосонгvй. Зад загнаад. Ажлаа өгөөд хоёр хоногийн дараа Москва явсан. Тэнд 45 хоногийн курс хийж ирээд... Телевизийн анхны редактор шvv, би. Анхны нэвтрvvлэг нь телевиз нээсэн тухай байв. Монгол Улс телевизтэй боллоо гэж телевизийн анхны дарга Сумьяа vг хэлсэн. Тэр vгийг би бэлтгэсэн. Архивт байгаа даа. Радио телевиз нэг байсан.
-Мэдээлэл, радио телевизийн улсын хороо гэж. МОНЦАМЭ ч хамт байсан гэдэг?
-Тийм. Удалгvй хөдөөгийн асуудал чухал боллоо гээд намайг Радиогийн хөдөө аж ахуйн редакцид өгчихөв өө.
-Радио Төв шууданд байсан биз?
-Хотын төвд, гэртээ ойрхон юм, дуртай шилжлээ. Жилийн гуравны нэгийг хөдөө өнгөрөөж байлаа. 1973 оны айхавтар зуднаар Увсад 21 хоног байж л байлаа. Нас ч явлаа. Зохиолчдын хороонд ирмээр байна гэсэн саналаа Удвал даргад хэллээ. "Яруу найрагч Пvрэвсvрэнг хvсэлтээр нь ажиллуулах сонирхолтой байна, манайд шилжvvлнэ vv" гэсэн Удвал даргын гарын vсэгтэй албан бичгийг Пvрэвжав даргад өглөө. Үзчихээд өмнөөс шидчихсэн. Чамайг өгөхгvй гэсэн. Харин тэр бичиг надад бий шvv. Удалгvй Цэдэв дарга боллоо.
-Зохиолчдын хорооны дарга. Одоо СУИС-ийн захирал биз дээ?
-Тийм. Бид багын найз. Үнэндээ би хөдөө явахаас халширсан. Тэгтэл Пvрэвжав дарга хойшоо амралтад, Мятав дарга гадаад явчихлаа. Боловсон хvчний хэлтсийн дарга нь миний найз. Одоо л миний хөдөлмөрийн дэвтрийг өгөөтөх. Надад гомдол байхгvй. Хэрэв тэнд орохгvй бол би өөр ажил олно. Дарга нар асуувал Зохиолчдын хороо авна гээд байхаар нь хөдөлмөрийн дэвтрийг нь өгсөн л гэж хэл. Ингэж би Зохиолчдын хороонд ирж 10 жил болсон. Ингэж байтал Ногоонтны хөдөлгөөн vvслээ. Зохиолчдоос Эрдэнэ бид хоёр. Долоон хvнтэй хөдөлгөөн удалгvй их өргөжсөн юм. 1989 онд. ?Ертөнц? гэдэг сонинтой болсон. Ногоон нам байгуулагдлаа. Би тэгэхэд Зохиолчдын хороо, Утга зохиол сониндоо байсан. Ногоонтны хөдөлгөөн, намын хамтарсан чуулга уулзалт боллоо. Тэр хурлаас намайг “Ертөнц” сонины эрхлэгчээр томиллоо. Дургvйцээд нэмэр ч болсонгvй. 32 дугаар гаргаад овоо байтал, "Засгийн газрын мэдээ" сонин байгуулагдаж, Цэвлээ гуай хvрээд ир, энд ажиллах чамд хэрэгтэй гэсэн.
-Та дадлагаар мэргэжлээ эзэмшжээ?
-Тэгэлгvй яахав. Жинхэнэ практик сэтгvvлч.
-Багш болсон бол...
-Сайн багш болох байсан. Дадлагаа дан онц хийсэн. Анхны ардын багш Батсvх,гавьяат багш Долгормаа миний багш. Утга зохиолын дугуйланд дөрвөн жил явсан надад утга зохиолын хичээл заах эрх бvхий диплом өгсөн. Сургуульдаа ассистент багшаар vлдэх vv гэж санал асуусан юм шvv. Тэр vед залуу, онгироо ч байж. Эх орныхоо хэрэгцээт газар ажиллана гээд хөдөө явах санал өглөө. Тэгтэл “Үнэн” сонины нэг сэтгvvлч ирлээ. Сургуулиа онц төгсөөд хөдөө ажиллах санал өгсөн тэргvvний залуучууд гээд зураг авч тэргvvн нvvрэнд гарлаа. Нэг нь би. "Залуучуудын vнэн"-д оччихоод сигнал унших гээд хэвлэх vйлдвэр дээр очтол "Үнэн" сониныхон байна. Чи чинь хөдөө явна гэж зураг хөргөө авахуулчихаад яагаад худлаа хэлдэг хог вэ гэж билээ.
-Яагаад яваагvй юм?
-Шагдар яриад vлдээчихсэн юм. Сонинд ажиллах сонирхол байсан юм аа.
-Та дээхнэ 20 хvрч байж оюутан болж, нутгаасаа гарсан гэж ярьсан?
-Би есөн настай сургуульд орсон юм.
-Тэр vеийн сургуульд ордог нас уу?
-Наймтай ордог байсан. Манайх хөдөө малтай, Дунд Аргалантын нуруунд өвөлждөг. Аав, ээж хоёр сургуульд явуулах дургvй.
-Таныг айлын ганц хvv. Жигтэйхэн энхэр өссөн гэсэн. Үнэн байх нь ээ?
- Нэг дvvтэй. Пvрэвдорж гэдэг юм. Техникийн их сургуульд насаараа багшилсан. Би бас өргөмөл. Намайг дөрвөн настайд дvvг минь авсан юм. Манай нэг нагац ах багийн дарга. Миний төрсөн талын нагац л даа. Тvvнд хэлээд намайг уушигны өвчтэй гэж бичиг хийлгvvлж сургуульд явуулахгvй өнжөөчихгvй юv. Хойтон жил нь сумаас нэг дарга ирж энэ хvvхдийг ноднин чөлөөлсөн байна энэ жил тэгэхгvй шvv гэлээ. Тэгээд есөн настай сургуульд явлаа. Дотуур байранд орсон. Хvvгээ санаад сууж чаддаггvй гэсээр аав, ээж хоёр минь долоо хоноод нvvгээд ирсэн. Би дөрөвдvгээр ангиа онц төгслөө. Тэгсэн аав, ээж хоёр минь ?Онц төгссөн боллоо. Одоо хэдэн малдаа эзэн бол гэлээ. Манай нутагт зээр элбэг, буу авч өглөө. Эмээл хазаар бэлтгэж өглөө. Хөдөөний хvvхдийг уях юм л бэлтгээд байж. Би онгирч буу vvрч давхиад сургуульд явсангvй.
Ангийн багш Самдан намайг номд дуртай болгосон. Баацагаанд тvvн шиг их номтой хvн байгаагvй. Тэгэхэд би номын дон тусч байлаа. Ном уншихын жигтэйхэн хорхой. Байн байн сумын төв рvv явдаг. Номоо өгчихөөд өөрийг авах гэж байхгvй юv. Зун нь багш минь жаахан халмаг манайд ирлээ. Аав, ээж хоёрт л vглээд байна. Манай ангиас ганц хvн болох хvvхдийг та хоёр баллачихлаа. Одоо сургуульд нь оруул. Ой ухаантай, сэргэлэн хvvхэд байгаа юм. Би мэдэж байна гэсэн манай хоёр дуугардаггvй. Багш ?Энэ хvvхдийг сургуульд явуулахгvй бол би та хоёрт гомдоно шvv гэж хэлээд явсан. Энэ хvvхдийг явчихаар би яана аа гэж ээж уйлаад. Ингээд намар сургуульд явлаа. Аймгийн төв дээр аравдугаар ангиа төгссөн.
-Ижий, аав хоёр тань аймгийн төв дээр дагаад ирсэн байлгvй?
-Тэр хоёр минь нэг жил арай гэж тэсээд зургадугаар ангид ороход аймгийн төвийн айл болсон. Арав төгсөхөд надад Бээжингийн их сургуулийн сэтгvvлчийн ангид сурах хуваарь таарлаа.
-Сурлагатай хvvхэд байжээ дээ?
-Онц төгссөн юм аа. Би бvх сургуулиа онц төгссөн. Тэр vед гадаадад явуулах хvvхдийн хувийн хэргийг Намын Төв хороо руу явуулдаг байж. Тусгай дэлгvvрээс хувцас авах мөнгө өгдөг байсан цаг. Ээждээ хэлсэн чинь уйлаад болдоггvй. Хэдэн жил болдог юм гэж байна. Зургаа гэтэл Би хvvтэйгээ дахин уулзахгvй юм байна гээд бvр уйллаа. Аав дуугарахгvй, тас хар юм л суугаад байдаг.
Тэр хоёрыгоо өрөвдлөө. Тэгсэн аав "Хvv минь хотод сургуульд суух арга байхгvй юу" гэж байна. "Хөөцөлдвөл байгаа л даа" гэлээ. ?Миний хvv тэгвэл тэр хол яваад яах вэ. Ээж нь элгээрээ хатаж vхэх байх. Хотод сургууль олдохгvй бол буцаад ирнэ биз" гэлээ. Тэгэхээр нь хувийн хэргээ хаячихаад ганц аттестатаа өвөртлөөд Улаанбаатарт ирлээ. Их сургуулийн Сvндэв гэж боловсон хvчинд хоёр удаа хөөгдөөд. Тэгэхэд гурван сургууль л байсан юм. Хөдөө аж ахуйн дээдэд очих гэхээр нэгдvгээрт хол. Хоёрт малын эмч болно гээд дургvй. Багшийн дээдэд хувийн хэрэггvй бvртгэж байна гэсэн сураг дуулаад очлоо. Нэг их ганган авгай сууж байна.
Би энэ сургуульд орох гэсэн юм гэтэл хуваарь чинь хаана байна гэлээ. Ганц аттестаттай л гэлээ. Миний хуваарийг Намын Төв хороо руу явуулсан гэсэн. Ээж минь гадаад явуулахгvй гэсэн гэж vнэнээ тоочлоо. Аттестат vзсэнээ бvртгэл vндсэндээ дууссан. Газар зvйн ангид ганц хуваарь байна. Орвол ор гэнэ. Өөр хуваарь алга гэхээр нь бодлоо. "Алтайд" романыг олон уншсан. Баяр шиг геологич болчих юм биш байгаа гэж бодоод зөвшөөрлөө. Хичээл эхэллээ. Тэгсэн нөгөө авгай ороод ирлээ. Манай Долгормаа багш байхгvй юv. Сурлагын дvнг минь харчихаад ганцхан газарзvйн ангийн хуваарь байна гэж хэлээд ангидаа авсан байгаа юм.
-Хоёр хөгшиндөө тэгээд хэзээ очсон бэ?
-Өвлийнхөө амралтаар. Бид цалинтай оюутнууд шvv дээ. Нутгийнхаа айлд сууна. Сард зуун төгрөг өгчихнө. Үvнийг сонсоод "За, хvvгээ зун ирэхээр нь аав, ээж хоёр нь хот явна. Хvvгээ санаад, сэтгэл ч зовоод хэцvv юм" гэсэн. Хавар сургууль тараад очсон гэрээ зараад хvнд өгөхөөр болчихож. Тэгээд манайх Улаанбаатарын айл болсон доо. Ингэж намайг дагасаар яваад хоёулаа энд бурхан болсон. Далан давхарт ойрхон бий. Ханш нээх өдөр шарилыг нь эргэдэг юм даа.
-Сайхан хоёр буурал байжээ?
-Тэд минь энэ насаа миний төлөө зориулсан. Дээхнэ vед хамгийн шилдэг хvнийг халуун саваар шагнав гэдэг байлаа. Шагналд л өгнө. Цайны халуун сав шvv дээ. Хоолных гэж мэдэх ч vгvй. Би оюутан. Оройд бас дэмий тэнэнэ ээ. Шөнө дунд ирнэ. Тэгэхэд ээж минь халуун хоол бидонд хийчихээд дээлээрээ ороогоод тавьчихсан байдаг сан. Тэр хоёр шиг миний төлөө ингэж vнэнч зvтгэсэн хvн даанч байхгvй дээ.
-Аав, ээж хоёр нь хvvгээ сайн явна гээд бахархдаг байсан байлгvй?
-Тэгэлгvй яахав, баярлана аа. Миний vндсэн ажил сэтгvvлч. Ажлын гараагаа эхэлсэн, хаалгасан. Насны хөдөлмөр энэ байлаа.
-Тэгвэл ажлынхаа зав чөлөөгөөр зохиол бичдэг байжээ?
-Зохиолч бол миний сайн дурын мэргэжил.
-Хообий юм байна л даа?
-Ёстой тийм. Одоо бодоход хэчнээн их хэмжээний цаас vрсэн бол. Тvvнийхээ арван хувьд л зохиол бичсэн болов уу даа.
-Ихэнх цагаа сэтгvvлчийн хөдөлмөрт зарцуулсан гэсэн vг vv?
-Дөчин жил зөвхөн энэ мэргэжлээрээ ажиллаа ш дээ.
-Улс чадалтай хvнээvнэлэхгvй юм даа гэж тантай уулзаад бодлоо.
-Ард тvмэн гэдэг ухаантай шvv. Алтыг нь аваад авдрыг нь хаядаг гэж тэд хэлдэг. Миний залуу нас, хамаг авьяас чадлыг шавхчихаад одоо бол энэ өнгөрсөн хэрэггvй л гэж боддог шиг байгаа юм. Би Энхбаярыг Ерөнхий сайд байхад өргөдөл өгсөн, захиа бичсэн. Энхбаярыг оюутан, Зохиолчдын хороонд байхаас нь мэднэ. Намайг нэг ойлгох байх гэж боддог байсан. Хотын захиргаанд, Энхболдод, ерөнхий менежер байсан, одоо энэ их хурлын гишvvн Бадамжунайд өчнөөн өргөдөл бичсэн.
-Өгье гэвэл ганцаасаа гэдэг сэн. Амьдралыг нь харж, туслахгvй юм бол яах гэж төрийн дээд шагналаар шагнадаг юм бол доо?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Энхбаяр зохиолчидтой уулзалт хийсэн. Уулзалтын vеэр Аюурзана "Танаас нэг л юм хvсье. Төрийн шагналт, өвгөн зохиолчид байр өгөөч. Энэ хvн өдий хvртэл орох оронгvй, хvний байр царайчилж тэнэж явах юм. Та нэг туслах арга бодооч" гэсэн. Олон хvн алга ташлаа. Дандаа манай зохиолчид байсан. Энхбаяр гарахдаа миний хажуугаар өнгөрч "Таны асуудлыг шийдэж өгнө өө" гэсэн. Бөөн баяр давхиж ирээд эхнэр, хvvхдэдээ хэлээд сvйд боллоо. Тэгээд л таг. Зохиолчдын хороо бол Мэргэнийг, Энхбаярыг, Дашбалбарыг, Нарантуяаг төгсч ирэхэд нь л байр өгсөн шvv. Тэгэхэд миний байр хvссэн өргөдөл байж л байсан.
-Хадмын байр төвөг удаад байжээ дээ?
-Би байрны азгvй л байсан юм. Тэгээд энэ жижиг ч гэсэн, сэрvvхэн ч? гэсэн өөрийн гэсэн байртай болохоор сэтгэл амрах юм. Олон удаа хагалгаанд орсон бие муу, ясны сийрэгжилт гэдэг өвчтэй, хөл муутай хvн, би. Бага хvv минь оюутан. Хvvгээ хоолонд хvрээгvй байхад өнгөрлөө гэхэд гудамжинд орхих нь дээ гэж бодогдоод байх юм билээ. Одоо сэтгэл амарлаа. Гавьяат Сосорбарам, нутгийн зөвлөлийн дарга Элдэв-Очир, Элчин сайд байсан Хvрэлбаатар, манай Баацагааны нутгийн зөвлөлийн дарга Билэгт, Юнчмаа болон нутгийнхандаа баярлаж буйгаа танай сониноор уламжилъя.
-Та голдуу хөдөөгийн амьдрал, малчдын тухай бичиж туурвидаг байсан. Тэдэн шигээ л нvvгээд байжээ?
-Угаасаа ийм заяатай юм даа. Ингэж бодоод нvvгээд байлаа. Муу ээж, аав хоёр минь намайг дагаад сум, аймгийн төв, Улаанбаатар, Далан давхар хvртэл нvvсэн дээ. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Нацагдоржийн тухай нэвтрvvлэг телевизээр гарч байна. Над шиг өргөмөл юм байна лээ. Тэр аав, ээж хоёрынхоо тухай яриад уйлахад би дагаж уйлаад. Надтай яасан адилхан юм бэ гэж бодсон.
-Таныг хэдэн настайд айлд өргvvлсэн юм бол?
-Гурав хоногтойд минь. Миний төрсөн ээж Баясгалан. Хvнтэй суугаагvй нэг хvvхэд гаргасан. Тэгсэн дахиад би гарахгvй юv. Өргөсөн ээж минь тvvнтэй найз. Ээж хөл хvндтэй байхдаа тэмээнээс унаж, ураг нь энджээ. Дахин хvvхэдтэй болоогvй юм гэдэг. Баясгаланг цvvцгэр юм гэнэ ээ гэж сонсоод уулзаж "Наадахаа надад өгчих" гэсэн юм билээ. Ядруухан айл байжээ, манайх. Тарвагачин Зандаръяа гэж айл байж. “Баясгалан амаржжээ” гэж дуулсан ээж минь аргал тvvхээр тэмээнд хоёр араг тэгнээд гарснаа хvvхдийг нь vзье гээд очжээ. Нэхий өлгийд боодолтой, улаан халтар юм цухуйж байж. "Аав аа, манай энийг Лэгзмаа авья гээд байгаа ш дээ.
Та нэг дал тvлээтэхгvй юv" гэсэн. Өвөө далаар мэргэлээд "Аргагvй л танай хvvхэд шиг байх юм даа?" гэсэн гэдэг. Ээж гараад л Чойсvрэн гэдэг ламынх руу гvйчихэж. Өвөө сандрахдаа нэг самбай өгсөн гэж байгаа. "Би нэг хvvхэд гуйж яваа юм. Танаар vзvvлье" гэтэл өнөө лам судар vзэж байснаа "Танай төөрсөн хvvхэд байна, ав даа" гэж. Ээж ухаангvй баярлаад "Та хvvд минь нэр хайрла" гэхэд бас судар сөхөөд "Үгvй тээр, нэр нь хvртэл эцгийнхээ нэртэй давхар юм байх шив. Пvрэвсvрэн" гэжээ. Ээж нэрийг минь давтан давтан хэлээд буцаад явж. Ингэж би ээж, аавдаа ирсэн юм.
-Аргалд явсан хvн ирдэггvй?
-Энэ хvн хааччихав аа. Бас тэмээ малаасаа унасан юм болов уу гэж санаа нь зовоод аав гадаа харуулдаж зогсжээ. Ээж "Май энэ хvvгээ vнс" гээд намайг өгсөн гэсэн. Тэгээд л тэдний хvн болсон. Гэхдээ төрсөн талынхад минь жил бvр дээж хvргvvлдэг байсан. Их ухаантай хvмvvс дээ, манай хоёр.
-Та энэ хоёр буурлыгаа баярлуулсан биз дээ?
-Хvv минь сайн явна гэж баярласан. Гэхдээ би боддог юм аа. Жаахан ухаантай байсан бол энэнээс илvv баярлуулах байж дээ гэж.
-Ээж, аав нар юунд их баярладаг бол. Таныг лав онц сурахад баярлаагvй юм шиг ээ. Сургуульд явуулах дургvй...
-Дэргэдээ байлгаж байвал дээдийн баяр нь тэр. Оюутан байхдаа оюутны зөвлөлийн дарга байсан. Сурлагын нэмэгдэл, даргын цалин гээд 500 гаруй төгрөг авна, албан хаагч шиг. Аав, ээжийгээ дvvтэйгээ тэжээчихнэ. Хvvгээрээ тэжээлгэж байна гэж баярладаг. Төгсөөд 750 төгрөгийн цалинтай ажилд орлоо. Аавдаа шил архи авч өгнө. 1963 онд анхны ном гарлаа. Номын шагнал 1400 цаас аавд өглөө. Их цочсон. "Миний хvv, энэ чинь юун их мөнгө вэ" гэж билээ. "Ээ, бурхан минь" гээд аав залбирсан.
Сэтгvvлчид жаахан хvртдэг байсан даа, одоо харин яаж байгаа юм. Ажилд ороод удаагvй байхад хуучцуул "Пvрэвсvрэн чи байж байгаарай. Энэ 25 дугаар дэлгvvрээс хоёр шил юм аваад ир" гэнэ. Гvйгээд ирнэ. Ууж чадахгvй ээ. Нулимс гоожно. "Уу чи. Хөдөө очихоор сум, нэгдлийн дарга нар дайлна. Уудаггvй гэх нь vv. Тэд чамд юугаа ярих юм бэ" гэж загнана. Тэгж байгаад сарын дараа зvгээр уучихдаг боллоо. Хааяа нэг хvртчихээд харина.
Аав, ээж хоёр минь айгаад санаа нь зовоод байгаа бололтой. Хойтон жил нь, нэг өдөр архи уугаагvй зvгээр очлоо. Тэгсэн ээж "Миний хvv уумаар байвал аавтайгаа ганц юм хуваагаад уучих" гэж байна. Аав нь ганцаараа ууж чадах биш хамтдаа уучих гээд архи гаргаад ирлээ. Тэгсэн аав задлаад өөрөө нэг хvртчихээд надад хийгээд өглөө. Би бvр гайхаад "Уучихаж болох юм уу" гэтэл "Уу, уу чи уугаад л байдаг юм билээ" гэсэн. Хуваагаад уучихлаа. Аав жаахан халж байна.
Хорхой нь хvрээд байгаа бололтой. "Та уумаар байвал би гараад нэг шилийг аваад ирье" гэхэд аав "Харин л дээ" гээд ээж рvv харж байна. Бас нэгийг хуваагаад уучихав. Нvvр хагарлаа. "Аав аа, ээж яагаад надад архи авч өгөв өө, уугаад байна гээд загнадаггvй бил vv" гэтэл "Ээж чинь Санж гавж дээр очсон байна лээ. Чамайг асууж. Гавж танай хvv чинь хар цагаан хэл амаа тэнцvvлж яваа хvн байна. Архи уухаар нь битгий дургvйцэж бай гэсэн гэнэ" гэлээ. Тэгж ээж минь архи өгч л дээ. Хар хэл амнаас хамгаалах гэж байхгvй юv, хөөрхий. Би ээжийгээ гэнэт хэт баярлуулаад алдчихсан шиг санагддаг юм.
-Яагаад?
-Москвад Утга зохиолын дээд курст явлаа. Хагас жил болоод өвлийн амралтаар ирэхдээ ээжид хэлэлгvй шууд давхиад хvрсэн. Тэгсэн ээж намайг хараад хачин болчихлоо. "Ээж ээ, би байна ш дээ" гэсэн намайг тэврээд уйлж байна. 85-тай байсан даа. "Миний хvv хvрээд ирж байгаа юм уу. Ээждээ хэлэхгvй яасан бэ" гээд уйллаа. Тэгсгээд бид харьсан. Шөнө утас дуугарч байна. Ээжийн бие муу байна гэнэ. Очтол цус харвасан гээд эмнэлэгт хvргэжээ. Тэгээд л ээж минь vvрээр явчихсан даа. Аав ч гэсэн харваад өнгөрсөн юм. Би Баацагаанд байлаа.
Гэнэт цахилгаан ирсэн. Өглөө нь нисээд иртэл аав минь Ажилчны районы эмнэлэгт нvд нь аниатай хэвтэж байна. Ухаан алга. Толгой нь жигтэйхэн халуун. Тэгснээ сэрлээ. Намайг харж байна. "Аав аа, би ирлээ" гэтэл над руу мэлийтэл харсан. Таньж байгаа бололтой. Ярьж, хөдөлж чадахгvй юм чинь хөөрхий харж байснаа нvдээр нь дvvрэн нулимс цэлэлзээд, чих рvv нь урсаад" орж байна. Толгойг нь тэвэрлээ. Тэгээд өнгөрсөн дөө. Бэр минь "Ах аа, аав байхгvй болчихлоо" гэхэд би сэрсэн. Эмнэлгийнхэн цагаан даавуугаар бvтээгээд аваад гарсан. Гудамжинд гараад зөндөө уйлж билээ. Би 51-тэй байсан. "Одоо би жинхэнэ бvтэн өнчин vлдлээ. Миний хvv гэж дуудах хvн байхгvй боллоо" гэж бодохоор л хоолой зангираад нулимс гараад байх юм билээ дээ. Миний ээж намайг Пvрэвсvрээн гэж ганц дуудаагvй. Миний хvv л гэдэг сэн. Хоёулаа надад халуун толгойгоо тэврvvлж... Би бурхнаас төрөөд бурхныд очсон л гэж өөрийгөө боддог доо. Хөөрхий дөө... миний ижий, аав хоёр...

Өглөө сэрээд өндийхөд Бор зүрх нүдээ хагас нээгээд харж байна. Буцаад хэвттэл нүдээ аньчихав. Нойр нь ханаагүй бололтой, мөрөөрөө унтахгүй заавал намайг дэргэдээ хэвтүүлж байх санаатай шүү. Хүү маань өчигдөр арван сар хүрсэн. Ийм жаахан амьтан ийм том санаатай байдаг байна шүү. Ээжтэйгээ л хамт унтаж байхсан гэж боддог байх нь.
Бор зүрх гэдэг нэрийг аав нь өгсөн. Ахтай нь харьцуулбал бов
бор л доо. Түүнийг ер нь л ямагт ахтай нь харьцуулж ярьдаг юм. Ах нь найман сартайдаа мөлхөж байгаагүй дээ, ахыгаа бодвол энэ арай жин багатай, арай л эрт хоолонд орлоо, ой хүрээгүй алхчих байх аа, агаа чинь ой хоёр сартай дөнгөж л гишгэсэн шүү гэнэ. Анхны хүүхдээ өсгөх гэж нусаа хамартаа наасан бид хоёр хоёр дахь үрээ тэвэрчихээд амихандаа томорч байгаа нь энэ биз.
Хоёр дахь хүүхэд зөнгөөрөө, мөрөөрөө өсдөг гэж үнэн байх л гэнэ. Ээж нь ч эрт орхиод ажилдаа орсон доо. Ах нь багадаа ямар олон удаа ханиад хүрч, хатгаа болж тариа хийлгэлээ. Шөнө унтана гэж байхгүй гээд л хөөрхий муу шар толгойтыг минь хавчуулаад ярина. Тэмүүлэнг бодоход Тэнгис ёстой бор зүрхээрээ хүн болж яваа юм... энэчлэн хуучилсаар нэг л мэдэхэд хүүг минь Бор зүрх гэх болжээ. Бид гурвыг наана эрхлэж, эсвэл хооллож, зурагт үзэж байхад тэр жижигхэн нөхөр өөрийгөө зугаацуулах аргаа олчихсон чимээгүйхэн хэрэг тарьж л суух. Тээр ёстой Бор зүрх шүү гэж аав нь магтана.
Тэмүүлэнгийнхээ хэрхэн том болж өсөж, шулганан ярьж сурч буйг уг нь энэчлэн бичиж хадгалах сан гэж бодож байсан ч жижигхэн тэмдэглэлийн дэвтрийн хоёрхон нүүрэнд хоёронтоо бичээд л түүнийгээ авдрандаа тас мартсан билээ. /Одоо ч бий, тэр дэвтрээ олж сийрүүлнэ ээ/ Хүүхдээ том болохоор нь ийм тайлан үзүүлбэл гоё юм уу гэж боддог. Зарим хүн хүүхдээ ийн энхрийлэх дургүй л дээ, мэднэ. Би бол дуртай. Тэгээд ч өөрийн бодол өөртөө, өрөөл даавуу өмдөндөө зөв гэдэг, тэгээд л ийн бичиж байна.
Бор зүрх агаагаа л дагаад мөлхөөд байна. Угаалгын өрөөнд ороход нь хаалганых нь гадаа сууж байдаг юм, сайхан л ахтай хүн дээ.
Тэнгист өглөө талх нухаж өгнө, эсвэл аарцтай, чангаазтай ч юм уу боов өгнө. Өдөр унтахынхаа өмнө таргаа ууна. Сэрээд бантангаа иднэ. Орой томчуудын хоолноос ганц нэг халбагыг гоочилно. Цай, ундаа, ус ууна. Ер нь цайсаг. Ээж нь өдөрт нэг очдог байснаа өчигдрөөс
залхуураад хүүхэд рүүгээ өдөр гүйхээ больсон. Орой эртхэн очиж байхсан гэж бодож байна.
Бор зүрх хүн дагадаг болоод байгаа. Ваннд ороод хаалга хаачихад л орилж өгнө, ямар хэрэгтэй юм бүү мэд. Хаалгаар хүн гарвал л орилж байгаа гэж
а
ав нь хэлсэн. Агааг хичээлд явахад уйлна. Тиймээс биднийг гарахын өмнө аав нь жижиг өрөө рүү тэвэрч ороод тэнд саатуулж байдаг болсон доо.
Өчигдөр ёстой нэг шараа юм болжээ. Аав гуай салат хийх гээд гал тогоонд учиргүй завгүй суутал Бор зүрх баагаад, түүнээ бариад.... бурхан минь арай л амандаа хийгээгүй байгаа даа. Заваарсан юм болсон гэсэн. Зурагт үзэж суусан Тэмүүлэнг дүүгийнхээ баахыг харсангүй гэж загнажээ. Орой цэмцийсэн цэвэрхэн хүүхэд тоссон нь өдөр ийн заваарсантай нь холбоотой байж. Өмдгүй, нүцгэн битгий байлгаарай гээд байхад... гээд би хошуу нэмсэн. Манай жаал памперс зүүдэгггүй. “Сайн сайн л гэнэ, тэгснээ удалгүй л памперс хэрэглэх нь муу, ер болохгүй гээд яриад эхэлнэ” гэж ээж Тэмүүлэнг төрөхөд л дургүйцсэн. Огт зүүгээгүй дээ, миний хүү. Тэгээд ч Энхээ бид хоёрт хүүхдээ өдөр шөнөгүй памперсдах зоос ч байхгүй. Өглөө ажил руугаа явах замдаа “Хэдэн памперс авъя байз, цагаан сараар ганц нэг айлаар орвол....” гэж бодсон билээ. Ээж харчихвал “Хүүдэд ийм муухай юм зүүлгээд, агаар ч нэвтрэхгүй, одоо ав ав....”гээд үргэлжлүүлж гарна, заалттай.


2009-02-17 Улаанбаатар



"Өнөөдөр" сонинд,тэднээс явахынхаа өмнө үүнийг бичсэн юм. Уг нь цуврал болгож үргэлжлүүлэх санаа байсан....

Xүүхэд минь өлсөж эхлэв. Тогооч багш нь тавагтай хоол бүрээс жинлэн хасаж эхэлжээ. Цэцэрлэгийн багш нар бяцхан шавь нарынхаа биеийн жинг нэгбүрчлэн үзэж байна. 2009 оноос өмнө ийм жинтэй байсан гэж үзүүлэх баримт зэхэж буй бололтой. Зарим эцэг эхчүүдийн сэтгэл зовнино... харин нөгөө хэсгийнхэн нь хөөрч, хүүхдүүдээ түргэхэн цэцэрлэгт оруулахсан гэж шөнө зүүдлэх болов. Томчууд бидний сар орчим хөөрч угтсан 2009 он дөнгөж гаруут л энэ болоод олон өөрчлөлт миний, таны хүүхдийн жижигхэн ертөнцөд том цохилт өгч эхэллээ. Хамгийн сайхан ааштай, хамгийн гоё харагддаг байсан тогооч багш нь тэдэнд цасан гоо гүнжид хортой алим өгч ухаан алдуулаад хулгайлж орхидог муруй хамартай муухай шулам эмгэн шиг санагдах болжээ. Яагаад?

Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал, ном, гарын авлага болон хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тоглоомоор хангах зардал, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15.1-д заажээ. Энэ хуульд өнгөрсөн жил буюу УИХ-ын сонгуулийн өмнөхөн нэмэлт өөрчлөлт оруулсан нь ийм хэрэг мандаалаа.
Өмнө нь хүүхдийнхээ хоолны мөнгөний зарим хэсгийг үнэндээ зарим гэдэг нь тун бага хэсэг л дээ улсаар даалгаж, ихэнх талыг нь эцэг эхчүүд бид төлдөг байлаа, өчигдрийг хүртэл шүү дээ. Хүүхдүүд минь цодойтол идэхгүй ч өлсөхгүй болоод л байв. Шинэ хууль хэрэгжиж, тэд минь өлсөж эхэллээ.1000 төгрөгийн хоол унд идэж дадсан тэдний маань өдрийн хоолны төсөв өнгөрсөн даваа гаригаас 625-хан төгрөг болж огцом буурав.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 40 дүгээр цэцэрлэгийн дотор хаалганд том хараар….2008 оны арванхоёрдугаар сарын хоолны үнийн мэдээлэл гэж бичсэний дор нэг хүүхдэд ногдох зардал нь өдөрт 949 төгрөг гээд хөнгөлөлттэй нь 620 төгрөг гэжээ. Товчхондоо бол манай хүүхэд өнгөрсөн сард нэг ч өдөр гэртээ өнжилгүй албанд явсан тул ажлын 23 хоног гэж тооцоод би 14620 төгрөг багшид тушааж гарын үсгээ зурдаг учиртай.Хөнгөлөлт гэдэг нь цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг төрөөс даана гэсний дагуу өгч байсан 320 төгрөг юм. Ийм байхад дундаж амьдралаас хэт тасарсан манай дээд дарга нар “Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолыг 650 төгрөгөөр тооцдог. Энэ зардлыг эцэг эх, төр хоёр яг тэнцүү хувааж өгч байсан. 2009 оноос хуулийн дагуу төр хүүхдийнхээ хоолны мөнгийг 100 хувь даана. Улс орныхоо ирээдүй болсон хайрт хүүхдүүдээ өдөрт 625 төгрөгөөр хооллоно оо гээд гэдийгээд байгаа, хачин юм шүү.
Бидний жишээ авах дуртай, магадгүй хамгийн их хэрэглэгчтэй “Атар” талхны үнэ 660 гэдгийг Ерөнхий сайд яаж ч мэдэх билээ. Энэ эрхмийн “цэргүүд” ч, улстөрчид, УИХ-ын гишүүд ч бас мэдэхгүй, ийм статистик байдгийг сонсоо ч үгүй. Сарын 200-300 долларын цэцэрлэгт хүүхдээ, ач, зээгээ хүргэдэг тэд ийм үндэслэлгүй тооцоо хийх нь аргагүй юм.Өглөө нүдээ бүтэн нээж амжаагүй нялх амьтнаа хувцаслан албанд нь хүргэж, багшид нь даатгаад орхидог. Тээр орой л очиж авна. Өдрийн есөн цагийг ангийнхантайгаа бужигнаж хөлсөө гартал тоглож өнждөг түүнд минь 625 төгрөгөөр ямар хоол өгөх юм бол, нойр хүрэхээ байлаа.
“Өмнөх жилүүдэд хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг улс даасан, одоо бүрэн даана” гэж зурагт радиогоор ам уралдан сайрхах дарга, сайд нар өөрсдөөсөө ичээсэй. Хэдхэн хоногийн өмнө БСШУЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга гэж нэг эрхэм өдөр тутмын сонинд “Нэг өдрийн хоолны мөнгийг 625 төгрөгөөр тооцож, эцэг эхчүүд 50 хувийг нь өгч байсан. Одоо эцэг эхчүүд мөнгө өгөх хэрэггүй боллоо гэж баяр баясгалантайгаар тунхагласан нь даанч инээдтэй. Салбарын яамны мэргэжилтэн дарга, сайд… ер нь тэд бүгдээрээ цэцэрлэгийн багачууд өдөрт хэдэн төгрөгөөр хооллож, хоолны цэсэнд нь юу юу ордгийг мэддэггүйн тод жишээ энэ юм.
Ё.Отгонбаяр сайд аа, танай хүүхэд өдөрт хэдэн төгрөгөөр хооллодог вэ, 625 төгрөгөөр нэг хүүхэд хооллож дөнгөх үү. Та ийм төсөвтэй өглөө, өдөр, оройн хоолны цэс хэлж өгнө үү. Цэцэрлэгүүдэд хүнс нийлүүлдэг “Багачууд” зэрэг компани нэг кг чацарганыг 4500, хонины нэг кг махыг 2700-2800 төгрөгөөр “шахаж” байгааг та сонссон уу. Хэдхэн хоногийн өмнө манай ажлынхан “Увсынх” гэсэн чацарганыг кг-ыг нь 4000 төгрөгөөр авснаа танд энэ ялдамд дуулгая.40 дүгээр цэцэрлэгт 20 гаруй жил багшилсан, хашир туршлагатай Н.Саранчимэг багш “Зарим аав, ээж нарын сэтгэл үнэхээр зовж байна аа. Бид нар мөнгө өгч болохгүй юу гэж асуугаад байгаа” гэв.
Захын хорооллын цэцэрлэгүүдэд хүүхдээ зөөдөг хүмүүс ч бас янз бүрийн бодолтой л байна. Шинэ он гарахаар бид хүүхдийн хоолны мөнгө өгөхгүй гэсэн шүү дээ гэж баярлан шөнө, өдөргүй цэцэрлэгийн үүд сахиж байж хүүхдээ бүртгүүлсэн нь ч байна аа. Бага ч гэлээ хоолтой, дулаахан газар, харах хандах сайн багш нарын дэргэд, хамгийн чухал нь үнэ хөлс нэхэхгүй. Ийм энэрэнгүй хууль, ийм чанга журам тэдэнд таалагдаж буй нь мэдээж.
Улсаас хатуу тогтоож өгсөн 625 төгрөгт ямар хоол өгч байгаа талаар 69 дүгээр цэцэрлэгийн ахлах тогоочоос тодруулсан юм. Тогооч нар ийм хэдхэн цаасанд төсвөө мөргүүлэх гэж тооны машин, сампин, жинлүүрээс салахаа байсан бололтой. 30 орчим жил мэргэжлээрээ ажиллаж хүүхдүүдээ амттай хоолоор дайлах гэж хичээсэн тэрбээр “Хэцүү юм. Хүүхэд өдөрт 150-170 грамм мах идэх ёстой. Бага ангийнхны махны нормоос жаахан хасаж байгаа. Мөн хүүхдүүддээ бууз, хуушуур, пирожки зэрэг ширхгийн хоолонд ногооны салат дагуулдаг байснаа больсон. Ер нь жимс, ногоо өгөх аргагүй боллоо” гэж учирлалаа. Мөн хүүхдийн будааг жимсний чанамалтай талх ч юм уу, жигнэмэгтэй хамт өглөөд өгдөг байсан нь “хураагджээ”. “Гэхдээ энэ мөнгө, төсөв яах вэ. Өдөр өлөн зэлмүүн байсан хүүхдүүд орой хариад гэнэт их ховдоглоод байвал эрүүл мэндээрээ хохирно. Эцэг эхчүүд дунд хүүхдэдээ хоол цай өгөөд авчирдаг нь цөөхөн, яаруу сандруу л ирдэг юм шүү дээ. Өглөөний хоолыг өөртөө гэдэг, өглөөний цай хамгийн чанартай байх учиртай” хэмээхэд нь хүний хүүхдийн төлөө ингэж сэтгэл тавьж байх юм гэж түүнд баярласан билээ.
Зарим цэцэрлэг бол ийм нарийн судалгаа хийхээс төвөгшөөн өдөр иддэг нэг, хоёрдугаар хоолных нь аль нэгийг шууд хасчихсан ч сураг бас байна. “Заавал ингэж нарийн тооцоод яах нь вэ, боломж байвал өг л дөө, ээж аав нар мөнгө өгөх байлгүй” гэхээр тэд “Өрөнд унана шүү дээ. Төрийн хууль доодос бидэнд ямар хатуу үйлчилдэг билээ дээ” гэх юм. “4-6 насны хүүхдийн хоногийн хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээ” гэсэн хуудас бүхий заавар, хоолны жор зэргийг цэцэрлэг болгон шахуу ханын самбартаа хадсан байх юм, тэрийгээ хуу татаж хаявал таарна даа гэж багш нартай уулзаад гарахдаа бодлоо. Үүнээс гадна “Ангид гаднаас идэж уух зүйл, чихэр жимс авч орохыг хориглоно” гэсэн сануулга нь ч илүүц мэт.40, 69, 74 дүгээр цэцэрлэгийн анги тус бүрт 38-40 хүүхэд хүмүүжиж байна. Эндхийн багш нарыг мэргэжлийн сургуульд сурч ахуйд нь нэг ангид 25 хүүхэд хүмүүжинэ гэж заажээ.

Жиргээ болжмор шиг шулганасан дэггүй, зүггүй нь дэндсэн 40 хүүхэдтэй ийм багш нарт хүүхдэд минь анхаарал тавьсангүй гэж хэлэх хатуу. Чингэлтэй дүүргийн 12, 15, 16 дугаар хороо, Сүхбаатарын ес, 12 дугаар хороонд цэцэрлэг байхгүй, эндхийн хүүхдүүд дэргэдэх хорооны найз нарындаа өдрийг өнгөрөөдөг. Сүхбаатар дүүрэгт л гэхэд 20 гаруй жилийн өмнө л 22 цэцэрлэг байсан, тэрнээс хойш ганцыг ч нэмж байгуулаагүй гэнэ.Сониноос явна гэсэн сургаар багш, эрхлэгчид уулзах дуртай байсан. Тэд “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төр бүрэн хариуцна гэж ээж, аав нарыг эрхлүүлж байхаар жилд зарцуулахаар төсөвлөсөн 10 гаруй тэрбум төгрөгөөр хэд хэдэн цэцэрлэг барьсан бол багш бидэнд болоод гэртээ ажлын байргүй суугаа багш нарт хэчнээн сайхан бэ. Сонгуулийн шоу хийнэ хийнэ гэхэд арай дэндэх юм” гэсэн нь харин үнэн үг шиг ээ.

Эдгээр цэцэрлэгийн байр хуучин, хүүхдүүд нь багтаж шингэхгүй, тоглож наадах газаргүй, гүйж харайх нь хязгаартай байна лээ. Ирэх жилээс алтан гахай, ам цагаан хулгана жилийн хэмээн өхөөрдүүлсэн олон мянган жаалуудыг ирэхээр эдгээр байшин эздээ даахгүй нурж унах вий.

Бид ингэхэд хаашаа яваад байгаа юм бол. Уг нь өөрийгөө тэтгэх капиталист нийгэмд шилжиж байна, шилжилтийн хүнд үеэ давж явна гээгүй бил үү. Социалист нийгэм рүүгээ эргэж буцаад байгаа юм болов уу, эсвэл өнөө коммунист гээчийг нь байгуулах гээд бултаараа зүтгээд байна уу. Найз залуутай болж, шинэ гэр бүл боллоо гэж, хэвлийдээ хүүхэд тээлээ гэж мөнгө авна, төрсний дараа ээж, хүүхэд хоёр хоёулаа мөн мөнгө авна, шинэ төрсөн иргэний 100 мянгыг бас авна, сар бүр гурав, улиралд 25 мянгыг давхар авна… Төрөөс авах авцаа дуусахгүй, даанч олон. Аваад аваад ахуй хангамж дээшлэхгүй, цугаараа дээшээ харж хэвтээд амьдрал доошоо унаад байх нь гачлан. Загас барьж өгснөөс загас барих аргыг нь зааж өг гэдэг ч худлаа бололтой.
Бэлэн зэлэн атлаа амтгүй ийм арчилгаа дэндүү олширч, бүр хүүхдийнхээ хоолны мөнгийг төлөх ч эрх үгүй ядуу, өрөвдөлтэй амьтан болж хоцров, бид. Аягүйдвэл дараагийн УИХ-ын сонгуулийн өмнө цэцэрлэгийн хүүхдүүдийн өмсөх хувцсыг ижилсүүлж, төр даана гэх биз.Уг нь зовж олсон мөнгө амттай гэдэг. Олзны бага нь ч гэх. Ажил амьдралаа өөрсдөө зохицуулна гэж ам тангараг өгч аав, ээжээсээ “виз” аваад тусгаар тогтносон залуус бид өөрсдийнхөөрөө амьдармаар байна. Цалинд авсан хэдэн бор цаасаа байр болоод унаа, хоол унд, тавилга сэлт засвар үйлчилгээ бүхэндээ хүргэж, чадахгүй бол зээл авч, дараа нь түүнийгээ төлж… Хэнээс ч хараат бус бардам алхахыг хүснэ. Би хүүхдээ өсгөж хүмүүжүүлж чадна гэж төрүүлсэн. Гайгүй сайн боловсрол эзэмшүүлэхсэн гэсэн бас хүсэлтэй. Алдсан ч миний, залуус бидний л алдаа. Яг ингэж боддог шигээ, хүүхдийнхээ хоолны мөнгийг өөрөө төлмөөр байна. Төрд гарах гэсэн, Засгийн эрхийг авах гэсэн хүмүүсийн бусдад таалагдах гэж зусардахдаа баталсан энэ олон нялуун хавтгайруулсан халамжгүйгээр…